Гуурсан хоолойн багтрааг эмчлэх арга

1. Гуурсан хоолойн бачуурал буюу уушгины бронхитын үеийн гэрээр авах арга хэмжээ

Өвлийн улиралд насанд хүрэгчид гэлтгүй бага насны хүүхдүүд, нярай хүртэл гуурсан хоолойн багтраа буюу бронхит оношоор эмчлүүлдэг.  Энэ үрэвсэл нь ихэвчлэн вирүс, бактери, харшил, аутоиммун өвчний гэх мэт олон шалтгааны улмаас үүсдэг. Бронхит нь нэг удаагийн зовуураас, хэдэн сар жилээр хэмжигдэх зовуурыг өгч болох өвчлөл юм. Жил бүр АНУ эрүүл мэндийн статистикийн газрын дүгнэлтээр сар бүр 10-12 сая хүн давталттай тоогоор бронхит оношоор гэрийн нөхцөлд эмчлүүлдэг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр бронхи буюу гуурсан хоолойн багтрааг гэрийн нөхцөлд үр дүнтэй эмчилж болно.

Гуурсан хоолойн багтрааны талаар багахан мэдээлэл өгье !!

Хамар болон амаар орсон агаар цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой , жижиг гуурсанцараар дамжин хийн солилцоо явуулах хэсэгт хүрдэг. Тэгэхээр агаар дамжуулах хэсгийг нэлэнхийд нь том, жижиг гуурсан хоолой гэх бөгөөд энэхүү хоолой вирүс, бактер, харшил төрүүлэгч хүчин зүйлүүдийн нөлөөгөөр нарийсдаг. Ийнхүү нарийссан гуурсан хоолойд дархлааны урвал явагдаж шүүдэс үүсэж үйл явц улам дорддог байна.  Энэхүү шүүсийг бид цэр хэмээн нэрлэдэг байна. Нарийссан гуурсан хоолойгоор хэд ч ханиалгаад цэр гарахгүй саатдаг. Гуурсан хоолойн бачуурал тавигдахгүй удах тусам цэрний саатлаас үүдэн үрэвслийн явц даамжран хатгалгаагаар хүндэрч болдог байна.

Хангалттай шингэн уух :

Хэрвээ бронхи оноштой бол хангалттай шингэн уух хэрэгтэй.  Аливаа өвчлөлийн үед шингэн уух нь  бодисын солилцоог дэмжиж дамдаа эргэлдэх цусны эзэлхүүнийг нэмэгдүүлж дархлааг дэмждэг байна.

Өөр архаг өвчний улмаас шингэнийг хязгаарласан бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Шингэн зүйл нь дан ус гэлтгүй :

  • Тунгалаг шөл
  • шингэрүүлсэн спортын ундаа
  • зөгийн балтай бүлээн ус
  • нимбэгний ус ууж болно .

Та 1-2 цагт 250мл шингэн уугаарай.Хангалттай унтах :

Оройд дор хаяж 7 цаг унтах шаардлагатай. Сайн унтаж амрахад эд эс сэргэж нөхөн төлжих үйл ажиллагаа сайжирдаг. Ханиалга ихтэй унтахад саад учирч байвал цээж хэсгээрээ дэрээ өндөрлөж болно. Ингэхэд агаар урсгал саадгүй болдог/ ялангуяа бага насны хүүхдийг өндөрлөсөн байдалд унтуулж байх шаардлагатай/ байна.Унтахаас өмнө агаараа чийгшүүлж , темпартур хэт хүйтэн биш бол ханиалгалт намдаж бат бөх унтахад тус болно.

Хөдөлгөөнийг хязгаарлах :

Хэт их хөдөлгөөн нь бие дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмж зүрхэнд ачаалал үүсгэнэ. Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдлаас бие махбод хямрахаас гадна. Хүчилж амьсгалахад цээж өвдөж , ханиалга улам ихэсдэг байна

Агаараа чийгшүүлээрэй :

Хуурай тоостой агаарт гуурсан хоолойн хэт мэдрэгшил улам ихэс ч ханиалга ихсэхээс гадна үрэвсэл даамжирдаг тул гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй.

Агаар чийгшүүлэгч хэрэглэж болох ч тогтмол цэвэрлэж байхгүй бол усанд бактери, мөөгөнцөр ургаж бронхийг улам хүндрүүлэх боломжтой.

Шүршүүрт 30 минутын турш халуун устай хаалттай угаалгын өрөөнд сууж болно. Харин өрөөнөөс гараад шууд агаарт гарч болохгүй.

Зөвхөн шаардлагатай үед ханиалгын эм ууна !!!

Ханиалга нь хэвийн үед уушгинд орж ирсэн гаднын эмгэг төрүүлэгч болон цэр салстыг гадагшлуулах зорилготой байдаг. Тиймээс ханиалга маш ихээр ихсэж өдөр тутмын хэмнэлд саад болохуйц бол ханиалга дарах ургамлын гаралтай эм уугаарай. Ханиалга дарах эм удаан хугацаанд уухад хийн солилцоо явуулах хэсэгт цэр ихээр хуримтлагдаж хатгаагаар хүндрэх эрсдэлтэй юм

Хэрэв та ханиалгын улмаас унтаж чадахгүй эсвэл маш их ханиалгаж байгаа бол өвдөх юм бол ханиалга дарах эмийг өөр эмээр сольж түр зуур тайвшруулж болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал