Гэрийн автоматжуулалтын систем

Амины орон сууц нь хүний аюулгүй амьдралыг тэтгэх бат бөх цайз, амарч тухлах өргөө, их хотын дуу чимээнээс тусгаарлан, эрүүл, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн нэгэн төрлийн “харш” билээ. Орчин үед хөгжингүй улс орнуудад дээрх бүхий л шаардлагыг гүйцэлдүүлэхийн зэрэгцээ оршин суугчийг гэмт халдлага, галын аюулаас хамгаалан, цахилгаан болон дулаан зарцуулалтыг зохистой хэмжээнд нь хянах гэрийн иж бүрэн ухаалаг системийг ашиглах болсон билээ. Тэгвэл бид та бүхэндээ гэрийн ухаалаг автоматжуулалтын систем, дохиолол хамгаалалтын технологийн нэгдсэн шийдлийг хүргэдэг компаниудыг танилцуулж байна.

“Аметрос технологи” ХХК – Добу ухаалаг систем

Уг системийн гол хүчин зүйл нь системийн иж бүрдэлд багтаж буй бүхий л цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хоорондоо ямар ч саадгүйгээр уялдаж ажиллах зарчим юм. Ингэхдээ дараах ерөнхий үйл ажиллагаануудыг хариуцан ажиллана. Үүнд:

  • Гэрийн бүх гэрлийг асааж, унтраах, тодруулж, бүдгэрүүлэх
  • Цахилгааны бүх залгуурыг удирдах, цагийн тохируулгаар хэрэглээг хязгаарлах
  • Цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах
  • Цахилгаан халаалтын системийг бүхэлд нь удирдах
  • Хөшиг, хаалганы цоож, гражийн хаалга, хашааны хаалга зэргийг системд нэгтгэн шууд удирдах
  • Худгийн мотор, насос зэргийг удирдах
  • Усалгааны системийг удирдах
  • Орон зайнаас үл хамааран гэрээ камераар шууд хянах
  • Гэрт гал түймэр, хулгай, ус алдалт гэх мэт аваар осол гарсан үед хэрэглэгчийн гар утсанд шууд мэдээлэл илгээдэг байх
  • Таны гэрт үүссэн нөхцөл байдлаас хамааран ухаалаг үйлдлүүдийг хийх гэх зэрэг үндсэн зүйлсүүд орно.

Системийн хувьд кабел, эсвэл утасгүйгээр удирдах боломжтойгоор орох ба хэрэглэгч гар утаснаасаа интернет орчинд холбогдох, мөн танай гэрийн автомат системд интернетэд холбогдсон байх шаардлагатай юм. Мөн гэрийн ухаалаг системийн төхөөрөмжүүд нь АНУ, Хятад, Солонгос, Герман улсаас импортоор орж ирсэн тоног төхөөрөмжүүд худалдаалагддаг. Хэрэв та өөрийн гэртээ ухаалаг систем суурилуулахаар шийдсэн бол эхлээд юуг хэрхэн удирдах шаардлагатай байгааг бодолцох шаардлагатай юм.

Харилцах утас: 9910 – 04683, 7000 – 2512

“Од-Инновайшн” ХХК – Гэрийн нэгдсэн ухаалаг систем

Aйл гэрийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан тав тух, аюулгүй байдлыг дээшлүүлэх, үйлчилгээг ойртуулах, хэрэглээг хянах боломжтой ба барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх тоон систем дээр суурилсан гэрийн нэгдсэн ухаалаг системийг таны гэрт бий болгож тав тухыг бий болгож өгөх болно.

Харилцах утас: 7700 – 5839

“Digital Nomads” ХХК – DN-01

Тус бүтээгдэхүүн нь таны гэр бүлийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрахад зориулсан гэрийн автомат хяналт удирдлагын цогц шийдэлтэй. Энэ нь танай гэрт өдөр тутам хэрэглэгддэг цахилгаан үүсгүүрт хэрэгслүүдийг нэг удирдлага хяналтад төвлөрүүлж, бие биетэйгээ уялдаа холбоотой, үр дүнтэй, хэмнэлттэй ажиллуулах зориулалтын цахим орчинд зайнаас удирдах ухаалаг төхөөрөмж юм.

Гэрийн автоматжуулалтын бүрдэл удирдах, хянах боломжтой дэд системүүд хэсэгт:

  • Домофон, нэвтрэх хяналтын систем
  • Гэрлийн автомат удирдлага
  • Моторт хөшигний удирдлага
  • Цахилгаан үүсгүүрийн удирдлага
  • Халаалт, хөргөлтийн системийн удирдлага
  • Агаарын чанар, бохирдол мэдрэгч
  • Галын болон хулгайн дохиоллын систем
  • Хяналтын камерын систем

Харилцах утас: 7741 – 0005 , 9911 – 7726 , 9191 – 3731, 9906 – 7765

“Legrand Mongolia”

Франц улсын бренд гэрийн автоматжуулалтын системийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй уг компани нь гэрийн автоматжуулалт, эрчим хүчний хэмнэлт, цахилгаан ба холбооны сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани билээ.

  • Гэрийн автоматжуулалтын систем
  • Домофон систем
  • Олон улсын стандарт нийцсэн холбох хэрэгслүүд
  • Ухаалаг утастай холбогдон ажиллах төхөөрөмжүүд зэрэг харилцаа холбооны нэгдсэн шийдлийг таны гэр зохицоох болно.

Харилцах утас: 7711-3113

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал