Дархлаа дэмжих шилдэг бүтээгдэхүүнүүд

            Аль хэдийн өдөр богиносож, шөнө уртассан өвлийн хүйтэн өдрүүд эхэлжээ. Тиймээс ч бидэнд эрүүл чийрэг байхын тулд нэмэлт амин дэм шаардлагатай. Гэхдээ энэ нь саримс, зөгийн балыг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд дархлаа дэмжих маш олон бүтээгдэхүүн байдаг гэдгийг санаарай. Ингээд өвлийн улиралд дархлаа дэмжих зорилготойгоор хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнийг танд танилцуулъя.

Саримс

Саримс нь үрэвсэл, бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ерөнхийдөө байгалийн антибиотик юм. Саримсны үр дүнг мэдрэхийн тулд өдөрт ердөө хоёр хумсыг идэхэд л хангалттай. Хэрвээ бүтнээр нь идэж чаддаггүй бол саримстай сүмс хэрэглэж болно шүү дээ.

Цагаан гаа

Эрт дээр үед цагаан гаагаар ханиад томуу, үрэвслийг эмчилдэг байжээ. Өөрийн хийж буй хоолонд бага зэрэг цагаан гаа нэмэхэд л таны дархлаа сайжирна.

Куркума буюу турмерик

Куркума нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна дархлааг гайхалтай дэмждэг. Ялангуяа хар перецтэй хольж хэрэглэх үед үйлчилгээ илүү сайн болно. Үүнээс гадна куркума Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон байна. Үүний баталгаа нь куркумаг тогтмол хэрэглэдэг Энэтхэгчүүдийн дунд энэ өвчин бараг л байдаггүй гэнэ.

Бэрсүүт жимс

Жүрж болон нимбэг нь эмчилгээний зориулалттай жимс гэдгээрээ алдартай. Эдгээр жимсээр зөвхөн ханиад төдийгүй маш олон төрлийн өвчнийг эмчилдэг. Хоол хүнсэндээ өдөр бүр жүрж, нимбэг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.

Анар

Анар нь С амин дэм болон хүний биед шаардлагатай микро амин дэмүүдээр баялаг бөгөөд их хоол идсэний дараа ходоод хүнд оргихоос сэргийлдэг. Тиймээс ч мах ихтэй хүнд хоол идэх үед анарыг хачир, амттан болгож өгдөг. Анар жимс нь мөөгөнцрийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ханиад хүрсэн үед анар жимс идвэл ханиад богино хугацаанд эдгэх боломжтой гэж ярьдаг.

Хушга

Бүх самар Е амин дэмээр баялаг бөгөөд энэхүү амин дэм нь бидний эсийг гадаад орчны сөрөг нөлөөллөөс хамгаалдаг юм. Энэ нь ерөнхийдөө дархлаа гэсэн үг юм. Хушга нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна стрессийг бууруулдаг байна.  Бага зэрэг нунтагласан хушгыг салат, хоол, амттандаа нэмж хэрэглэж болно.

Хулууны үр

Е амин дэмийг биед сайн шингээхийн тулд цайр хэрэг болдог. Тэгвэл хулууны үр цайраар баялаг байдаг гэнэ. Тиймээс хэрвээ та хатаасан хулууны үр харсан бол битгий тойрч гараарай.

Йогурт

Цөцгий эсвэл майонезын оронд салат, сүмс, амттандаа байгалийн цэвэр йогуртыг нэмээрэй. Энэхүү йогурт нь дархлаанд маш тустайгаас гадна анар жимсний адилаар тостой, хүнд хоол идэх үед ходоод хүнд оргихоос сэргийлнэ.

Халуун чинжүү

Халуун чинжүү С, А болон В амин дэмээр баялаг. Хэрвээ та маш халуун ногоотой хоол идсэн бол араас нь ус уухын оронд сүү, йогурт, нимбэг, лайм идээрэй.

Брокколи

Брокколи нь дархлааг дэмжээд зогсохгүй С,К,А,Е амин дэмээр баялаг бөгөөд эдгээр амин дэмүүд нь өвлийн улиралд бидний бие организмд нэн шаардлагатай. Гэхдээ брокколиг удаан болгох нь тэжээллэг чанараа алдахад хүргэдэг учир маш богино хугацаанд бэлдэх хэрэгтэй. Буцалж буй усанд ердөө 2-3 минутын турш дүрэхэд л хангалттай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал