Барилгын гадна ханын болон хашлага бүтээцийн дулааныг хэвийн горимд барих, дулаан тусгаарлах зорилгоор 20°С температурт 0,175Вт/(м°C)-с ихгүй дулаан дамжуулалтын итгэлцүүртэй байх нөхцлийг хангасан материалыг дулаан тусгаарлах материал гэнэ.
Дулаан тусгаарлах материалыг хэрэглэснээр барилгын жинг хөнгөрүүлэх, өртгийг хямдруулах, ханын зузааныг нимгэрүүлж, дулааны энергийг хэмнэдэг.

Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS ба XPS хөөсөн полистирол хавтан, полиуретан, вермикулит, перлит, мод ургамлаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, хонины ноос зэрэг олон төрлийн дулаалгын материал хэрэглэж байна.
Дулаалгын материалд дараах үндсэн шаардлагууд тавигдана.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх- Дулаалгын материалын үндсэн түүхий эд нь байгалийн гаралтай байвал тохиромжтой ба зүсэж хэрэглэхэд тоос, тоосонцор үүсгэдэггүй байх хэрэгтэй.
Галд шатдаггүй- Галыг дэмждэггүй, шатамхай бус дулаалгын материалыг хэрэглэх нь тохиромжтой. Эдийн засгийн хэмнэлттэй- Дулаан тусгаарлалт сайтай материалыг хэрэглэснээр хэрэглэгчийн эрчим хүчинд зарцуулах зардлыг эрс бууруулна.
Дуу чимээ тусгаарлалт сайтай-Дулаан тусгаарлах материалын мяндаслаг, хөвөнлөг чанар нь дуу чимээг сайн тусгаарладаг.
Байгальд ээлтэй /эко/-Эрчим хүчний зарцуулалтыг багасгаж агаарт цацагдах нүүрсхүчлийн хий, агаарын бохирдлыг бууруулна. Хорт хий ялгаруулдаггүй байвал байгаль болон хүний эрүүл мэндэд тустай
Уян хатан- Деформацид ордоггүй дулаалгын материал хэрэглэвэл тохиромжтой. Энэ нь ямар ч гадаргууд байрлуулсан эргээд тэлж хавтан хоорондох зай маш бага болдог ба үүний хэрээр дулаан тусгаарлалт нэмэгддэг.
Удаан эдэлгээтэй-

Ус чийг, температурын өөрчлөлтөнд тэсвэртэй байх

Дулаан дамжуулалтын эсэргүүцэл бага-

Материал бүрийн дулаан тусгаарлах чанар харилцан адилгүй. Дулаалгын материал сүвэрхэг, хөвсгөр, хөнгөн байх тусам дулааныг сайн тусгаарлана. Чулуун хөвөн /эрдэс хөвөн/, шилэн хөвөн, хөөсөн полистирол хавтан зэрэг дулаалгын материал нь дулаан сайн тусгаарладаг. Дулаан тусгаарлах материалыг үндсэн түүхий эдийн төрлөөр нь органик, эрдсэн /органик бус/, холимог, бүтцээр нь сийрмэг, утсархаг, ширхэглэг, асгаасан гэж ангилдаг.

Органик материал-

Органик материалд дулаан тусгаарлах чанар, эдэлгээ даах чадвараараа түгээмэл хэрэглэгдэж байгаа хөөсөн полистирол хавтан, полиуретанаас гадна зоргодсон хавтан, XPS хавтан, мяндсан хавтан /органик зоргодос ба эрдэс холбогч/ боловсруулсан мод, үртэс, пластмассууд- пенопласт, сотопласт хамаарна. Эдгээр материалууд нь ус даах чадвар багатай, хөгцрөлд тэсвэргүй, шатамхай байдаг.

Органик бус материал-

Эрдэс хөвөн, чулуун хөвөн, хөнгөн бетон /хийт бетон, хөөсөн бетон/, хөөсөн шил, хөөлгөсөн перлит болон бусад хиймэл чулуу эсвэл эрдэс бодис дээр суурилсан материалууд юм. Органик бус дулаалгын материалууд нь шатдаггүй, удаан эдэлгээтэй, байгальд ойр, угсралт, суурилуулт хийхэд тохиромжтой, уур нэвтрүүлэх чанар сайтай, дулаан болоод дуу тусгаарлах чадвар өндөртэй.

Холимог дулаалгын материал-

Асбестан /шөрмөсөн/ хавтан, шөрмөсөн цаас, эсгий, хөөлгөсөн уулын чулуулга, галт уулын шаарга, вермикулит ба перлит зэрэг эрдэс холбогч дээр суурилсан материалууд ордог ба дулаан тусгаарлах чадвар өндөртэй, шатдаггүй, чийгийг шингээдэггүй зэрэг давуу талтай.

Дулаалгын материалыг сонгохдоо дараах зүйлүүдийг анхаараарай

1) Дулаан тусгаарлах материалын техникийн шинж чанар

Нягт, бат бэх, чийглэг, уур ус нэвтрүүлэх чанар, хүйтэн тэсвэрлэлт, гал тэсвэрлэх чадвар, дулаан дамжуулалт зэрэг нь дулаан тусгаарлах материалын үндсэн шинж чанарын үзүүлэлтүүдэд ордог.
Дулаалгын материалын үндсэн үзүүлэлт нь дулаан дамжуулалт юм. Энэ үзүүлэлт бага байх тусам дулаан тусгаарлалт сайтай байдаг ба дулаалгын материалын зузаан багасдаг. Дулаалгын материалын дулаан дамжуулалтыг коэффициентээр илэрхийлдэг. Энэ нь нэг м куб ханаар 1 хэмийн зөрүүтэй температуртай үед хичнээн хэмжээний дулаан нэвтрэн өнгөрөхийг тодорхойлсон үзүүлэлт юм. Тухайлбал хөөсөн полистирол хавтангийнх 0.044Вт/(м°C) бол тоосгоных 0.7 Вт/(м°C) байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөн полистирол хавтангаас 15 дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.

Эдгээр нь тусгаарлах материалуудад багтдаг байна…

1. Чулуун хөвөн /Эрдэс хөвөн/
2. Шилэн хөвөн
3. Хөөсөн полистирол /EPS/ хавтан
4. XPS хавтан
5. Хөөсөн шил
6. Пенополиуретан
7. Ноосон дулаалга

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал