Жирэмсний хяналтын багц шинжилгээ

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

Оношмед

Жирэмсний хяналтын шинжилгээнүүд

Сорилыннэр Яагаад хийж байгаа Хэзээ Сорьц
Жирэмсний сорил Жирэмснийг батлах        Эхний 3 сар Эхийн цус
Үтрээний наалдацын шинжилгээ Үтрээний орчинг үнэлэх Эхний болон сүүлийн 3 дахь хагаст Эхийн үтрээний наалдац
Биохимийн хяналтын шинжилгээ Элэгний үйл ажиллагаа, бодисын солилцооны байдлыг үнэлэх Хяналтанд ирэх бүрт Эхийн цус
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ Бөөр, давсагны халдвар, жирэмсний шижин, жирэмсний сүүлийн хордлогын шинжүүдийг илрүүлэх Хяналтанд ирэх бүрт Эхийн шээс
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ Цус багадал болон бусад өөрчлөлтийг илрүүлэх Жирэмслэхээс өмнө, жирэмсний эхний болон сүүлийн 3 дахь хагаст 

 

Эхийн цус
Гепатит В,С вирусын сорил В,С вирусын халдварыг оношлох Эхний болон сүүлийн 3 дахь хагаст Эхийн цус
ДОХ вирус болон тэмбүүгийн сорил ДОХ-ын вирусын халдварыг оношлох Эхний болон сүүлийн 3 дахь хагаст Эхийн цус
Эсрэг биеийн сорил Эх ургийн цусны үл тохироог илрүүлэх Жирэмсний 28 д.х давтана Эхийн цус
Сахар тэсвэрлэгийн сорил Жирэмсний шижинг илрүүлэх Жирэмсний 24-28 д.х Эхийн цус
Ялтас эсийн тоо Төрөлтийн явцад цус алдвал: Ялтас эсийн тоо цөөрсөн бүлэгнэлтийн эмгэгтэй эсэхийг илрүүлэх Сүүлийн 3 дахь хагаст Эхийн цус

 

Жирэмсний хяналтын нэмэлт шинжилгээнүүд

 

Сорилын нэр Яагаад хийж байгаа Хэзээ Сорьц
Улаануудын дархлаа Ургийн гаж хөгжил үүсгэдэг вирусын эсрэг дархлааг шалгах Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн цус
ХДХВ-н эсрэгбиеийн шинжилгээ ДОХ-н халдварыг илрүүлэх Жирэмслэхээс өмнө, эхний болон сүүлийн 3 дахь хагаст Эхийн цус
Заг хүйтэн, хламиди, тэмбүү Зулбуулах болон урагт халдварладаг БЗХ Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, өндөр эрсдэлтэй бол сүүлийн 3 дахь хагаст Эхийн цус, шээс, үтрээний наалдац
Пап сорил Умайн хүзүүний эсийн өөрчлөлт, БЗХ, үрэвслийг илрүүлэх Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн умайн хүзүүний эс
Гепатит В Гепатит В-н халдварыг илрүүлэх Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн цус
Варицелла зостер Ургийн гаж хөгжил үүсгэдэг салхин цэцгийн вирусын эсрэг дархлааг шалгах Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн цус
ТОRСН Ургийн гаж хөгжил үүсгэдэг вирусын эсрэг дархлааг шалгах Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, халдварын сэжигтэй бол тухайн үед Эхийн цус
Нянгийн вагиноз Дутуу төрөлтийн шалтгаан болж болзошгүй халдварыг илрүүлэх Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн үтрээний наалдац
Шээсэнд нян илрүүлэх Дутуу төрөлт, бага жинтэй төрөх шалтгаан болж болзошгүй бөөрний халдварыг илрүүлэх Эхний үзлэг, жирэмсний 12 ба 16 д.х 

сүүлийн 3 дахь хагаст давтаж болно.

Эхийн шээс

 Ургийн гаж хөгжил, эрсдлийг тодруулах

Сорилын нэр Яагаад хийж байгаа Хэзээ Сорьц
Хоёрол тест Урагт Даун хам шинж болох хромосомын гажгийн эрсдлийг үнэлэх Жирэмсний 8-13д.х Эхийн цус
Гурвал болон дөрвөл тест 18 болон 21-р хромосомын эмгэг, мөн мэдрэлийн сувгийн гажгийн эрсдлийг үнэлэх Жирэмсний 15-22 д.х Эхийн цус
ТОRСН Ургийн гаж хөгжил үүсгэдэг вирусын эсрэг дархлааг шалгах Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст Эхийн цус

 

Утас: 7720-5599

Ангилал