Тавилгын үйлдвэр: тавилга захиалгаар хийнэ

“MASTER CLASS KITCHEN” тавилгын үйлдвэр.
Бүх төрлийн тавилгыг таны хүссэн загвар дизайнаар чанартай хийж гүйцэтгэнэ.
— Гал тогооны тавилга,
— Гүйдэг болон онгойдог хаалгатай шкаф,
— Стэнк, Тек
— Ширээ сандал,
— Өлгүүр,
— Номын тавиур,
— Лангуу,
— Оффис тавилга
— Хүүхдийн өрөөний тавилга
— Унтлагын өрөөний тавилга
Мэргэжлийн Дизайнер зөвлөгөө өгч, хэмжээ авч 3D зураг гаргаж өгнө.
Захиалга өгсөн хэрэглэгчдэд хүргэлт, угсралт, дизайны үйлчилгээ үнэгүй.
Захиалгын утас: 7740-0174

“Юмеко” ХХК

“Юмеко” ХХК-ийн тавилгын үйлдвэр нь тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд 1-р жагсдаг Герман улсын HOMAG GROUP, Австри улсын Felder фирмүүдийн суурь машинуудаар бүрэн тоноглогдсон билээ. Олон улсын стандартын шаардлагыг хангасан, хүний биед хор нөлөөгүй, тавилгын зориулалттай Германы EGGER, Италийн CLEAF, Швеицарийн KRONO компаниудаас E1 зэрэглэлийн, дундаж нягтралтай, өнгөлгөөтэй MDF болон DSP хавтанг ирмэг хуулганы хамт шууд импортлон үйлдвэрлэлд ашигладаг.
Уг компани нь доорх нэр төрлөөр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
    1. Хувцасны өрөө, унтлагын болон үүдний өрөөний шкаф, өрөө тусгаарлагч
    2. Хавтан, UV, Акриллак, Будсан хаалгатай гал тогоо
    3. Захиалгат тавилга: Зочид буудал, оффис, сургууль, цэцэрлэг, номын сан, үйлчилгээний газрын бүх төрлийн тавилгууд зэргийг үйлдвэрлэдэг
Утас:7577 – 7775, 7722 – 5522
7577 -ХХХХ

“Twin House construction” ХХК

Уг компани нь 2016 оноос эхлэн тавилга үйлдвэрлэж эхэлж байгаа бөгөөд гал тогооны тавилга, ханын стек, ширээ, сандал зэрэг бүх төрлийн модон тавилгуудыг чанарын стандартын шаардлага хангасан Солонгос материалаар автомат суурь машин дээр олон жилийн туршлагатай хамт олон захиалагчийн хүссэн хийц, хэмжээгээр чанарын өндөр төвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг.
Утас:7014-2856, 9411-2856, 8901-2856, 8907-2856
7014-ХХХХ

“Magic mebel” ХХК

Мэжикмебель ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд албан тасалгааны болон гэр ахуйн бүх төрлийн тавилгын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Уг компани нь олон жилийн туршлага бүхий 20 гаруй ажилтан ажилчидтай 800мкв үйлдвэрийн байр, 150мкв дэлгүүрийн байр бүхий үндэсний томоохон үйлдвэр болон үйл ажиллагаагаа явуулж байна. Хямд өртөг бүхий чанартай материалаар үйлдвэрлэсэн дэлхийн стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг хямд өртгөөр хүргэдэг.
Утас:9105 – 8006
9105 -ХХХХ

“Render” ХХК

Рендер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 10 гаруй жилийн дадлага туршлага дээр  суурилан интерьер дизайн, зураг төсөл, тавилга үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр салбартаа тэргүүлэгч компани болон өргөжөөд байгаа. Дизайны зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга, хана, хаалга зэргийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, угсралт суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэдэг тул хэрэглэгчиддээ өндөр чанар, сэтгэл ханамжийг амлаж чаддаг.

Утас:7010 – 6433
7010-ХХХХ

“Woodman” ХХК

Вүүдмэн компани нь 1990 онд Өд хувиараа эрхлэх аж ахуй нэртэй үйл ажиллагаагаа эхлээд 1993 онд хуучнаар ахуй үйлчилгээний Тавилга Төхөөрөмжийн үйлдвэрийг хувьчилсны үндсэн дээр Тавлаг ХХК болон ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Вүүдмэн ХХК нэрээр одоог хүртэл ажиллаж байгаа. Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш цэвэр цул модон эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа дагнан эрхэлж, тус зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй, бусдаас ялгарах онцлог давуу талуудтай, хэрэглэгчиддээ нэр хүндтэй, томоохон байр суурьтай байгууллага болоод байна. Нарс, Хус, Шинэс, Царс зэрэг цэвэр модоор хийгдсэн манай бүтээгдэхүүн шахмал хиймэл материалаар хийгдсэн, өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлож чаддаг ба хүн амын эрүүл мэндэд хор нөлөөгүй, цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн хамгийн гайхалтай нь энэ онд болсон International Arch of Europe Award ёслолын ажиллагаанд Монголыг төлөөлж оролцсон Woodman компани нь International Arch of Europe in the Gold Category буюу олон улсын чанарын алтан цомын эзэн болсон юм. Уг шагналаараа Монголын Woodman компанийн бүтээгдэхүүн нь дэлхийд өрсөлдөх чанартай гэдгийг харж болох юм.
Утас:9100 – 8200, 9010 – 8200, 9590 – 8200
9100-ХХХХ

“Говь хангай мебель” ХХК

“Говь хангай мебель” ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тавилгын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа голлон явуулдаг. Үндэсний үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр “Говь хангай Буйдангийн үйлдвэр”, “Говь хангай Тавилгын үйлдвэр”-үүдийг ажиллуулж байгаа бөгөөд хэрэглэгч, захиалагчдын хүссэн загвар, материалаар чанарын өндөр төвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж  байгаа билээ. Говь Хангай Мебель компани нь анх 5 хүний бүрэлдэхүүнтэй тавилгын худалдааны бизнесээ эхэлсэн. Эдийн засгийн таатай нөхцөл байдал, хүн амын орон сууц, тавилгын эрэлтийн хурдацтай өсөлт, удирдлагын явуулсан оновчтой бодлогын үр дүнд эргэлтийн хөрөнгө хэд дахин нэмэгдэж 300 гаруй ажилтан ажиллагсадтай өнөр хамт олон болон төлөвшин тогтсон билээ. Тус компани нь Улаанбаатар хотын 6-н сүлжээ Их дэлгүүр, Хөдөө орон нутгийн 21-н салбар, “Мишээл экспо”-ын 14-н тасгаараа дамжуулан гэр ахуйн болон албан тасалгааны тавилгаа худалдан авагч нартаа борлуулж байна.
Утас:7777 – 9393, 8908 – 0480, 8802 – 3014, 8900 – 4375
7777-ХХХХ

“Долоон болдог” ХХК

Долоон болдог компани нь Kitchen All брендийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг ба голцуу гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр дагнадаг компани юм. Захиалагчийн хэрэгцээнд тохирсон, хүсэл шаардлагад нийцсэн тавилга үйлдвэрлэлийг дэлгэрүүлсэн салбартаа тэргүүлэгч компаниудын нэг билээ. Өнөөдөр Долоон Болдог компани нь 300 гаруй ажилтантай 3828м.кв оффис болон үйлдвэрлэлийн байртай, 840м.кв агуулахын Kitchen All нэрийн 4 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Утас:7700 – 8080, 1163 – 3737
7700-ХХХХ

/ Захиалгат тавилгын үйлдвэрлэл, захиалгат тавилга, zahialgat tavilgiin uildverlel, zahialgat tavilga, Модэн эдлэл, Буйдан захиалга, Гал тогоо захиалга, Buidan zahialga, Gal togoo zahialga /

Ангилал