Интернетээр мөнгө олох арга 2020

ИНТЕРНЭТЭЭР МӨНГӨ ОЛОХ ЭНГИЙН АРГУУД

Техник технологи хөгжихийн хэрээр ажлын байрууд цахим хэлбэрт шилжин ихэнх хүмүүс интернет болон компьютер ашиглан ажлаа гүйцээдэг болсон билээ. Энгийн аргаар интернетээр мөнгө олох аргуудыг танилцуулж байна.

✅ Блог хөтлөх

Та сонирхолтой мэдээлэл нийтэлж өөрийн блогтоо олон хүн оруулдаг болсноор өөрийн блогт сурталчилгаа байршуулан мөнгө олох боломжтой. Та өөрийн блогоо Англи, Япон, Орос хэл дээр хөтлөвөл илүү ашигтай байдаг.

Цахим хуудасны загвар бүтээх

Хэрэв таны төсөөлөн бодох чадвар сайн бол яагаад цахим хуудасны загвар бүтээгээд зарж болохгүй гэж? Мэдэх шаардлагатай суурь зүйлс: Web design, CSS, HTML, JAVASCRIPT, Photoshop

Хэн нэгэнд онлайнаар хичээл заах

Хэрэв таны Англи хэлний унших, бичих, ярих, ойлгох чадвар сайн бол бусад хүмүүст өөрийн чаддаг зүйлээрээ хичээл зааж болно. Математик, Монгол хэл, Физик, Хими, дуулах гэх мэтчилэн олон хичээл заах боломжтой.

Номыг цахим хэлбэрээр зарах

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлэн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах эсвэл хэн нэгэн зохиогчийн номыг борлуулан 70% хүртэлх ашиг хуваан авах боломжтой.

Хувцас загвар бүтээгээд зарах

Та хувцасны загвар буюу өнгө төрхийг бэлдээд хувцас зараад үзээрэй. Та загвараа бэлдэж өгсөн байхад хувцас хүргэлт, бүтээлт цаанаасаа хийгдэж таны загвараар бүтээгдсэн хувцас зарагдахад та ашиг авах боломжтой.

Youtube дээр өөрийн гэсэн видео бүтээж хүмүүст үзүүлж мөнгө олох

Youtube Partner хөтөлбөрт бүртгүүлэн видео бичлэгээ Youtube-д байрлуулан өөрийн бичлэг дээр Google-ын санал болгож байгаа сурталчилгаа гаргаж даралт бүрээс мөнгө олоорой.

Онлайнаар ажил хийх

Та өөрийн мэргэжилд тааруулан цахим хэлбэрт тавигдсан ажлын байранд шалгалт өгч цагийн болон бүтэн хуваариар гэрээсээ ажил хийх боломжтой. Үүнийг бид Freelancing гэх бөгөөд ингэж ажиллагсдыг Freelancers гэдэг байна.

Орчуулага хийх

Хэрэв таны Англи хэл болон бусад хэлний мэдлэг сайн бол цахим хэлбэрээр гэрээсээ орчуулга хийн мөнгө олох боломжтой Translatorsbase.com гэх мэт ижил төстэй цахим хуудаснууд олон бий.

Affiliate төрлийн ажил

Хэн нэгэн хүний бараа болон бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд сурталчлан борлуулж дундаас нь ашиг олох боломжтой. Тэргүүлэх цахим хуудаснууд: Amazon, Affiliate

Өөрийн бүтээсэн эд зүйлээ зарах

Чамин ганган гэлтгүй дурсгалын зүйл та хийж чадах бол эдгээр цахим хуудаснуудад байршуулснаар худалдан авагчаа амархан олох боломж бий.

Ebay бараа зарах

Ebay дээр бараа зарах эсвэл Ebay-с ямар нэгэн барааг хямд үнээр худалдан авч борлуулах зэргээр хэмнэлт гаргах боломжтой.

Интернэтээр бооцоо тавих

Спорт болон цахим тоглоомын тэмцээнд бооцоо тавин ашиг олох арга (Судалгаа сайн хийхгүй бол хийгээд ч дэмий)

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал