Өлзий сүүтэй каш хийх арга
ОРЦ:
- Хүүхдийн будаа (каш) – 2 цайны халбага
- Өлзий сүү 2/1 халбага
- Ус – 2 хоолны халбага
- Цөцгийн тос ½ цайны халбага
- Давс – чимх
ХИЙХ АРГА:
– Усаа буцалгаад сүүнийхээ талыг хийгээд буцалгана.
-Сүү нь дээрээ хүүхдийн будаагаа бага багаар хийнэ.
-Хүүхдийн будаагаа 10-15 минут зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж чанана.
-Дараа нь үлдсэн сүүгээ хийгээд буцалгана .
-Бэлэн болсон кашиндаа ЦөцгийнТос хийж хутгана.
Каш хийх арга
ОРЦ:
- Сүү – 150гр
- Хүүхдийн будаа – 25гр
- Ус – 100гр
- Элсэн чихэр – 5гр
- Цөцгийн тос – 5гр
Шим тэжээл: Хүүхдийн будаа нь 13 янзын чухал хэрэгцээт аминдэм, кальци, төмөр, иодыг өөртөө агуулсан байдаг. Мөн биологийн сүүний уураг, шингэц сайтай ургамлын тосыг агуулдаг.
Эрдэнэшишийн гурилаар хийсэн каш
ОРЦ:
- Эрдэнэшишийн гурил – 100 г
- Ус, сүү – тус бүр 300 мл
- Цөцгийн тос – 30 г
- Сахар – 2 ц.х Давс – өөрийн хүслээрХийх арга:
– Гурил гэх боловч нарийн ширхэгтэй эрдэнэшишийн будаа бөгөөд юуны түрүүнд сайтар угаах хэрэгтэй.
– Аль болох зузаан ёроолтой саванд будаагаа хийж ус нэмнэ.
– Гал дээр тавиад сайтар хутгаарай.
– Буцалмагц нь давс, сахараа хийгээд тал сүүгээ хийнэ.
– Буцалтал нь хутгасаар байна. Нэгэнт буцалсан бол үлдэгдэл сүүгээ хийгээд дахин сайтар хутгана.
– Каш буцлаад эхлэнгүүт галаа унтраагаад цөцгийн тос хийгээд таглаад орхино. Кашаа өтгөн бас амттай болохын тулд хагас цаг орчим таглаатай нь амраана.
Сүүтэй гурвалжин будааны каш
ОРЦ:
- Гурвалжин будаа – 200 г
- Сүү, ус – тус бүр 300 мл
- Давс, сахар – өөрийн амтанд тохируулна
Хийх арга:
– Будааны хогийг түүгээд хэд хэдэн удаа усаар угааж цэвэрлэнэ.
– Усанд хийсэн будаагаа гал дээр тавина.
– Ойролцоогоор 7 минут орчим буцалгана, эсвэл харж байгаад будаанд бараг бүх ус шингэхийг хүлээгээрэй.
– Одоо тасалгааны хэмд байсан сүүгээ нэмнэ.
– Давс, сахараар амтлаад дахин 10-15 минут зөөлөн галаар буцалгана.
– Будаагаа зуухнаас аваад зузаан бүтээлгээр ороож 20 минут амраана
– сүү нь будаандаа бүрэн шингэх ёстой.