КЕТО ДЭГЛЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

Кето дэглэм гэдэг нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие нүүрс ус орж ирэхгүй юм байна. Тэгвэл биед хуримтлагдсан өөхөө шатааж эхэлье гэсэн горимд шилждэг байна. Энэ дэглэмийн үед өдөрт ихдээ 20 гр нүүрс ус л хэрэглэх боломжтой. Хүссэн хэмжээгээрээ уураг, өөх тосыг авах боломжтой байдаг. Хамгийн сонирхолтой нь та дэглэмийн үед калори тооцож, өлсөх шаардлагагүй. Мах, махан бүтээгдэхүүн, сайн чанарын өөх тосыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэх боломжтой. Энэ утгаараа монгол хүний биед илүү тоохиромжтой дэглэм гэж үздэг. Олон янзын дэглэм байдгаас улс, үндэстэн бүрийн биеийн онцлог, уур амьсгал зэргээс шалтгаалан тохирохгүй байх боломжтой. Кето дэглэмийн хувьд олон янзын ногоо, нүүрс ус хэрэглэхгүй махыг янз бүрээр болгож иддэг байсан манай уламжлалт хооллох соёлтой ойролцоо. Анх татах өвчтэй хүүхдүүдэд зориулан зохиогдож байсан уг дэглэм нь богино хугацаанд их жин хаях давуу талтай ч, сөрөг үр дагаврууд ч байгаа. Тухайлбал хангалттай хэмжээний нүүрс ус авахгүй байснаар, шим тэжээлийн дутагдалд орж, бусад уураг, өөх тос зэргийг хүлээж авахаа болих эрсдэл байдаг байна. Тиймээс маш сайн судалж, боломжтой бол хоол зүйчийн зөвлөгөөтэйгөөр эхлүүлэх хэрэгтэй.

Кето дэглэмийн үед идэж болох хүнснүүд:

-Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн (сайн чанарын зайдас,хиам, лаазалсан туна гэх мэт)

– Алмонд самарны гурил, коконатын гурил, маалингын гурил

– Газрын хөрсөн дээр ургадаг усархаг ногоонууд. Бууцай, цэцэгт байцаа, байцаа, яньшуй гэх мэт

-Оливийн тос, цөцгийн тос, шар тос, масло, сүүлний өөх

– Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, аньс, тоор, авакадо, лимон, кокос, тарвас

– Алмонд самар, хушга,

– Өрөм, бяслаг, ээдэм, аарц, цөцгий, зөөхий, чихэргүй ааруул

– Цагаан архи, хуурай вино, виски

– Далайн давс, нуурын давс, хар улаан перц, сой соус, цэвэр халуун ногоо, бяслаг гэх мэт

– 70 хувиас дээш хувьтай сайн чанарын хар шоколад, ногоон цай, хар цай

Идэж болохгүй хүнснүүд:

-Гурил

-Төмс, лууван, манжин, хүрэн манжин

– Транс масло, ургамлын тос

– Дээр дурьдагдаагүй бүх төрлийн жимснүүд

– Тослогийг нь шүүсэн, үйлдвэрийн тараг сүү

– Сахар болон химийн аргаар гаргаж авсан бүх төрлийн амтлагч, зөгийн бал

Хэдээс хэдэн цагийн хооронд хооллох хэрэгтэй вэ?

Энэ дэглэмийн үед хоногийн 24 цагийн 8 цагт нь багтаж хооллож дуусах хэрэгтэй. Өдөрт 2-3 хоол иднэ. Өлсөх мэдрэмж төрдөггүй тул нэг удаагийн хоол хүнд хоол байсан бол нөгөө хоол нь хөнгөн байх боломжтой. Тө өглөө 10 цагт өглөөний цайгаа уусан бол орой 18 цагт оройн хоолоо идсэн байх ёстой. Хэрэв 12 цагт эхэлсэн бол орой 20 цаг гэх мэтчилэн. Энэ хоорондоо шингэн зүйлс маш сайн уух хэрэгтэй.

Анхаарах зүйлс:

Дэглэмийн үед уургаа хянах шаардлагатай. Хэт их уураг нь бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эхний 2-5 хоногт бие эрхтэн дасч өгөхгүй хямрал үүсэх магадлалтай. Хүн хүний биеийн онцлогоос хамаарч өөр байна. Хамгийн гол нь өдөрт 20 гр нүүр ус. Ингэхийн тулд нүүрс усаа тоолж сурах хэрэгтэй. Дэглэмийн үед мацаг хослуулж болно. Хамгийн дээд тал нь 24 цагийн нойтон мацаг байх боломжтой. Хамгийн чухал нь бага багаар өөрийн биедээ дасгаж, амьдралын хэв маягаа болгох нь хурдан хугацаанд их жин хассанаас илүү үр дүнтэй байх болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал