Махгүй хоолны жор, Махгүй хоол хийх арга

1.Улаан лоолийн соустай нут

ОРЦ:

  • Оливийн тос – 1 х.х
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 3 хумс
  • Хатаасан цагаан гаа – чимх
  • Тмин – ½ ц.х
  • Нут самар (урьдчилан усанд дэвтээсэн байна) – 2 стакан
  • Жижиглэсэн улаан лооль – 2 стакан
  • Чимх элсэн чихэр
  • Шинэ яншуй, болон бусад дуртай ногоон навчит ногоо
  • Нимбэг, бусад амтлагч

ХИЙХ АРГА
Тасалгааны хэмтэй усанд нут самрыг урьдчилан дэвтээнэ. 4 цагаас их буюу шөнө дэвтээгээд орхиж болно. Оливийн тосоо халаана. Сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шарна. Сармис, цагаан гаа, тминээ нэмнэ. Хэдхэн минут шарна. Нут самраа нэмж тос болон бусад амтлагчтай сайн хольж хутгаж өгнө. Улаан лооль, элсэн чихрээ хийж хутгана. Таглаад зөөлөн гал дээр 20 минут орчим жигнэнэ. Гаргахаасаа өмнө ногоон өнгийн навчит ногоонуудаа нэмж, нимбэгийн шүүс цацаарай. Цагаан будаатай иднэ.

2.Маринара соустай конкильон

  • Кешью самар /урьд шөнө нь дэвтээж тавьсан/ – 1,5 стакан
  • Цөцгийтэй ээдэм – ½ стакан
  • Жижиглэж хэрчсэн бууцай – 1 аяга
  • Улаан лооль – 1 кг
  • Конильони – 16 ш
  • Сармис – 4 хумс
  • Нимбэгийн шүүс – 4 х.х
  • Жижиглэж үрсэн бяслаг Орегано, базилик, розмарин, хар перец
  • Оливийн тос Буцалсан ус – ¼ стакан

ХИЙХ АРГА

Улаан лоолио буцалсан халуун усанд дүрээд хальсыг нь салгана. Блендерээр жижиглэнэ. Оливийн тосондоо сармисаа шараад, дээрээс нь улаан лооль нэмж буцалгана. Амтлагчуудаа хийгээд сахар нэмнэ. Зөөлөн гал дээр цөцгий шиг өтгөн болтол жигнэнэ. Гал дээрээс авахаас өмнө 2 х.х нимбэгийн шүүс, давс нэмнэ. Соус болж байх хооронд хачраа бэлдэнэ. Кешью самрыг жижиглэн сармис, нимбэгийн шүүстэй хольж блендерт бутална. Ээдэмтэй цөцгий тосон дээрээ жижиглэсэн бууцай, самартай бэлдэцийг хийж хутгана. Давс болон бусад амтлагчаар амтална. Конкильонийг бүрэн болохоос өмнө чанасан уснаас гаргаж шүүгээд хүйтэн усаар зайлна. Амсрыг нь нээж хачраа хийнэ. Шарах шүүгээний хавтгай тавганд соусаа хийж хачиртай конкильоноо өрнө. Мөн дээрээс нь үлдсэн соусаа асгаж оливийн тос цацна. Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халааж 25 минут шараарай.

3.брокли будаатай шөл

ОРЦ:

  • Брокколи – 400 г
  • Төмс – 2 ш
  • Дунд зэргийн лууван – 1 ш
  • Улаан лооль – 1 ш Сонгино – 1 ш Яншуй Будаа – 100 г

    ХИЙХ АРГА:Сонгиноо дугуй хэлбэрээр хэрчиж тосонд шарна. Усаа буцалгаад брокколи, будаа, шарсан сонгино, жижиг дөрвөлжин хэрчсэн лууван, төмсөө хийнэ. Шөл болохоос өмнө хальсгүй улаан лоолио жижиглэж хийнэ. Аягалахдаа ногоон навчит ногоогоор чимэглэж эсвэл үрсэн бяслаг цацна.

4.бРОКЛИ БОЛОН БЯСЛАГТАЙ ШӨЛ

ОРЦ:

  • 5 хоолны халбага цөцгийн тос
  • 2 лууван
  • 1 сонгино
  • Давс, перец
  • 1 хумс сармис
  • 1/2 цайны халбага паприка
  • 1/4 стакан гурил
  • 1/2 нунтаг гич
  • 2 стакан ногооны шөл
  • Кайен перец
  • 2 стакан сүү
  • 200 гр үрсэн чеддер бяслаг
  • 2-3 стакан хэрчсэн брокколи

ХИЙХ АРГА:Саванд 1 хоолны халбага цөцгийн тос хийж сонгиноо тунгалаг өнгөтэй болтол шараарай. Дээр нь жижиглэсэн сармис нэмээд хагас минут болгоорой. Өргөн ёроолтой саванд 4 хоолны халбага цөцгийн тос хийгээд гурил нэмж зөөлөн гал дээр 3-5 минут болгоно. Гурил өтгөртөл сайтар хутгаарай. Дараа нь ногооны шөлөө бага багаар хийж үргэлжлүүлэн хутгана. Зөөлөн гал дээр 15-20 минут болгоно. Энэ үеэр брокколи, луувангаа хэрчээд хольц ойролцоогоор 20 минут болсоны дараа ногоогоо шарсан сонгино, сармистай нийлүүлнэ. Давс, перец, паприка, нунтаг гич, кайен перецээ нэмнэ. Зөөлөн гал дээр 20-25 минут үргэлжлүүлэн болгоорой. Дараа нь үрсэн чеддерээ нэмж холиход шөлөндөө хайлах болно. Бяслагаа хийсний дараа ойролцоогоор 1 минут байлгаад галаа унтраагаарай.

5.махгүй бууз

  • Орц:
    гурил- 200гр,
  • лууван- 50гр,
  • төмс- 50гр,
  • шар буурцагны мах -50гр,
  • ургамлын тос- 50гр

    Амтлагч:
    сонгино- 10гр
    вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
    жан (шар буурцагийн сүүмс)

    Бэлтгэх арга:
    Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

    Хийх арга:
    Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
    шараад идвэл бүр ч амттай!!!!!

6.Төмсний нухаш

Төмсний бараг 29 хувь нь цардуул, таван хувь нь уураг байдаг тул хамгийн тэжээллэг хүнсний тоонд зүй ёсоор ордог.
Орц:

  • Шинэхэн төмс нэг кг,
  • шинэхэн сармис нэг толгой,
  • гаа, “экстра виржин”
  • оливын тос 2/3 стакан,
  • том далайн давс
  • , хар перец
    Бэлтгэх арга:
    Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
    Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
    Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж, халуун, бүлээнээр нь өгөөрэй

7.ногоотой мантуун бууз

  • Орц:
    Улаан буудайн дээд гурил 3 аяга,
  • хүнсний сод 1ц.х.,
  • бөөрөнхий байцаа 1/4,
  • бор мөөг 3ш,
  • шахмал дүпү 3ш,
  • лууван 1/2ш,
  • цагаан гаа 1 хэрчим
    Амтлагч:
    ус 1 аяга, давс, гүнждийн тос, перец.
    Бэлтгэх арга:
    1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
    2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
    3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
    4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
    5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал