
Байршил: Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн UB2 амралтын баруун талд.
Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог болон доорх үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1355

Манай амралтын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхөдөөрөө амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хүн бүрийн сонирхолд нийцсэн орчныг бий болгохын төлөө цаг ямагт хичээн ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотын төвөөс 25 кмт Санзайн 2-р хэсэгт ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1343

Terelj Mountain Lodge амралтын газар нь Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулын энгэрт амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх онцгой завшааныг манай амралтын газар танд санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0115

АПАЧЭ ЭКО КЕМП ОНЦГОЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯР
✯ 30-40 хүний хүлээн авалтын их гэр
✯ Шинэ жил, баяр ёслолын чимэглэл
✯ Вакум цонх, паркетан шалтай карказан амрах дулаан гэр
✯ Тухлаг зоогийн газар, бар
✯ Боловсон тохилог ариун цэврийн байр
Хаяг: Улаанбаатар хотоос 48км Горхи-Тэрэлжийн БЦГ, 100 ламын агуйн замын зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1351

Өвөл нь нэг ээлжиндээ 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай, зун нь 200-250 хүн хүлээн авна.
Хаяг: Амралт нь хотын төв цэгээс Дархан явах замд 49 дэх кмт байрладаг ба шороон замаараа 2,7 км явна.
Утас: 7740-0196
Дэлгэрэнгүй

Ресорт Ворлд Тэрэлж Зочид буудал нь Мэлхий хадны баруун талд байгалийн үзэсгэлэнт Дүнхэн уулын бэлд байрладаг. Ресорт Ворлд Тэрэлж зочид буудал нь Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн ресорт төв юм.
Ресортын нэг давхарт байрлах Дүнхэн ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж ахлах тогоочийн гарын хоолыг амтлан, байгалийн үзэсгэлэнг харж, тав тухыг мэдрээрэй.
Дэлгэрэнгүй
Утас: 7730-5599

Манай амралтын газрын монгол гэр,canada технологи-р барьсан гэр,өрөөний мэдээлэл болон зурагтай танилцаарай,үнийн мэдээллийг манай хуудасны чатботоос эсвэл доорх утсаар холбогдож асуугаарай баярлалаа.
Хаяг: Налайхаас Чойр явах зам
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1297

Хаан Жимс амралтын газар нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т, “Чингис хааны хөшөөт цогцолбор”-оос хойш 4 км зайд, Туул голын хөвөөнд байрладаг.
Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйн аялалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Утас: 9530-4070
Дэлгэрэнгүй

Red rock resort амралтын газар нь Тэрэлжийн гүүрнээс цааш 7км-т байдаг. Горхи тэрэлжийн үзэсгэлэнт бүсэд Улаанбаатар хотоос 49 км зайд оршдог. Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7700-0111

Тав тухтай байр, амтат хоолтой, олны хөдөлгөөнөөс хол цэвэр агаарт алжаалаа тайлж,тухлан амраарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8678-5959
Амралтын газруудыг байршлаар шүүж харах бол ЭНД дарна уу.

Их хотын түгжрэл, дуу чимээнээс хол мөн цэвэр агаартай. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангахын тулд Спорт заал, Гадаа хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, коток, теннис, караокэ гэх мэт чөлөөт цагаа өнгрүүлэх бүрэн боломжийг нээж өгсөн. Мөн саун, хүүхдийн тоглоомийн өрөө, Хурлын заал, лоунж гэх мэт таны хэрэглээнд юу хэрэгтэй түүнийг бид бүрэн шийдсэн.
Хаяг: Дархан, Эрдэнэт явах замд, Улаанбаатараас 42 км
Дэлгэрэнгүй
Утас: 9595-2567

Боорчийн Өргөө амралтын газар нь байгууллага хамт олны захиалга авч байна. Гэр болон буудлын өрөөнөөс сонгон амрах боломжтой. Теннис, кароаке, гаднаа сагсны талбай, боловсон аруин цэврийн өрөө болон угаалгын өрөөтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 99825639, 94993355

Тохилог таатай орчин. найрсаг хамт олон угтах болно.
Утас: 8861-6563
Дэлгэрэнгүй

Манай ресорт нь гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн ажиллаж байна. 31 Монгол гэр, 120 зочин хүлээн авах орчин үеийн тохилог ресторан, халуун хүйтэн устай душ, ариун цэврийн өрөө, караоке, биллиард, сагс болон волейболын талбай зэрэг спорт тоглоомуудтай.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 9908-6928

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 9904-6841



Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 91915520

Хотоос 50км зайд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг ба жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг.Зочид буудлын люкс болон стандарт өрөөнүүд, зуны байшин, сийлбэртэй монгол үндэстний гэр буудал, тав тухтай үйлчилгээг санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 9917-2739
"Монгол аялал ХХК "
1-р өдөр
Аяллын чиглэл: Элсэнтасархай- Хархорин- Эрдэнэзуу хийд
Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.
Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт зүйлүүд элбэг байдаг.
Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.
Эрдэнэзуу хийд: Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.
2-р өдөр
Аяллын чиглэл: Төвхөн хийд-Цэнхэрийн халуун рашаан-Тайхар чулуу
Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.
Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.
Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.
3-р өдөр
Аяллын чиглэл: Чулуутын гол-Хоргын тогоо-Тэрхийн цагаан нуур
Чулуутын гол: Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.
Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм. Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтойтогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.
Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.
4-р өдөр
Аяллын чиглэл: Галт-Мөрөн-Хөвсгөл далай
Галт сум: Нийт 3,600 км² газар нутагтай. 5328 хүн амтай сум юм. 1959 онд одоогийнхоо нэрээр дахин байгуулагджээ.
Мөрөн хот: Мөрөн хот нь 102,9 км² талбайт нутагтай бөгөөд хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй.
Сүхбаатар онгоцоор аялах: 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн тус онгоц нь 41 метр урт 8,5 метр өргөн 11 метр өргөнтэй, үндсэн хөдөлгүүрээс гадна 25 квт цагийн хүчин чадалтай 2 дизель станцтай, 60 тонн багтаамжтай түлшний сав, 6 тн багтаамжтай.
5-р өдөр
Хөвсгөл далай – Мөрөн - /354 км/ - Уньт
- Өглөөний цайны дараа мөрөн хотын зүг хөдөлнө
- Замдаа Жанхай даваан дээрх Нутыг иргэдийн гар урлалын бүтээлийг сонирхон худалдаа хийх
- Цаа бугатай зураг авхуулах
- Мөрөн хот \өдрийн хоол\
Булган Гуртыг гүүр” Баатар Ван” \Оройн хоол\ 18 цаг орчим
6-р өдөр
Аяллын чиглэл: Эрдэнэт-Дархан
Дархан хот: Далайн түвшинээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327,5 мянган га газар нутагтай. Морин хуурын цогцолбор, Бурхантай уул- ыг үзэж сонирхоно.
Эрдэнэт хот: Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт 87837 мянган хүн амтай дэд бүтэц сайн хөгжсөн хот юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.
Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.
7-р өдөр
Аяллын чиглэл: УБ
УБ-д ирснээр аялал өндөрлөнө.