Монгол дээлний эсгүүр хийх аргууд (Mongol deel)

Бид танд монгол дээл эсгэх, оёх технологийн талаар товчхон мэдээлэл хүргэж байна. Монголын язгууртан, энгийн хүмүүсийн өмсөх дээл, тэрлэгийн хэв загвар хийц хоорондоо ялгаатай хэдий ч эсгэж оёх, ерөнхий зарчим адил байдаг.

Монгол дээл – бүрдэл хэсгүүдийн нэрлэгээг хийх

Дээл хийхэд хамгийн түрүүнд ямар хэмжээнүүд хэрэгтэй вэ?

Дээлийн суурь  үлгэрийн зохион бүтээлт. (mongol deel)

Монгол дээлийн зохион бүтээлтийн хэрчмийн томъёонд хувцасны нэр төрөл, зориулалт хэрэглэгдэх материал, загвар чиг хандлагаас хамаарсан төрөл бүрийн сулын хэмжээ тооцогдоно. Дээлийг хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, биед чөлөөтэй эвтэйхэн байлгахын тулд сулын хэмжээг тооцож өгнө. Дээлийн сулын хэмжээ нь  түүний зориулалт, загвараас хамаарсан сул, давхаргын зузаан, нимгэн, технологи ажиллагаанаас хамаарна. /mongol deel/

Дээл эсгэх, оёх технологи.

Дээл эсгэхдээ даавууныхаа өргөн нарийн, хээтэй хээгүй, урт богиноос шалтгаалан хэд хэдэн арга хэрэглэж ирсэн уламжлалтай.
Үүнд:

✔️ Ташаалдаж эсгэх
✔️ Ухаж эсгэх
✔️ Голлож буюу гүйлгэж эсгэх
✔️ Зөрүүлж эсгэх
✔️ Хүү энгэртэй эсгэх

Монгол дээл оёх уламжлалт арга ажиллагаа нь наалт, цаваг наах, жонхуудахаас  эхэлдэг. Дээлэнд хөших, хавах, хөвөрдөх, зэрэг оёдлууд өргөн хэрэглэгддэг.

Цаваг наах арга.

Наалт, цавгийг хувцасны бүрдэл хэсэгт тодорхой хэлбэр олгох, түүнийг хадгалах, суналтаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг. Дээлийн зах, энгэр, ташаа, ханцуйны үзүүрийн хэсэгт цардалт хийдэг.

Эмжээр бэлтгэх.

Эмжээр нь монгол дээлийн ур хийцийн шалгуур болохоос гадна өнгөний сайхан зохицол болж өгдөг.

Монгол дээл оёх технологи дараалал.
Дээл эмжих арга.

Эмжээрийг нэг, хоёр, гурав эмжих, хажлагатай өргөн, хавчиж, шахаж эмжих гэх мэт олон аргаар бэлтгэх ба эмжээрийн өргөн янз бүр байна. Эмжээрийн өргөнийг тооцохдоо дараах дарааллыг баримтална. 

Бэлэн эмжээрийн өргөнийг тооцно. Жишээ нь нэг эмжихэд бэлэн эмжээрийн өргөн 0.7 см гэж үзье.

Дээлийн их биед барьж оёх эмжээрийн өргөн 0.3 см.

Эмжээрийг хажлагатай барьж оёх өргөн нь 0.3 см. Нийтдээ 1.3 см  болно.

Дээл эсгэх орчин үеийн зохион бүтээлтийн “цогц” арга.

Программын өгөгдлийн сан “Цогц арга”-ын хэмжээсээр ажиллана. Цогц арга нь монгол хүний биеийн стандарт хэ‎мжээн д‎э‎эр сууриласан зохион бүтээлтийн 21 хэмжээг ашиглана. Эрэгтэй, эмэгтэй хүний 18 өмсгөл хэмжээ тус бүр дээр суурь үлгэр байгуулах 46 зохион бүтээлтийн хэрчим, 36 цэгээр тодорхойлогдоно.  Өгөгдлийн санг стандартын, хэрэглэгчийн гэж  ангилна. “Цогц  арга” дээр сууриласан “Дээл 1.0” программ нь өгөдлийн санд байгаа хэмжээсийг боловсруулж, дээлийн суурь үлгэрийн хэрчмүүдийг  нэгтгэн зах заам, энгэр, суганы хэлбэрийг гаргаж, өнгө ялгаж зурна.

Зурсан суурь үлгэрийг  бүрдэл хэсгээр буюу бүтнээр нь хадгална.

Хадгалсан үлгэрийг хэвлэх тоног төхөөрөмжөөс хамааран 1:1 , 1:2-оор хэвлэхээс гадна А4–ийн цаасан дээр хэсэгчлэн хэвлэж гаргах боломжтой. Хэсэгчлэн гаргасан хэрчмийг эвлүүлж 1:1 хэмжээтэй дээлийн  үлгэрийг гаргаж авна.

монгол дээлний эсгүүр монгол дээл загвар дээлний хэмжээ авах mongol deel

Ангилал