Монгол хоол хүргэлт дуудахдаа юуг анхаарах вэ?

Монгол хоол хүргэлтийн газруудаас хоол захиалахдаа юуг анхаарах ёстой вэ?

Улс үндэстэн болгон өөрийн орны онцлог болоод түүх соёлтой холбогдсон уламжлалт хоол болон хоолны соёлтой байдаг.  Манай орны хувьд цаг агаар, уур амьсгал, нүүдлийн хэв маягтай зохицсон махан хоолыг түлхүү хэрэглэдэг. 20-р зуун гарч олон улс даяарчлагдаж байгаатай холбоотойгоор хоолны соёл ч бас ихээхэн өөрчлөгдөж Монголчууд солонгос, япон, европ хоолыг өдөр тутмын амьдралдаа ихээр хэрэглэх болсон. Түүнчлэн хотжилт ихэсч айлууд орон сууцанд амьдрах болсноор хорхог, боодог, чанасан мах зэргийг гэртээ хийж идэхэд хүндрэлтэй болжээ. Гэхдээ бид цагаан сар, наадам гээд үндэснийхээ баяр ёслолуудаарь энгийн өдрүүдэд ч гэсэн монгол хоолоо идэхийг хүсдэг. Тэр үед Монгол хоол захиалга, хүргэлтийн газруудаар үйлчлүүлдэг билээ. Тэгвэл та Монгол хоол хүргэлт дуудахдаа юуг анхаарах ёстой вэ?

 

 

  1. Монгол хоол хүргэлтийн газрын хаяг байршлыг мэдэх шаардлагатай. Таны байгаа газарт хамгийн ойрхон салбартай Монгол хоол хүргэлтийн газраас захиалвал танд илүү түргэн шуурхай хүрч үйлчилнэ. Мэдээж та замын түгжрэлийг тооцох хэрэгтэй.
  2. Цагийн хуваарь. Монголд 24 цагаар үйлчилдэг газрууд их цөөхөн байдаг шүү дээ. Тиймээс та хэрвээ шөнийн цагаар хоол захиалах гэж байвал 24 цагаар ажилладаг Монгол хоол хүргэлтийн газрыг мэдддэг байх шаардлагатай.
  3. Үйлчилгээ. Таны хоол захиалах гэж байгаа хоолны газар, ресторан бэлэн байгаа хоолоо хүргэдэг үү, эсвэл танаас захиалга аваад тэр дор нь хийдэг үү гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ танаас захиалга аваад хоолоо хийдэг газар бол хоол бэлтгэх, болгох хугацаа шаардлагатай учраас та хүргэлтээр ирэх хугацаан дээр нэмээд хүлээх хэрэгтэй болно. Харин шууд бэлэн хоолноосоо хүргэлтээр явуулдаг бол та хоол хэзээ бэлтгэгдсэн талаар нарийн лавлах шаардлагатай.
  4. Дагалдах зүйлс. Ихэнх хоол хүргэлтийн газрууд үндсэн хоолонд ундаа, салат, шарсан төмс гэх мэт дагалдах зүйлсийг нэмэлтээр явуулдаг. Тиймээс таны хоол захиалах гэж буй газар хоолондоо юу дагалдуулдаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
  5. Төлбөр тооцоо. Хоолныхоо төлбөрийг хэрхэн хийх вэ?. Зарим газрууд таныг мөнгөө шилжүүлсэний дараа захиалгыг баталгаажуулж хоолоо бэлтгэж эхэлдэг. Харин зарим нь хоолоо хүргэж өгснийхөө дараа тооцоогоо хийдэг. Түүнчлэн бэлэн мөнгө байхгүй бол карт уншуулах, мобайл банк, Q-pay үйлчилгээ ашиглаж болох эсэхийг тодруулж асуух хэрэгтэй.

Ангилал