Мэргэжил сонголтын талаарх зөвлөгөө сургалт

Жил бүр дээд боловсролтой ажиллах хүчний тоо нэмэгдэж байгаа ч ажилгүйдлийн түвшин буурахгүй хэвээр байна. Үүнд мэргэжил сонголт чөдөр тушаа мэт нөлөөлдөг гэдгийг их, дээд сургууль төгсөгчдийн 34,8% нь л мэргэжлээрээ ажилладаг гэсэн тоо бэлхнээ батална.

Мэргэжил сонголтоо буруу хийсэн оюутнуудын суралцах идэвх, чармайлт бага байдаг учир мэргэжлийн боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байна.

СОНГОЛТ

Нэн түрүүнд өөрийн хүсэл сонирхлыг тодорхойлж, миний ур чадвар хүссэн сонголтод минь тохирох уу гэдгийг бодож, хүсэл, чадвар хоёрын тэнцвэр, нэгдэл дээр түшиглэн мэргэжлээ сонгох нь зүйтэй юм.

Хөгжлийн ташуур болох учиртай чадварлаг боловсон хүчин бий болоход тулгардаг гол асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхтэй ярилцсанаа дор хүргэе.

-Мэргэжил сонголтын тулгын гурав гэж нэрлэгддэг, мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой гурван зүйл бий.

Нэгдүгээрт, өөрийн сонирхол чухал. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө “олоогүй” байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, хүүхдийн авьяас, сэтгэц физиологийн онцлог шинж. Жишээ нь, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой. Нягтлан хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн онцлогууд бий.

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзвэл зохилтой.

Хүн амын ядуу хэсгийн 25 хувь нь дээд боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхлэх насны иргэд байдаг. Дээд боловсролыг хүн амьжиргаагаа залгуулах, тав тухтай амьдрах гэж эзэмшдэг. Гэтэл цаг, мөнгөө тэгж үрчхээд ядуу хэсэгт хамрагдаж байгаа нь эмгэнэлтэй.

Мөн шилжих оюутны тоо их байгаа нь бодит байдал. Мэргэжил сонголтдоо хөнгөн хуумгай хандсанаас болж суралцах явцдаа шилжих шийдвэрийг гаргадаг.

Мэргэжлийг харилцах чиглэлээр нь хүн, хүнтэйгээ харьцах, байгальтай харьцах, техниктэй, тэмдэгттэй, уран сайхны дүртэй харьцах гэсэн үндсэн 5 хэсэгт хуваадаг. Харин эдгээрээс аль нь надад тохирох вэ гэдгийг хүүхдүүд баримжаалахгүй байна.

Энэ нь ЕБС-д эзэмшсэн мэдлэгтэй нь холбоотой, сайн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ерөнхий чигээ аль хэдийнээ харсан байдаг бол тааруухан сурлагатай хүүхдүүд ЭЕШ-д аль өндөр авсан оноогоо бариад л дараагийн шатны сургуульдаа орно гэсэн бодолтой байгаад байна.

Гэхдээ, мэргэжлийн чиглэлээ солих хүсэлтэй оюутнуудын шилжилт хөдөлгөөнийг нь бариад байж болохгүй.

Тэд ажил мэргэжлийн сайн сайхныг нь олж харалгүйгээр сонголтоо буруу хийцгээдэг. Харин их сургуулийн 2, 3-р курст орсон хойноо илүү боломжуудыг харж эхэлдэг. Эдийн засаг, цаг хугацааны хувьд тодорхой хугацааны дараа дахин өөр чиглэл рүү орох нь гарзтай боловч нүдээ аниад дургүй мэргэжлээрээ төгссөн хойноо ажилгүй байх нь бүр илүү гарзтай.

Шилжиж байгаа хүүхдүүдийн тоо бусад улсынхтай харьцуулахад өндөр байна уу, бага байна уу гэдэг нь чухал бага байвал сайн, харин өндөр байвал засаг бодлого гаргахаас өөр аргагүй болно.

– Мэргэжлээ зөв сонгож чадахгүй байгаа нь ахлах ангидаа ажил мэргэжлийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдагтай нь холбоотой байх, энэ талаар мэдээллийг сургуулиудад хэр өгдөг вэ?

– Ажил мэргэжлийн тухай мэдээллийг өгөх хуулиар хүлээсэн үүрэг аль ч байгууллагад байдаггүй. Уг нь энэ асуудлыг бодлогын хэмжээнд авж үзээд, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Мэргэжлээ зөв сонгохын тулд эхлээд ямар ямар мэргэжил байдгийг мэдэх нь чухал. Ойлгож мэдээгүй зүйлээсээ сонголт хийж, шийдвэр гаргана гэдэг нь ихээхэн муйхарлал юм.

Одоогийн байдлаар biznetwork.mn дээр л гэхэд 24 салбарын 266 мэргэжил бүртгэлтэй байна. Гэтэл үүнээс хэдийг нь тэд мэдэх вэ гэдэг л гол асуудал.

Biznetwork.mn нь ажил олгогч болон горилогч нарт бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүдэг. Нийт 170.000 анкетын сантай, 4800 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажилладаг компани.

Ажилд орохоор хандаж байгаа хүмүүсийн 68,9% нь үндсэн мэргэжлийнхээ ажлын байранд анкетаа илгээдэг. Үлдсэн хувь нь өөрийн мэргэжлийн бус ажлын байранд ажиллах хүсэлтээ илгээдэг.

ХАМГИЙН ИХ НӨЛӨӨ

Сурагчдыг мэргэжлээ сонгоход нь гэр бүл, найз нөхөд нь хамгийн их нөлөөг үзүүлдэг, гэвч тэдний зөвлөгөө байндаа тусах нь ховор.

Өөрийнх нь ур чадвар, хүсэл сонирхлыг өөрөөс нь илүү мэдэх нэгэн гэж байхгүй. Харин хамгийн ойр дөхөж очиж, түүнийг мэдэх хүн бол тэдний багш нь байдаг.

Багш нар хамгийн сайн зөвлөгч байдаг ч тэдний сонголтод нөлөөлж чаддаг, эсэх талаар багш нарын сэтгэгдлийг дор хүргэе.

– Төгсөх ангийн сурагчид багш нараас зөвлөгөө л авдаг, харин хамгийн гол нөлөөг эцэг эхчүүд үзүүлдэг.

Гэхдээ тухайн хүүхдийн төлөвшил маш чухал, төлөвшил нь ямар вэ гэдгээс хамаараад ямар мэргэжил сонгохоо төлөвлөдөг, яг энэ дээр багш нар зөв мэдээллийг нь өгвөл хүүхдүүд зөв чиг баримжаагаа авдаг.

Мэргэжлээ сонгохдоо хүүхдүүд хамгийн түрүүнд сонирхлоо сайн бодох ёстой, дараа нь чадвар маань юу билээ, энэ чадвар миний эзэмших гэж байгаа мэргэжилд хэр дөхөж очих вэ, эсвэл дутуу нь юу байна гэдгийг сайн судлах хэрэгтэй.

Түүний дараагаар мэргэжлийн онцлогт тохирсон хүний зан төлөв /темперамент/ болон бусад зүйлс нөлөөлнө.

Хүүхдүүд мэргэжлийг үнэлэхдээ эхний ээлжид тухайн мэргэжилтний авж буй цалин хөлс, хоёрдугаарт нийгэмд эзэлж буй байр суурийг нь хардаг. Энэ болгоноос л хамаарч ямар мэргэжилтэй болох вэ, гэдгээ шийддэг.

Cургалт:

Ажил, мэргэжлээ сонгоход бид танд туслана.
Утас: 80891313

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал