Мөнгөө өсгөх аргууд

Хүн бүр л баяжихыг хүсдэг байлгүй. Чинээлэг байхын тулд сахилга бат их хэрэгтэй л дээ. Бид санхүүгийн сахилга бат хангалтгүй ч байдлаас хүн бүрийн хэлдэг, сонсож байсан, мэддэг зүйлсээ хийдэггүй. Гэтэл энд л бидний боломжууд нуугдаад байна.

ГАХАЙ ТЭЖЭЭХ АРГА

Миний тухайд ямар нэгэн зорилгоор мөнгөний гахай тэжээдэг. Тухайлбал жил бүр аялчих юмсан гэсэн хүсэл, мөрөөдөл байна. Түүнийгээ гахай тэжээсний ачаар биелүүлээд байна. Үүний тулд дундаж хэмжээтэй гахай авчих. Тэрийгээ жил тэжээгээд аялах, эсвэл янз бүрийн хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болно. Гахай руу олсон орлого бүрээсээ эхний мөнгөө хийж болно, энд тэнд явж байдаг бутархай мөнгөө хийж болно. Дуслыг хураавал далай гэдэг дээ..

ХАДГАЛАМЖТАЙ БОЛОХ

Хамгийн түрүүнд банкинд очоод шууд нээлгэ. Банк нь таны харилцдаг, орлогоо тухайн банкаар авдаг зэргээ харж сонговол давуу талтай. Учир шалтгаан нь манайхан ихэнхидээ хуримтлалыг дадал болгож сураагүй байдаг тул орлого ордог банкиндаа хадгаламжтай болоод “тогтмол шилжүүлгийн хадгаламж” үйлчилгээг сонгох нь үр дүнтэй. Тэгээд сар бүрийн тодорхой нэг өдөр таны данснаас шууд л тэр мөнгийг нь татчихна. Гэрээний нөхцөлөө өөрчилсөн ч болно.

ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭХГҮЙ, ӨӨР НЭГЭН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЗҮЙЛСИЙГ БОРЛУУЛАХ

Хүмүүст хэрэглэхгүй байж хадгалаад байдаг олон зүйл байдаг. Уншчихаад далд хийсэн ном, худалдаж авсанаасаа хойш өмсөөгүй хувцас, хэрэглэнэ гэсэн янз бүрийн бичиг хэрэгсэл, нэг удаа өмсөөд ахиж өмсөөгүй гутал гээд түмэн л юм бий. Одоо тэднийгээ ялгах цаг нь болсон ч байж мэдэх юм. Тиймээс өөртөө байгаа бүх эд хөрөнгийн шүүгээ, хайрцаг саваа нээгээд үздээ. Одоо харин өөрөө хэрэглэхгүй зүйлсээ олж хараад зүгээр л зар. Хэдээр зарах вэ гэдгээ мэдэж байвал тэр үнээ бичээд тавьчих. Энэ үнээ бичихээ мартав аа. Манайхан юм зарахаараа үнээ бичихгүй нуучихна, үнийг нь мэдэх гэж бараг дайн болоод байдаг нь бүх хүнд тохиолдсон л байлгүй кк. Үнээ мэдэхгүй бол тохиролцоод ав гээд л хүмүүст санал болгоорой. Би өөртөө байсан хуучин номнуудаа зараад 70 гаран мянган төгрөг олоод аялалд гарах гахай руугаа хийчихсэн. Нэмэлт орлого юм чинь гэж санаад… Нэг зүйлийг санал болгоход нэмэлт орлого хааяа нэг орж ирвэл шууд хадгаламж руугаа хийчихэж байгаарай. Ийм үед миний боддог бодол бол энэ байхгүй байсан ч би амьдрах л байсан шүү дээ гэж боддог.

За тэгээд зөвхөн хэрэгтэй зүйлс чинь үлдэхээр сэтгэл хүртэл хөөрөөд, хөнгөрдөг юм байна лээ 🙂 Үнэхээр туршаад үзээрэй. За болохгүй бол бэлэглэж хүртэл болно шүү ❤

ЗАРДЛАА БҮРТГЭЖ АЖИГЛАЛТ ХИЙХ

Зүгээр л гаргаж байгаа зардлуудаа нэг файл үүсгээд бүртгээд л байгаарай. Үүний төлөө таны данс руу 7 хоног бүр мөнгө орж ирнэ гэд боддоо. Гоё байна уу (^^) За тоголсон юм аа.

Эксел дээр 3 жилийн хугацаанд нэг файлын загвар гаргаад л өнөөхөө баахан хөтлөв. Эхний жил нь зүгээр л гаргахаар нь л бичээд л за гадуур ийм мөнгөөр хоол идсэн, хүнсээ ингэж авлаа, таксинд ийм мөнгө үрлээ гээд бичээд л байдаг байсан. Нэг өдөр бодлоо зүгээр л хөтлөх уйтгартай, үр дүнгүй санагдаад тэгээд жаахан шинжлэх ухаанч, үр дүнтэй байдлаар харах гэж хичээгээд нөгөө файлаа 2 дахь жил дээрээ анзаарч, харьцуулж үзсэн юм. Тэгээд бодлоо энэ бүртгээд байгаагийн гол учир нь дүн шинжилгээ хийгээд сайжруулах санаа олох шүү дээ гэж..

Санхүүгийн зардлаа бүртгэснээр юунд хэдэн төгрөг гаргаж байгаагаа тодорхой харах боломжтой болдог бөгөөд түүндээ тааруулаад зарим нэг өөрчлөлт, сайжруулалтыг хийх шийдвэр гаргаж болно. Миний тухайд гадуур хоол идэх, таксинд их мөнгө үрж байсныг сар, улирал, жилээр тооцож гаргаад дугуй авах нь надад ашигтай гэж шийдвэр гаргаад дугуй унадаг болсон. Тэгсэн үүнээс хойш унаанд мөнгө үрээгүйгээр үл барам бараг л өдөр бүр ажилдаа, зугаалахдаа, ажил амжуулахдаа гээд дугуй жийчихдэг болсон. Үүний үр дүнд сарын унааны зардал 5000₮ болж байх жишээний.. Мөнгөө ч хэмнээд, эрүүл мэнддээ ч хэмжээлшгүй хөрөнгө оруулалт хийчихэж байгаа юм. Тэгэхээр зүгээр л бүртгээд үз. Гол нь дүн шинжилгээ хийж, харьцуулж хараад зарим шаардлагатай шийдвэрүүдийг гаргаад үзээрэй гэж санал болгож байгаа юм.

ДАНСНЫ ХУВААРИЛАЛТЫН АРГА

6 дансны аргатай залуугийн бичлэгийг үзлээ. Та хэд ч бас үзээрэй, хүмүүс иймэрхүү байдлаар олон арга ашиглаад сахилга баттай болоод, амьдрал нь сайжраад бүр тураад үзэсгэлэн гоо болоод байна .

Дууссаныхаа дараа таны нэр дээр байгаа банкуудын дансаа тоолдоо танд хэд байна вэ?Би өөртөө байгаа дансыг тоолж үзлээ. 7 данс байна шүү. Гайхалтай олон юм аа. Бодсон 1 нь цалин авдаг байж байгаад зээлийн данс болсон юм байна. 1 нь ирээдүйн сурах мөрөөдлөө тээгээд өчигдөрхөн шинээр нээлгэсэн хадгаламжийн данс, нөгөө нь Хаан банкинд ямар ч шаардлагаар юм нээлгэж байсан олон жилийн өмнөх данс бараг ашигладаггүй, харин нэг нь ариг банкинд байртай болох мөрөөдлөө бүтээхээр нээж байсан хадгаламж, одоо гэхдээ хугацаагүй болчихсон. Нэг гоё зүйл нь мөрөөдөөд хадгалж эхэлж байсан мөнгөөрөө байрны урьдчилгаа хийгээгүй ч байрныхаа гал тогооны хэсгийг тохижуулчихсан. (100 айлаас зүсүүлсэн материалаа тэврээд машинд сууж явахдаа нүдэндээ нулимс цийлэгнээд хөнгөн уйлсаан, маш гоё байсан) Өөр нэг нь Хасбанкны хугацаагүй хадгаламж. Энэ дансаар компаниасаа цалин авдаг байсан өөрчлөгдчихлөө. Өнөөх нь хэдэн өдрийн өмнө голомтод нээлгэсэн цалингийн данс гэх мэт явж өгч байна. Тэгэхээр дээрх залуугийн бичлэг шиг бүгдийг нь ангилчихмаар юм өө, хэрэглэхгүй байлгаж байхаар. За хасын дансан дахь мөнгө дууслаа, зугаа цэнгэл хөөхгүйнээ нтр гээд.. ^^

ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Сургалтанд сууж байхад хувьцаа, бонд гээд айхтар судалсан залуутай таарлаа. Энэ талаар судлаад мэдчих юмсан гэсэн сэдэл өглөө. Ирээд сэнтрал таврын ард руу ороод данс нээлгэлээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс үнэ цэнэтэй, гоё мэдрэмж өгч байсан ч мань шиг судалгаа муутай хүнд учраа олохгүй осолтгүй данс нээлгэе гээд л нээлгэчихлээ.

Энэ арга бол ирээдүйд үнэ цэнээ өгдөг учраас хааяа дэмий зүйлд үрэгдчихдэг мөнгийг үрээд өгье гээд ирээдүйтэй компанийн хувьцаа худалдаж авах, ирээдүйтэй бизнест сайхан ярилцаж тохиролцоод хөрөнгө оруулалт хийгээд мартчихбал амар санагдсан даа. Гэхдээ илүү сайн судлаад олж мэдээд энэ чиглэлээр нэг мэргэжилтэн хаашаа ч юм гэхдээ мэдлэг зузаантай болоё гэж бодсон шүү.

За өөр ямар арга туршлаа гээд бодсон юм бодогдохгүй байх юм та нар минь өөр гоё аргууд байвал хуваалцаарай. Олноороо л санхүүгийн эрх чөлөөтэй, болцгооё ^^

ЭХЛЭЭД ХУРИМТЛУУЛААД, ДАРАА НЬ ҮЛДСЭН МӨНГӨНДӨӨ ТААРУУЛЖ АМЬДАРЦГААЯ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал