Нарийн махан хуурга хийх жорууд

нарийн мах чинжүүтэй хуурга

ОРЦ:

  • Үхрийн мах 170-190 гр
  • Чинжүү 2-3 ширхэг
  • Сонгино 1 ширхэг
  • Сармис 3 хумс
  • Давс 1/2 цайны халбага
  • 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр
  • Элсэн чихэр 1 цайны халбага
  • 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр
  • Ургамлын тос 2-3 хоолны халбага
  • 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр
  • Цагаан будааны цуу 3 хоолны халбага
  • 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр
  • сой соус 3 хоолны халбага
  • 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр
  • Эрдэнэ шишийн цардуул 1 хоолны халбага
  • 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр
  • Улаан лооль 1-2 ширхэг

  Хийх арга:Өөхгүй үхрийн гол махыг урт нарийн хэрчинэ.

2 Ингээд аяганд элсэн чихэр, цагаан будааны цуу, эрдэнэ шишийн цардуул, давс, нунтагласан сармис, сой соусыг хийж сайтар хутгана. Цагаан будааны цуу байхгүй бол дарсаар орлуулж болно.

3 Хэрчсэн үхрийн махаа дээрх амтлагч сүмсэнд хийж сайтар хутгаж холиод таглаад хөргөгчинд 10-30 минут байлгана. Энэ хооронд ногоогоо бэлтгэе.

4 Энэ хооронд сонгиныг урт нарийн хэрчинэ.

5 Чинжүүг угааж цэвэрлээд мөн адил урт нарийн хэрчинэ. Мах, ногоогоо энэ мэт урт нарийн хэрчсэнээр хуурах явцад хурдан болдог юм. Хэрюээ хүсвэл та өөрийн хүссэнээрээ хэрчиж болно.

6 Хуургыг илүү амттай, зөөлөн шүүслэг болгохын тулд улаан лоолийг хэрэглэж болно. Улаан лоолио дөрвөлжилж хэрчээрэй.

7 Хайруулын тавгийг халааж 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаана.

8 Халаасан тосондоо амталсан үхрийн махаа хийж бор өнгөтэй болтол нь хуурна.

9 Мах нэг иймэрхүү шүүслэг бор болмогц хайруулын тавагнаас түр гаргана.

10 Мах хуурч байсан хайруулын тавгандаа 1хоолны халбага тос хийж халаагаад сонгино, чинжүүгээ хийж 3-4 минут хуурна.

11 Ингээд үхрийн амтлаж хуурсан махаа дахин хийнэ. Махыг амталсан амтлагч сүмсийг ч мөн адил хийгээрэй. Мах гүйцэд болтол 5-7 минут хуурна. Галын хэмийг зөөллөөрэй.

12 Шүүж шингэж ууршаад мах, чинжүүний сайхан үнэр анхилах үед хэрчсэн улаан лоолийг хийж хутгаад галын хэмийг унтраана. Хүсвэл улаан лоолийн оронд брокколиг нэмж хэрэглэж болно шүү.

13 Ингээд гүнжидийн үрээр амтлаж болно.

14 Яншуй, майлз, базилын навчаар амтлаж идэхэд сайхан амттай байдаг.

15 Агшаасан будаа эсвэл мантуугаар хачирлаж сайхан хооллоорой.

Амтат чинжүүтэй махан хуурга

  • 180 гр мах
  • 278 гр амтат чинжүү
  • 13 гр шар лууван
  • 20 гр бөөрөнхий сонгино
  • 5 гр сармис
  • 14 гр тос
  • 40 гр шөл

ХИЙХ АРГА:

  1. Мах ногоог нарийн гонзгой хэрчинэ.
  2. Халаасан тогоонд тос хийж шар лууван, сонгиныг хуурсаны дараа мах нэмж хутгаж хуурна.
  3. Махны өнгө борлох үед давс, сонгино, сармис шөл хийж таглан 50-10 минут жигнэж болгоно.
  4. Дараа нь нарийн хэрчсэн амтат чинжүүг нэмж 2-3 минут хуурч бэлэн болгоно.  

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал