Нийслэлд энэ зун хийгдэх зам засварын ажлууд

Улс орон даяар бүтээн байгуулалт, зам засвар шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Энэ жилийн хувьд  зам засвар, шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Нийслэлд хийгдэж буй зам засварын ажил, тохижилт болон томоохон гүүрний бүтээн байгуулалтын ажлын явц ямархуу байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гаргасан мэдээллийг багцлан хүргэж байна.

1. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам

Nalaih-ub

2019 оны 04-р сарын 15-20 -ний  хооронд Ургах наран хорооллоос зүүн тийш 3 км авто замыг хэсэгчлэн, 2019 оны 05-р сарын 01-ний өдрөөс Баянзүрхийн товчоо  Налайхын уулзвар хүртэл авто замыг 11-р сарын 30 хүртэл хааж  ТҮР ЗАМ-аар  зорчуулах  зохицуулалтыг хийгээд байна.

2. Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1,4 км зам, гүүрийн ажил 80 хувийн явцтай байна.

hailaast

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах гол зам болох уг ажил нь газар чөлөөлтийн асуудлаас  гэрээт хугацаа хойшилж он дамнан хийгдэж байна. Энэ оны  08-р сарын 01 гэхэд замыг хүлээлгэн өгөхөөр ажил 80 гаруй хувьтай хийгдэж байна.

3. Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо, 129-р бага сургууль цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх авто зам

129r-sur-zam

4. Баянхошууны эцсийн буудлаас 10-р хороо хүртэлх 0,8 км авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.

baynhoshuu

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0,8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгдсөн.  Гүйцэтгэгч “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь авто замыг  график төлөвлөгөөний дагуу хийж, буталсан суурийн ажил дуусаж,  хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. Тус авто замыг ашиглалтад оруулснаар иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм.  Авто замын ажил  2019 оны 07-р сарын 01 гэхэд дуусаж ашиглалтад орно.

5. Сонсголонгийн гүүрийн барилга угсралтын ажлын явц 70 хувьтай байна.

sonsgolongiin-guur

Туул гол дээгүүрх 289,4 у/м, 21,9 м өргөнтэй 2 эгнээ төмөрбетон гүүрийг барих ажил үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгч  “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК  барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, шинэ гүүрийн барилга угсралтын ажлын суурь, тулгуур, дам нуруу угсралтын ажил бүрэн дуусч, зорчих хэсэг болон явган замын ажлууд хийгдэж байна. Гүүрийн барилгын ажил 2019 оны 6 сард дуусч, хуучин гүүрийн засварын ажил эхэлнэ.

6. Хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт, тэмдэглэгээний ажлууд эхлээд байна.

zam-archilgaa

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/346 дугаар захирамжийн дагуу 2019 онд Нийслэлийн 6 дүүрэгт 161 байршилд 30000 М2 талбайд хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт, тэмдэглэгээний ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүний дагуу иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахаар зам засвар арчлалт, тэмдэглэгээний ажлууд хийгдэж байна.

7. Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0,85 км авто замын ажил эхэлж байна.

tsagdaagiin-hothon

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  хийгдэж буй тус авто зам нь 0,85 км урт, 6м өргөн, 2 талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн.  Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх,  цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ.   Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах тус авто зам нь 2019 оны 11-р сард дуусаж ашиглалтад орно.

8. Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

narnii-guur

Гүүрийн дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал Нарны замаар зорчихдоо холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа  баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хүсье.

9. Циркийн ар талын 0,7 км авто замыг 10 хоногийн хугацаатайгаар түр хаана.

tsirk

Сүхбаатар дүүргийн  1-р хороо, Циркийн ар талын  0,7 км авто замыг 2019 оны 06 сарын 12-24 өдрийн хооронд  10 хоногийн хугацаатайгаар хааж,  “Сити Ланд Марк” ХХК нь 800-гийн хос шугам  өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байна.

10. Орос  Элчингийн баруун талын авто замыг түр хаах

zam-haah

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Орос  Элчингийн баруун талын авто зам буюу Энхтайваны өргөн чөлөөг Сөүлийн гудамжтай холбосон замын доогуурх дулааны шугамд гэмтэл үүссэн тул засварын хугацаанд түр хааж байна.

11. Яармагийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг 10 хоног хааж, засварын ажлыг хийнэ.

yarmag

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрийн дам нуруу буюу доод хэсгийн засварын ажлыг хийж гүйцэтгэхээр гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 06-р сарын 15-25-ны хооронд хааж, 4 эгнээ шинэ гүүрний замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд эсрэг урсгалтайгаар зохион байгуулж байна.

12. Улаанбаатар чуулгын зүүн талын 0,3 км авто замыг 4 хоног хааж, шугам татах ажлыг хийнэ.

ulaanbaatar-chuulga

Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Улаанбаатар чуулгын зүүн талын 0.3 км авто замын доор “СН Трейд” ХХК нь бохир усны шугам татах ажил хийж гүйцэтгэх гэж байгаа тул 2019 оны 06 сарын 12-16-ны хооронд замыг хэсэгчлэн хаана.

Ангилал