Нүд, хөмсөг, уруул арчилгааны бүтээгдэхүүн

НҮД АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

  1. ЗОВХИНЫ ТОС
    ХЭРЭГЛЭЭ:  Ихэнх эмэгтэйчүүд зовхины тосыг нас ахисан хойноо хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь буруу ойлголт юм. Үнэндээ зовхины тосыг нүүрээ будаж эхэлсэн цагаас хойш тогтмол хэрэглэх шаардлагатай. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд нүднийхээ арьсанд үрчлээ суусан хойно анхаарч эхлэдэг. Ерөнхийдөө 20 наснаас эхэлж зовхины тос хэрэглэх хэрэгтэй. Мэдээж нас насны ангиллаар өөр өөр үйлчилгээтэй тосыг сонгох нь зөв юм. Жишээ нь 20-25 настай эмэгтэйчүүдэд зориулсан тос арьсны шинэ залуу байдлыг хадгалах, тайвшруулха нөлөөтэй байдаг. Харин 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан тос нь арьсны тонусыг ч чангалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай юм. Тиймээс тосоо сонгохдоо насны ангилал болон үйлчилгээг нь харгалзан үзээрэй. Мөн нэг бүтээгдэхүүнийг 6 сараас илүү хугацаанд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүний бие махбодь аливаа зүйлд дасахдаа хурдан болохоор янз бүрийн үйлчилгээтэй тосыг сөөлжлөн хэрэглэхийг зөвлөж байна.
    АЧ ТУС : Ихэнх зовхины тосонд агуулагддаг Q10 хэмээх бодис нь арьсны гэмтлийг эмчилж, тонусыг чангалж өгдөг байна. Мөн ихэнх зовхины тосны найрлаганд орсон байдаг цайны ханд нь арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тень хэрэглэдэг эмэгтэйчүүдэд илүү их ач тустай. Мөн мэдээж чийгшүүлэх нөлөө үзүүлнэ. Ялангуяа хавар намрын улиралд зовхины тосыг өглөө, оройд тогтмол хэрэглэх шаардлагатай
    АРЧИЛГАА: Эхлээд өөрийн насны онцлог болон арьсандаа тохирсон тос сонгох нь чухал. Зовхины тосыг өдөр тутам хэрэглэснээс илүү үр дүнтэй. Өглөө нүүрээ будахдаа суурь тосоо түрхсэнийхээ дараа зовхины тосыг хэрэглэнэ. Ингэхдээ нүдний төвгөр ясыг тойруулан цэг хэлбэртэйгээр тосоо түрхээд ядам хуруугаараа жигд тараана. Нүдэндээ хэт ойртуулахгүйгээр 5 мм-ийн зайтай түрхэх хэрэгтэй. Дараа нь крем болон пудрээ тавьж өгөөрэй. Харин орой арьсаа цэвэрлэж шөнийн тосоо түрхсэнийхээ дараа зовхины тосоо түрхээрэй.
     

УРУУЛ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй. Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй.  Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өгөөрэй.  Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг.  Зарим хүн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг үндэс болдог. Тиймээс та ийм зуршилтай бол нэн даруй орхих хэрэгтэйг зөвлөе.

  1. ЧИЙГШҮҮЛЭХ: Уруулын бүс нь нүдний дараа хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно. Намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг
  2. ГУУЖУУЛАГЧ: Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд тусгай бодисыг хэрэглэдэг. Эдгээрийн найрлаганд гуужуулагч болон тэжээлийн бодис байх ба хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах л хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.

ХӨМСӨГ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН 
Хөмсөг нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, царай төрхийг зөв харагдуулахад тусладаг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань хөмсгөө ургуулж, аль болох сайхан харагдах гэж хичээдэг. Гэхдээ өтгөн хөмсөгтэй байлаа гээд, үүнийгээ зөв хэлбэрт оруулан засч чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Бид өнөөдөр та бүхэндээ хөмсгийг гэрийн нөхцөлд хурдан ургуулах болон арчлах аргуудыг танилцуулах гэж байна

  1. КАСТОРЫН ТОС: Хөмсөг ургуулах хамгийн шилдэг арга касторын тосыг ашиглах юм. Энэ нь таны хөмсөг болон сормуусыг богино хугацаанд ургуулж, өтгөрүүлэх шидтэй. Тус тосонд агуулагдах “Омега 9” нь үсийг богино хугацаанд ургуулж, хөмсөг, сормуусыг ч мөн уртасгах ач тустай байдаг аж. Касторын тосыг Монголчууд “тосон туулга” гэх нэрээр нь илүүтэй сайн мэддэг билээ. Та ямар нэгэн химийн хорт бодис ашиглалгүйгээр үс, хөмсөг болон сормуусаа уртасгахыг хүсч байвал касторын тосыг сонгож хэрэглээрэй. Та орой орондоо орохын өмнө хөмсгөндөө түрхэж, 1 цагийн дараа цэвэрхэн салфеткиар арчиж арилгана
  2. ХӨМСӨГНИЙ МАСКАРА: Өөрийн мэт натурал харагдуулах хөмсөг будагч маскара
  3. ХӨМСӨГНИЙ ХАРАНДАА: Хөмсөгний харандаа нь хэрэглэхэд хялбар бөгөөд хөмсгийг хэлбэржүүлж өтгөн харагдуулна

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал