“Принтерийн хор цэнэглэлт, худалдаа”
Дуудлагаар бүх төрлийн принтер, канон засварлана. “АЛС ХЭТ ТРОНИК” ХХК
Танд өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл бүх төрлийн принтерийн хорны дахин цэнэглэлт нь. принтерийн загвар бүрээс хамаараад өөр, өөр дуудлагаар хийнэ. Жич: Оношлогоо болон засвар үйлчилгээ, хор, хорны дахин цэнэглэлт, оношлогоо засвар, тоолуур тэглэх үйлчилгээ үнэлгээтэй болохыг анхаарна уу? Дуудлагын хөлс 20.000₮-35.000₮
Утас: 7740-1296

“Канон сервис”
Бүх төрлийн принтерийн хорны үнэгүй хүргэлт, цэнэглэлт, оношлогоо, засвар үйлчилгээ, сэлбэгний худалдааг дуудлагаар үзүүлнэ.
Утас: 7740-1344

“Тод ант сервис”
Дуудлагаар бүх төрлийн принтерийн хор цэнэглэнэ, засвар үйлчилгээ үзүүлнэ.
Утас: 7740-0199

“Дуудлагаар принтерийн хор цэнэглэнэ”
Дуудлагаар принтерийн хор түргэн шуурхай цэнэглэнэ.
Утас: 9000-6799

“Принтерийн хор цэнэглэнэ”
Утас: 9914-6845

Принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээ 2009 оноос өмнө Монгол улсад түгээмэл хэрэглэгддэг байсан боловч сүүлийн жилүүдэд багасч байна. Шалтгаан нь принтерийн хорны үнэ буурсан, цэнэглэсэн хор нь чанарын шаардлага хангахгүй байх, эрүүл мэндэд хортой, орчиныг бохирдуулдаг зэрэг байдаг байна.

Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж цэвэрлэх, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгах шаардлагатай байдаг бөгөөд тухайн байгууллага, хэрэглэгчийн ажлын байранд дуудлагаар цэнэглэхэд цэвэрлэх, илүүдэл хорыг асгах боломжгүй байдаг тул хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарах зэрэг эрсдэлүүд үүсдэг. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг учир нь принтерийн нунтаг хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэсэнээр орчинг бохирдуулах, харшилтай болох, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит үүсэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг гэсэн мэдээлэл байдаг.

Манай компанийн хувьд дуудлагаар принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээг үзүүлдэггүй бөгөөд өөрийн үйлдвэрийн байрандаа зориулалтын төхөөрөмжөөр илүүдэл хорыг асгаж, цэвэрлэн эд ангиудыг шалган үзэж цэнэглэдэг. Мөн цэнэглэсэн хор бүрийг нэг бүрчлэн тохирох принтерээр хэвлэж чанарыг нь шалгаж нарны гэрлээс хамгаалах хийтэй хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийн хэрэглэгчдэд буцаан хүргэж өгдөг.

Хэрэглэгчид ихэвчлэн 2 сарын хэрэгцээний хороо 1 удаа худалдан авч, 1 сард нь цэнэглэсэн хороо хэрэглэх, нөгөө сард шинэ хороо хэрэглэх байдлаар бид хамтран ажиллаж байна.

Принтерийн хорыг хэрхэн хадгалсан болон хэрэглэсэнээс нь хамаарч цэнэглэх боломжтой эсэх нь тодорхойлдог. Зарим тохиолдолд хэрэглэгчид нь хорыг нарны гэрэлд ил тавьсанаар дүрсний булны цэнэглэх боломжгүй болох, хуванцар эд нь гэмтэх зэрэг эрсдэлүүд бий болсоноор цэнэглэх боломжгүй болдог байна.

Танд хэрэгтэй нэмэлт мэдээлэл:

Принтерийн хорыг хэрхэн сонгох вэ?
Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил төрөл принтер болон түүний хоргүйгээр урагш явахгүй биз. Мэргэжилтнүүдийн хэлснээр дөрвөн төрлийн хорыг манай зах зээлд нийлүүлж байгаа гэнэ.

Нэгдүгээрт, OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ нь нэлээд үнэтэй. Хоёрдугаарт, дахин боловсруулсан хор. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хорны шаардлагатай эд ангиудыг сольж, дахин цэнэглэнэ гэсэн үг. OEM-тэй харьцуулахад 20-30 хувийн хямд үнэтэй ийм хорыг таниж авахад нэлээд хэцүү гэнэ. Гуравдугаарт, цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор юм байна.

Эдгээр нь манайд HP брэндээр худалдаанд нийлүүлэгддэг байна. Энэ нь хууль бус үйлчилгээ гэсэн шүү. Дөрөвдүгээрт, тод хор. Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор. Эдгээр хорноос хэрэглэгчид хэрхэн сонгож авах талаар мэргэжлийн хүмүүст хандсан юм. Тэд ямар зөвлөгөө өгснийг уншигчиддаа хүргэе.

Хамгийн түрүүнд картрижийн лацыг шалгах ёстой. Дахин боловсруулсан болон цэнэглэсэн хоруудын уутыг задалж шалгаж болох хэдий ч манай худалдаалагчид зөвшөөрдөггүй юм. Тэгэхээр өнгийг нь нарийвчлан сайн үзээрэй. “Оригинал” хорны өнгөтэй харьцуулж, нунтаг асгарсан эсэхийг шалгах нь чухал.

Ер нь сайн хор үнээрээ л ялгагдана. Ийм хорыг баталгаат найдвартай газраас авах хэрэгтэй. Чанаргүй, олон дахин цэнэглэсэн хор асгарах магадлал өндөр. Асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог.

Принтерийн ийм эд ангиудыг өндөр үнээр засварладаг. Тэгэхээр тод хорыг сонгохыг зөвлөж байна. Та энэ хорыг авснаар зах зээлд нийлүүлж буй үнэтэй харьцуулахад 30-45 хувийн хэмнэлт гаргана. Баталгаагүй, чанаргүй хор авах эрсдлээс хамгаалагдана. Ер нь хорыг дахин цэнэглэх нь принтерт маш муу. Нөгөө талаар хорыг цэнэглэх нь нарийн туршлага шаардсан ажил. Шинэ хор болгонд цэнэглэх заавар бий. Түүнийг нь интернэтээс олох боломжтой. Гэхдээ шаардлагатай эд ангиудыг солиогүйгээс нунтаг хор асгардаг гэдгийг анхаараарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал