Пүнтүүзтэй хуурга хийх жорууд

солонгос аргаар хийгддэг Мөөгтэй пүнтүүзтэй хуурга хийх жор

ОРЦ:

  • мөөг ( янз бүрийн – хар, цагаан )
  • улаан ба ногоон чинжүү
  • мах
  • сонгино ( ногоон ба бөөрөнхий )
  • лууван
  • пүнтүүз
  • шикымчи буюу бууцай

Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ, Хар ба цагаан мөөг Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно

Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос,

Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй. Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут нь гаргаж авна. Пүнтүүзээ хүйтэн усанд сойно. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Мөөгөө шарна- мөн л багахан тосонд бага зэрэг л шарна. Хар мөөгөө шарна. Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна.
Ногоонуудаа шарах дараалал нь цагаан өнгөтэйгөөс нь эхэлнэ. Өнгийг нь хадгалахын тулд шарахдаа бага зэрэг давс хийж байгаа. Махаа амтлах амтлагчаа хийх арга:
-Хайруулын тавгандаа ганжан хийнэ.
-Элсэн чихэр нэмнэ Жижиглэж татсан сармис нэмнэ
-Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно.
-Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ.
Бууцайгаа амтлах амтлагчаа хийх арга:
-Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ. Чамгирым хийнэ.
-Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана Ногоон сонгиноо бага зэрэг хуурна Пүнтүүзээ амтлах амтлагчаа хийх арга:
-Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.Хар перец хийнэ .
-Халааж хутгана. Түлж болохгүй.
-Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ.
-Амталсан ногоонуудаа хийнэ.Сайн хольж хутгана.
-Шарсан сонгиноо хийнэ.
-Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын  тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ. Давс, чамгирымээ амсаж үзээд бага болж нэмээрэй.

пүнтүүз ногоотой хуурга

  • Мах – 150 гр
  • Пүнтүүз – 30 гр
  • Байцаа – 60 гр
  • Шар манжин – 20 гр
  • Шар лууван – 20 гр
  • Бөөрөнхий сонгино – 20 гр
  • Ногоон сонгино – 2 гр
  • Тос – 7 гр
  • Гурил – 5 гр
  • Жан – 3 гр
  • Давс, повоор, лаврын навч- тохирох хэмжээгээр

Хийх арга:

1. Бага тостой намхан саванд нарийн хэрчсэн махыг хийж давс, поваар, лаврын навчаар амталж хуурна. Нарийн хэрчсэн манжин, лууван, сонгиныг хийгээд үргэлжлүүлэн хуурна.
2. Эдгээр ногоог тусад нь хуураад хийсэн ч болно. Түүн дээр байцааг хийж таглаад зөөлөн халаалтаар жигнэнэ. Байцаа, ногоог зөөлрөхөөр бага зэрэг халуун шөл, жан хийж амтыг тохируулаад гүйцэт болтол хуурна.
3. Гаргахынхаа өмнө шөлөөр шингэлсэн гурил, дэвтээгээд 6-8 см урттай хэрчиж бага зэрэг жантай хутгаж өнгийг нь борлуулсан пүнтүүз хийж буцалмагц нь сайн хутгаж найруулаад таваглаж, жижиг хэрчсэн ногоон сонгино цацна.

Пүнтүүзтэй хуурга (Чабцэй)

* пүнтүүз
* 150 гр үхрийн цул мах
* 1 атга бууцай (spinach)
* 1 ш дунд зэргийн лууван
* 1 ш дунд зэргийн сонгино
* 5 ш шитакий мөөг (shiitake)
* 2 стакан хэрчсэн цагаан мөөг
* 3 хумс сармис
* 7-8 ш ногоон сонгино
* цуу
* гүнжидийн үрний тос (sesame)
* 3.5 амны халбага сахар
* 1 амттаны халбага хар перц
* 1 амны халбага sesame үр
* оливийн тос

  1. Шитакий мөөгөө зөөлөртөл нь бүлээн усанд (4-6 цаг) дэвтээнэ. Зөөлөрсөн мөөгөө базаж гаргаад, нимгэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Мөөгөө хэрчиж бэлтгэнэ.
  3. Луувангаа 5 орчим см урттай хуваагаад шүдэнзний модны дайтай савхан болгож хэрчинэ.
  4. Ногоон сонгиноо 7 орчим см урттай хэрчинэ.
  5. Сонгиноо нимгэлэн хэрчинэ.
  6. Махаа нимгэн саван хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  7. 2 атга орчим пүнтүүзийг халуун, давстай усанд хийнэ 3 минут орчим (зөөлөртөл) буцалгана. Шүүгээд пүнтүүзээ хайчлана. Пүнтүүзэн дээрээ 1 амны халбага цуу, 1 амны халбага sesame тос нэмнэ. Хутгаж нийцүүлэнэ.
  8. Буцалж буй усанд бууцайгаа хийгээд 1 минут орчим хутган буцалгана. Шүүгээд хүйтэн усанд сойгоод, шүүгээд, базаад, харласан навч байвал түүж хаяаад, 5 см хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
  9. ½ амны халбага цуу, ½ амны халбага sesame тостой холиод пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  10. Томхон хайруулын таваг халаагаад бага зэрэг оливийн тос дусаагаад савхлан хэрчсэн луувангаа нэмнэ. 30 секунд орчим хуураа пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  11. Мөн хайруулын тавгаа дахиж халаагаад мөн хэдэн тусал оливийн тос нэмээд сонгиноо нэмж тунгалаг болтол хуурна. Пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  12. Мөн хайруулын тавгандаа хэдэн дусал оливийн тос хийгээд цагаан мөөгөө нэмж хуурна. Лууван дээрээ нэмнэ.
  13. Ногоон сонгиноо хэдэн дусал чидун жимсний тосонд 1 минут орчим хуураад хуураад пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  14. Хэдэн дусал оливийн тосон дээр хэрчиж бэлтгэсэн махаа нэмж хэсэг хуураад шитакий мөөгөө нэмнэ. Болтол нь сайтар хутгаж хуураад 3 хумс нухсан сармисаа, ½ амны халбага цуу, ½ амны халбага сахарын хамтаар нэмнэ. Дахин 30 секунд орчим хуураад ногоонууд дээрээ нэмнэ.
  15. 2 амны халбага цуу, 3 амны халбага сахар, 2 амны халбага sesame тос, 1 амттаны халбага хар перц нэмээд бүх орцоо сайтар хутгаж нийцүүлээд 1 амны халбага sesame үрээр чимэглээд таваглаад сервислэнэ.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал