Сийлбэр хийх арга

Сийлбэрийн урлал

Сийлбэр нь хэлбэрээр дамжуулан хүнд гоо сайхны таашаал төрүүлдэг өвөрмөц зохион бүтээлт бөгөөд урлагын хэмжээнд болтлоо олон жил хөгжиж иржээ.  Сийлбэрийг хийсэн материалаас хамаарч дараах байдлаар ангилдаг.

  1. Материал: мод, яс, чулуу, металл гэх мэт
  2. Сийлбэрийн технологи: хүрээлбэр, цоолбор, товгор, бүтэн сийлбэр
  3. Эдлэл: шатар
  4. Хэрэглээ: чимэглэл, урлал
  5. Бүтэн сийлбэр

Тухайн эдлэл, хийцийг орон зайд дүрслэн сийлбэрлэж гаргадаг ба биет байдлаар, бүх талаас нь харж сийлнэ.

  1. Хавтгай сийлбэр

Хавтгай модон дээр төрөл бүрийн дүрс хээ угалзыг гүнзгийрүүлэн ухах, цоолох зэргээр тодотгож нэг түвшинд сийлж гаргасан сийлбэр юм.

Хавтгай сийлбэрийг 3 ангилидаг:

–       Хүрээлбэр сийлбэр
–       Нэвт цоолбор сийлбэр
–       Товгор сийлбэр

Сийлбэрийн багаж
Модон сийлбэрийг ихэвчлэн гар багажаар хийнэ. Сийлбэрч хүн тухайн хийх зүйлдээ тохируулан багажаа өөрөө хийдэг учраас гар багаж бий болдог гэж монголчууд ярьдаг ба багажаа дээдэлсэн хүн урлаач болдог гэсэн ёс бий. Сийлбэрийн багажуудыг хэрэглэх байдлаар нь үндсэн ба туслах гэж ангилна. Сийлбэрийн багаж нь түлхэх, мушгих ба цохилтын хүчинд ажилдаг тул бөх бат сайн ишлэгдсэн байх шаардлагатай юм. Ишийг хус, царс, агч зэрэг хатуу модоор хийдэг.

Сүүлийн үед сийлбэрийг машинаар хийдэг болсон
Уран зургийн галерейн сийлбэрийн сан хөмрөгт нийт 460 орчим бүтээлүүд хадгалагддаг гэж дуулдсан.  Мод, яс, чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар урласан хосгүй үнэт бүтээлүүд юм гэнэ билээ тэд. Эдгээр бүтээлийн үнэ жилээр биш цагаар өсөх болсон цаг. Учир нь сүүлийн үед сийлбэрийг гараар бус машинаар хийдэг болжээ. Сийлбэрлэх эдийнхээ зургийг компьютерт хийгээ л бол үлдсэн ажлыг нь машин гүйцэтгэдэг гэсэн үг. Энэхүү машинаар хатуулаг ихтэй чулуу, мод, хуванцар,тамар, зэс гээд материал дээр сийлбэр хийж болно.

Цаг хугацаа ч багахан зарцуулагддаг. Харин хүчин чадлын хувьд харилцан адилгүй.  Гэрийн суурь машин адил жижиг байхад зарим нь үйлдвэрлэлийн зориулалттай, бүтээмж өндөртэй байх жишээтэй. Бүр цаашлаад хагас болон бүтэн автомат гээд олон янз болно. Үүнийгээ дагаад үнэ өртөг нь өснө. Сүүлийн үед унтлагын тавилгын зарим хэсгийг сийлбэрлэн хийх болжээ. Байгалийн модны ур ашиглан дээр нь хүссэн дүрсээ сийлүүлэн хийлгэх болсон нь бараг л урлаг болон хөгжив. Ийм ураар орны толгой, шилэн тавиурын нүүрэн хэсгийг хийх нь элбэг.  Зарим нь өөрийн отог омгийг харуулсан сийлбэр бүхий хаалга, ханын чимэглэл хийлгэж байна.

Хэдий ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хээлэх ажиллагааг машинаар хийж болдог ч уран дархчуудын урыг зарим зүйл дээр яахан гүйцэх билээ дээ.

Дархчууд, уран бүтээлчдийн чадвар өсөн нэмэгдэж улам л нарийн эд дээр сийлбэр хийх болсон.  Байгалийн навчин дээр хээ урлаж, гангаар хөөрөг, хэт хутга сийлбэрлэж байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал