Солонгос Хоол Хүргэлт
24 цагаар ажиллаж байна.
– 3-4 хүн Жэюүг 69,900₮ /будаа 2 хачиртай/
– 3-4 хүн Тагтуритан 69,900₮ /Будаа хачиртай/
Чир дагалдана.
☎️ Утас: 7730-0352

Өргөст хэмхний кимчи

Орц:
-Өргөст хэмх 2 ширхэг
-Улаан сонгино 1/2 ширхэг
-Ногоон сонгино 2 булцуу
-Саримс 2 хумс
-Жууцай 3 булцуу
-Лууван 1 ширхэг жижиг
-Соя соус 3 х/х
-Гучугару 3-4 х/х
-Бор эсвэл цагаан сахар 2 ц/х
-Гүнжидийн тос 3 ц/х
-Гүнжидийн үр 3 ц/х

Хийх арга:
Бүх ногоонуудаа зураг дээрх шиг хэрчээд саримсаа бяцлаад бүх амтлагчаа хийж хутгаад л бэлэн болно.

Амталсан дууяа

Орц:
-Дууяа (кунамүл)
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Гучугару
-Ногоон сонгино
-Давс

 

Хийх арга:
Дууяагаа буцалж буй усанд хийж 1 минут буцалгаад шүүж аваад хйтэн усанд сойж усыг нь гүйцэт сэгсэрнэ. Бэлэн болсон дууяан дээр жижиглэн хэрчсэн ногоон сонгино болон бусад амтлагчнаас өөрийн амталгаандаа тохируулан нэмж хутгаад бэлэн боллоо.

Пүнтүүзний хачир

ага зэргийн гал дээр тавганд тос хийж нарийн хэрчсэн сонгиноо шараад нэмж луувангаа хийнэ. Дахин бага зэрэг шараад улаан чинжүү болон мөөг хийнэ.
-Пүнтүүзээ буцалгаад усийг нь шүүж 7-10 минут байлгаарай.
-시금치-(шигимчи) монголоор бууцай шүү салгаад чанана усийг шүүж авсны дараа ийм болно. Ингэж болгоод давс болон чамкрим жоохон хийгэд хутгаж өгнө. Усаа түрүүлж буцалгаад бууцайгаа хийгээд 1 буцалгаад гаргана шүү. Удаан буцалгавал пүнтүүз рүүгээ ногоон өнгөө оруулдаг юм.
-Канжан (солонгос цуу) 7 халбага элсэн чихэр, 3 халбага нухсан сармис, 1 халбага хийгэд хайруулын тавгаа залгаад жоохон буцалгана.
-Амтлагч жоохон халаад ирэхээр бүх юмаа хийгээд сайтар хутгаад хамгийн сүүлд таваглахынхаа өмнө жоохон чанкрим хийж өгөөрэй. ( энэ хачир дээр нэмээд мах нарийхан хэрчээд хийж болно. Махаа сайн хуураад эд нар дээрээ нэмээд хутгачих) 300 гр пүнтүүзээр хийлээ.

Кимчи хийх арга

Орц:

  1.   Байцаа
  2.  Сонгино
  3.  Сесаме үр
  4.  Элсэн чихэр
  5. Солонгос кимчиний соус
  6.  Нунтаг улаан чинжүү

Хийх арга:

1. Байцаагаа угаагаад, навчаар нь салгана. Харлаж, хатсан хэсгүүдийг нэг бүрчлэн авах хэрэгтэй. Салгасан навчаа усаар ахин зайлаад, элдэв нян бактери, хортон шавжнаас нь бүрэн салгах үүднээс ахин сайтар угаана. Дараа нь байцаагаа алган дээрээ тавиад, усыг нь шувтарч, аль болох усгүй болгоорой. Байцаагаа тал тал тийш гурав орчим сантиметр хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэйгээр зүсээд, том таваг дээр тавина. Дээрээс нь далайн цэвэр, эсвэл иоджуулаагүй давс тарааж цацаж өгнө. Ингээд давсалсан байцаагаа хөргөгчинд хийж, 12-14 цаг байлгана. Энэ хугацаанд иоджуулаагүй давс нь байцаанаас ялгарах шүүстэй холилдож, сайхан амтыг бий болгодог.

2. Сонгино, сармис. цагаан гаа, лууван зэргийг том ууранд хийж байгаад сайтар нухна.

3. Хөргөгчнөөсөө 12-14 цаг байлгасан давсалсан байцаагаа гаргаж ирээд, давстай шүүсийг нь асгана. Байцаа их зөөлөрсөн байх учиртай. Ингээд байцаагаа бусад ногоо, амтлагчуудтайгаа нийлүүлнэ.

4. Дээрээс нь сесаме үр, элсэн чихэр, нунтаг улаан чинжүү, Солонгос кимчиний соус нэмж хийж хутгана. Амталж үзээд, хүсвэл нунтаг улаан чинжүү болон бусад амтлагчдыг нэмж болно. Нунтаг чинжүүний орцыг халуун чанараас нь шалтгаалж, дараах хэмжээнүүдийн аль нэгээр хийнэ: Зөөлөн – дөрвөн халбага, халуун – зургаан халбага, хэт халуун – найман халбага

5. Амтыг нь тааруулж, хангалттай хутгаж чадсан бол кимчигээ тагтай саванд хийгээд, хөргөгч юмуу хуурай сэрүүн өрөөнд 2-3 өдөр байлгасныхаа дараа хэрэглэвэл зохимжтой. Энэ хугацаанд кимчинд орсон байцаа болон бусад ногоонууд исэлдэж, шаардлагатай амтыг гаргадаг байна. Кимчиг дунджаар VI долоо хоног хадгалдаг.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал