Сэндвич угсрах

“Өнгөт төмөр ХХК ” сэндвич хавтангийн үйлдвэр
Монголдоо сэндвичин хавтанг хамгийн чанартай материалаар хамгийн хямд үнээр нийлүүлж байна. Хямралыг бага алдагдалтайгаар хамтдаа туулья.
Мөн манай компани нь сэндвичин барилгын зураг төслийг үнэгүй хийж угсралтын ажлыг богино хугацаанд  маш чанартай хийж байна.
Утас: 99293392, 91625555
Үнийн мэдээлэл харах

Хэсэгчлэн угсрах сэндвич хавтангийн угсралтын заавар

Ерөнхий нөхцөл
Хэсэгчлэн угсрах сэндвич хавтангийн угсралт нь доороосоо дээшээ холболтуудыг чанартай шахаж хийгдэнэ. Сэндвичийн кассет төмөр дээр дулаан тусгаарлагч (чулуун хөвөн хавтан) тавигдсаны дараа салхинаас хамгаалсан хаалт, дараа нь ханын гадна талын өнгө төмөр бэхлэгдэнэ. Дуу чимээ тусгаарлах сэндвич хавтангийн хувьд дулаан тусгаарлагч тавихын өмнө сэндвичийн кассет төмөр дээр уур тусгаарлах пленк тавигдаж, дараа нь хатуу хавтан (30 мм) тавигдана, угсралт хийхдээ ямар нэгэн уур, хий, шингэн орохгүй байх байдлыг хангана. Холболтыг чанаргүй хийх нь барилгын дотор талаас дулаан тусгаарлагч руу чийг нэвтрэх, хүйтэн хөлрөлт үүсэх, холболтын дотор хананд хөлдөлт үүсэх байдалд хүрч болохыг анхаар.

Угсралтын дараалал
1. Барилгын суурийн дээрх сэндвич хавтан суулгах суурийн (цоколь) босоо болон хэвтээ шугамыг нарийн шалгана. Хэвтээ шугам нь 3 мм-ээс хэтрэх ёсгүй (суурийн (цоколь) нягтруулагийн шахалтаас хамааралтай). Сэндвич хавтангийн гүнээс хамаарч суурин (цоколь) дээр нягтруулагч тууз 100 мм (эсвэл 150 мм) тавина.

2. Сэндвич хавтангаас хамгаалалтын пленкийг салгаж авна. Сэндвичийн кассет төмрийн нийлэх х сэг дээр нягтруулагч наана.

3. Суурийн (цоколь) нягтруулагч дээр эхний сэндвичийн кассет төмрийг байрлуулж, түүнийг 5,5х32-ийн төмрийн шрупээр каркасын колонн тус бүрт бооно (14 мм хүртэлх зузаантай төмөр дээр өрөмдөхгүйгээр боож болно).

4. Сэндвичийн кассет төмрийн дээд талын судал дээр хоёр хэвтээ нягтруулагчийг наана.

5. Дараагийн кассет төмрийг доод бэлдэцийн дээд тавиуртай холбож, 4,2х16 (19)-ийн төмрийн шрупээр бэхлэх (ойролцоогоор 500 мм-ийн алхамтай) ба каркасын колоннтой 5,5х32-ын төмрийн шрупээр холбож бооно. Хэсэгчлэн угсрах сэндвич хавтангийн кассет төмөр дээр дулаан тусгаа лагчийг тавьсаны дараа шууд салхинаас хамгаалагчийг хийж, гадна өнгө төмрөөр хаахын тулд сэндвичийн кассет төмрийн угсралтыг бүх ханын өндрөөр хийх нь зүйтэй юм.

6. Сэндвичийн кассет төмрийн дээд эгнээг тавихын өмнө шаардлагатай бол сүүлийн кассет төмрийг өндрийн хэмжээнд нь тааруулж тайрах хэрэгтэй. Сэндвичийн кассет төмрүүдийг тайрахдаа цахилгаан хайч, дискэн хөрөө ашиглах хэрэгтэй ба гар таслагч ашиглахыг хориглоно.

7. Сэндвичийн кассет төмрийн бүх дотор босоо холболтуудыг хөнгөн цагаан туузаар наах хэрэгтэй.

8. Цонхны бүх уртын дагуу дээд болон доод талд нь сэндвичийн кассет төмөр дотор булан төмөр тавьж, каркасын колоннтой 5,5х 32-ын шрупээр, сэндвичийн кассет төмөртэй 4,2х16 (19) –ын шрупээр бооно.

9. Хаалга болон тулгуур угсрах үед рамын эргэн тойрон булан төмөр хийнэ. Булан төмрөө 90 градусаар нугална. Сэндвичийн кассет төмөр рүү углана. Нийлж байгаа газруудад 4,2х16 (19)-ын төмрийн шрупээр бэхэлнэ.

10. Сэндвичийн кассет төмөр дотор дулаан тусгаарлагчийг хийнэ. 50 мм-ийн зузаантай 2-3 үе хавтанг, хүйтний үечлэл үүсэхээс болгоомжилж, хавтангуудын үе болгоны хооронд шатарчилсан байдлаар тавихыг зөвлөж байна. Дуу чимээ тусгаарлах зориулалтаар ашиглах үед тусгаарлагчийг тавихын өмнө кассет төмрийн дотор дулаалгатай байгууламжаас ирж буй чийгээс хамгаалахын тулд уур тусгаарлагч пленкийг хийнэ.

11. Вариант А. Салхинаас хамгаалах хаалт тавина. Түүнийг 4,8 х50 шрупээр, эсвэл төмөр утсаар б хэлнэ. Вариант Б. Ус, салхинаас хамгаалсан мембран, дулаан тусгаарлагч тууз тавина.

12. Суурийн (цоколь) ус зайлуулагчийг угсарна. Фасадын гадаргууд сэв суулгахгүйн тулд гадна өнгө төмөр дээр усны трубаг 48,5х50-ын шрупээр бооно.

13. Тухайн өгөгдсөн шаардлагаас хамаарч фасадын гадна кассетыг угсарна.

Ангилал