Тархины томограф зураг авах эмнэлгүүд

  1. Luxmed эмнэлэг
    64 зүсэлтэт спирал Компьютер Томографи
    Компьютерт томографийн тухай
    Компьютерт томографийн шинжилгээ нь багцалсан рентген цацрагийг хүний биеээр нэвтрүүлэн толгой, түүний эрхтнүүд, цээжний хөндий, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүд, яс, цусны судас зэргийг илүү нарийн тод ялгаралтай харуулдаг оношилгооны шилдэг арга юм.
    Утас: 9696-3069
  2. Медтравма Эмнэлэг
    Утас: 7711-0351
  3. Гурван гал нэгдсэн эмнэлэг
    Утас: 7011-3344
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
    Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал тутамд олгогддог 165 мянган төгрөгийг хэрэглээгүй тохиолдолд CT-үнэгүй /компьютер томограф/. Эмчийн үзлэгээр шаардлагатай гэсэн тохиолдолд томограф шинжилгээ хийгдэнэ. Хэрэв Эрүүл мэндийн даатгал төлдөг бол иргэн хувиасаа 36 мянган төгрөг, даатгалаас 84 мянган төгрөг төлнө. Төрөөс эрүүл мэндийн даатгал төлөгддөг иргэдэд /хүүхэд, тэтгэврийн насны, нийгмийн халамж авдаг/ үнэ төлбөргүй.
    Утас: 1800-0119, 8018-3000
  5. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
    УХТЭ нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэт Комьютертомографийн аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Уг аппарат нь толгой, их бие, мөчдийн эрхтэнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Оношилгоо хийлгэснээс хойш 4-5 цагийн дараа хариу нь гарна. УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 224 тоот.
    Утас: 7015-0222
  6. Мөнгөн гүүр эмнэлэг
    Тус эмнэлэгт ашиглагдаж буй PHILIPS брендийн Brilliance 64 хүлээн авуурт, спираль Компьютерт томографи оношилгооны аппарат нь 0,625 мм хүртэлхи нарийвчлалтай, хүний биеийг 0,5 cекундэд бүтэн эргэх чадвартай, хүний биеийн толгойноос хөлийн ул хүртэл 25 секундын дотор шинжилгээг хийх хурд, дүрслэлийн өндөр чадвартай аппарат юм. Гарсан дүрслэлийг гурван тэнхлэгийн дагуу болон 3D дүрслэлээр гаргадаг.
    Утас: 7708-0303
  7. Интермед эмнэлэг
    Компьютерт томографийн шинжилгээ нь дүрс оношилгооны шинжилгээний нэг төрөл бөгөөд ионжуулсан туяаг ашиглан хүний биеийн хэсгүүдийг өндөр нягтралтайгаар, олон талаас нь дүрслэн, нарийвчилсан зургийг гаргаж авдаг. Тус эмнэлэгт хэвлий-бага аарцгийн компьютерт томографийн шинжилгээ, цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээ, толгойн компьютерт томографийн шинжилгээ, нурууны компьютерт томографийн шинжилгээ хийгдэж байна. Эмнэлгээр үйлчлүүлэх бол 72 цагийн хугацаанд хүчинтэй ковидийн шинжилгээний хариуй хэрэгтэй. Шинжилгээний хариу нь eruul.gerege.mn сайтад бүртгэгдсэн байх шаардлагатай.
    Утас: 7701-1111
  8. Грандмед эмнэлэг
    Тус эмнэлэгт хэрэглэгдэж буй Компьютерт томографи аппарат Siemens брэндийн хамгийн сүүлийн үеийн Somatom Emotion загварын аппарат юм. Уг аппаратыг ашиглан хүний биеийг 0.5мм-2.0мм хүртэл бага хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Компьютерт томографи шинжилгээ нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралтыг оношлох чухал ач холбогдолтой.
    Шинжилгээг заавал эмчийн бичгтэй хийх ба хэвлийн томограцфи шинжилгээ хийлгэх бол өлөн байх шаардлагаттай.
    Утас: 7700-0066
  9. УБ Сонгдо эмнэлэг
    Компьютер томографи /CT/ шинжилгээг 64 зүслэгтэй, Siemens Somatom Sensation аппаратаар хийж байна. Энэ нь маш нарийн зүслэгтэй, өндөр нягтралтай, дүрсний гажуудал багатай зураг гаргадгаараа онцлог аж. Шинжилгээг заавал эмчийн бичигтэй хийх ба тус эмнэлэг дотооддоо ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээ хийж, үйлчлүүлэгч нэвтрүүлнэ.
    Утас: 7575-2727
  10. Гэмтэл согог судлалын үндэсний төв
    Тус эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай “03 дугаар тогтоолын дагуу төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол үндсэн үнийн /120 мянган төгрөг/ 15 хувийг хувиасаа төлнө. Иргэн хувиасаа 36 мянган төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал төрөөс төлөгддөг бол үнэ төлбөргүй юм байна.
    Утас: 7018-0136

Ангилал