Тархины mri шинжилгээ хийнэ

  1. ХАППИ ВЕРИТАС лаборатори
  • Гавал тархины КТГ /Тархины Ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ – 270,000₮
  • Цээжний КТГ /Уушиг, хавирга, өвчүү, сээр, нуруу, 2 талын мөр, эгэм/ – 300,000₮
  • Хэвлийн КТГ -350,000₮ 4. Зүрхний КТГ – 600,000₮
  • Хүзүүний КТГ- 120,000₮
  • Сээрний КТГ- 120,000₮
  • Бүсэлхийн КТГ- 120,000₮
  • Мөчидийн болон бусад КТГ /мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, бугуй, аарцаг, дунд чөмөг, өвдөг, шилбэ, шагай, тавхай/- 120,000₮

Утас:70170303, 95781166, 88551166
7017-ХХХХ

Хаяг: БГД, 10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-115

  1. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
    УХТЭ нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэт Комьютертомографийн аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Уг аппарат нь толгой, их бие, мөчдийн эрхтэнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Мөн уушгины эдийг HRCT хэлбэрээр зүслэг хийж өвчин эмгэгийг илүү нарийн оношлох боломжтой юм. Оношилгоо хийлгэснээс хойш 4-5 цагийн дараа оношилгооны хариу гарна.
  • Хэвлийн хөндийн болон голтын эрхтэний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
  • Нурууны (xүзүү, сээр, бүсэлхий)
  • Цээжний хөндийн болон голтын эрхтэний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
  • Толгойн
  • Хамрын дайвар хөндийн
  • Чихний
  • Ухархайн
  • Хүзүүний
  • Мөчдийн

Хаяг: УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 224 тоот

  1. УБ СОНГДО эмнэлэг

Компьютер томографи

MRI шинжилгээ хийнэ.

Утас:77111163
7011-ХХХХ

Хаяг: СБД, 1-р хороо , Чойдогийн гудамж

  1. УЛААНБААТАР МЕД
    Манай эмнэлэг нь бүтэн биеийн КТ шинжилгээг нэвтрүүлээд байгаа. Үүнд:
    Хүзүүний доод хэсгээс хөлний үзүүрийг дуустал зураг авах

Энэ аргаар зураг авах нь бүх эд эрхтнийг ижил цаг хугацаанд, 1 удаагийн тодосгогч хэрэглэж зураг авах ба хүний биеийн тархинаас бусад бүх эрхтнийг үнэлэх боломжтой. Ялангуяа хавдрын үсэрхийлэл сэжиглэсэн үед өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Мөн 2 удаа хийгдэх шинжилгээг 1 удаа хийж байгаагаараа үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй.

  1. Хөлийн гүний вен болон уушигны артерийн зургийг хамтад нь авах

Хөлийн венийн тромбозийн үед хөлөнд ихээхэн өөрчлөлт илрэхээс гадна уушигны артерийн судсыг бөглөх хүндрэл өгдөг. Ийм учир хөлийн венийн судсыг шалгахаас гадна уушигны артерийн судсыг шалгах шаардлага гарч ирдэг. Энэ шинжилгээ нь 1 тодосгогч бодис хэрэглэн хөлийн өнгөц, гүний вен болон уушигны артерийг давхар шалгаж оношилгооны чадамжийг сайжруулсанаар хүндрэлээс сэргийлэх боломжийг олгож багаа юм. Мөн 2, 3 салангид хийгдэх шинжилгээг 1 удаа хийснээрээ үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй юм.

Утас:76110055
7611-ХХХХ

Хаяг: БГД, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, Улаанбаатар Мед эмнэлэг

  1. ЛЮКС МЕД эмнэлэг
    64 бие даасан сувгаар 40мм хамарсан өргөн талбайгаас нэгэн зэрэг мэдээлэл авснаар зүсэлт хийн том талбайг хамарч шинжилгээг хурдан хийх боломжтой. Зураг боловсруулах Rafid view технологи нь дэлхийн хамгийн түргэн зураг боловсруулан технологуудын нэг юм. Шинжилгээний явцад шинжилгээнд орж байгаа хүнд ноогдох рентген туяаны туяаны тунг зургийн чанарт нөлөөлөхгүйгээр хамгийн бага байлгах Dose wise систем нь шилдэг технологи юм. PHILIPS Brilliance Компьютерт томографийн аппарат нь: рентген хоолойны нэг эргэлтээр 0,625 мм-ийн зузаан зүсэлттэй 64 зүслэг хийнэ. Рентген хоолойны эргэлтийн хурд 0,4 секунд ба энэ хугацаанд рентген хоолой тэнхэлгээр 360 хэмийн эргэлт хийж 40мм өргөнтөй талбайг хамарч шинжилнэ. Нэг шинжилгээгээр 20 секундын дотор толгойноос хөлийн үзүүр хүртлэх талбайг хамрах боломжтой.

Утас:98112237, 77112772
9811-ХХХХ

Хаяг: СБД, 1-р хороо, Чагдаржавын гудамж 46, “Люкс Центр” төв “Люкс Мед” эмнэлэг

  1. ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
    Дүрс оношилгооны тасагт Голланд улсад үйлдвэрлэгдсэн “PHILIPS” фирмийн “Brillanсе” маркийн 6 зүслэгт хүчин чадалтай компьютер томографийн аппарат ГССҮТ-д 2008 онд суурилагдан ажиллаж байна. Компьютер томографийн шинжилгээгээр :
  • Цус харвалт болон судасны өөрчлөлтүүд
  • Гавал тархины эмгэг өвчин, гэмтэл
  • Мэдрэл сэтгэцийн эмгэгийн өөрчлөлт
  • Тархи усжилт
  • Тархины хавдар ( тодосгогчтой)
  • Халдварт эмгэг
  • Нүд болон харааны мэдрэлийн өөрчлөлт
  • Чих болон сонсголын мэдрэл
  • Өнчин тархины өөрчлөлт зэргийг оношилно.
  • Өдөрт дунджаар 30-50 хүний оношилгоо шинжилгээ хийдэг.

Утас:70180136
7018-ХХХХ



7. ГРАНД МЕД эмнэлэг
Дүрс оношилгооны тасгийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч, техникч, сувилагч нарын баг танд үйлчилж байгаадаа баяртай байна. Бид таны шинжилгээг тохь тухтай орчинд стандартын дагуу, өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж үйлчилнэ.

  • Дүрс оношилгооны аппаратууд
  • Компьютерт томографи (CT)
  • Соронзон резонанст томографи (MRI)
  • Рентген аппарат
  • Ясны сийрэгжилтийн шинжилгээ
  • Өнгөт доплер эхо аппарат (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд)
  • Зөөврийн рентген аппарат (C-arm)
  • Шүдний дэлгэмэл аппарат

Манай эмнэлэгт хийгдэж буй бүх шинжилгээнүүд нь зурган файл байдлаар таны нэр, бүртгэлийн дугаараар эмнэлгийн серверт хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ зургаа хальсан дээр буулгуулж, хариугаа хэвлүүлж, CD-нд бичүүлж авч болохоос гадна дараа хийлгэсэн шинжилгээтэйгээ харьцуулж болно. Мөн хэрэв та хүсвэл таны шинжилгээг БНСУ-ын гэрээт эмнэлгийн эмч нараар уншуулж оношийн баталгаажилтыг хийх боломжтой.
Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан 1
Утас:77000066, 80070066
7700-ХХХХ

  1. МЕДИПАС эмнэлэг
  • Компьютерт томограф (CT)тодосгогч бодистой хүзүүний зураг авах 320,000 ₮
  • MRI тодосгогчтой нурууны зураг авах 390,000 ₮
  • MRI өвдөг, тохой, шагайн үений зураг болон MRI дээд мөчдийн зураг 240,000 ₮
  • MRI тодосгогч бодистой өвдөг, тохой, шагайн үений зураг болон MRI тодосгогч бодистой дээд мөчдийн зураг 390,000 ₮

Компьютерт томограф (CT) тодосгогчгүй хамар, дайврын зураг, нүдний ухархайн зураг, эрүүний дэлгэмэл зураг, ясны хэсэгчилсэн зураг, чамархайн зураг 120,000 ₮

Компьютерт томограф (CT)тодосгогч бодистой хамар, дайврын зураг, нүдний ухархайн зураг, эрүүний дэлгэмэл зураг, ясны хэсэгчилсэн зураг, чамархайн зураг 290,000 ₮*MRI-хөхний зураг авах 360,000₮

Утас:7777-7103
7777-ХХХХ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал