Та хуримын урилгаа бичсэн үү ?

Та хуримын урилга бичихдээ  дараах элементүүдийг орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тиймээс танд дараах зөвлөгөөг хүргэж байна…..

Та хуримын урилга бичихдээ  дараах элементүүдийг орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Хэний зүгээс…  Хэний зүгээс энэ хуримыг хийж буй тухай мэдээлэл, товчхондоо хуримлагч хосуудын овог нэр.

Урьж байна…  Хуриманд ирэхийг урьсан утга бүхий гол өгүүлбэрээ та юу ч гэж зохиомжилж болно шүү.

Хэзээ…  Магадгүй та холоос зочид урьж буй бол тэдэнд амжиж ирэх цаг хугацаа хэрэгтэй болно. Тиймээс энэ мэдээлэл чухал шүү.

Хаана… Таны хурим болох газрыг зарим зочид сайн мэдэхгүй байж болох тул тухайн газрын албан ёсны нэршлийг бичихийн хамт байршлыг нь илүү нарийн тогтоосон бяцхан хөтөч зургийг урилгатаа дагалдуулахаа бүү мартаарай.

Дрэсс код...  Зарим тохиолдолд хуримыг тань онцгой болгоход зочидын жигд хувцаслалт ч хамаарна. Хэрвээ тийм бол энэ тухай мэдээллийг урилгын баруун доод буланд байрлуулаарай.

Онцгой мэдээлэл...   Уламжлалт хэв маягтай хуриманд энэ мэдээллийг тусад нь дугтуйлж хуримын урилгатай хавсаргадаг. Гэхдээ тийм биш бол урилга дээрээ ч энэ тухай бичиж болох юм. Онцгой мэдээлэлд хуримын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой зарим анхаарах зүйлсийг багтаана. За ингээд л боллоо.

Хуримын урилгын санаа :

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо…

Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг төрөл батжиж
Уригдсан таны ерөөл бат орших болтугай.

Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!

Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл боллоо бид хоёр

Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлье
Насан туршид хамтран жаргая…

Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

Эх сурвалж www.hurim.mn

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал