/Тээвэр зууч/

  1. Олон улсын тээвэр зууч ИНСТАНТ ТРАНС ХХК

Инстант транс ХХК нь БНХАУ-ын COSCO TIANJIN INTERNATIONAL FREIGHT CO.,LTD–тай бүх талаар хамтран ажиллах болсноор, Дэлхийн 90 ороны 290 боомтын 355 далайн тээврийн маршруттай бөгөөд Хятадын Шанхай, Чинхуандао, Таншань, Тяньжин зэрэг боомтоор орж ирэх транзит ачаа тээвэр болон тус улсын бүх муж, хотоос ачаа тээврийг авто зам, төмөр замаар богино хугацаанд амжилттай зохион байгуулан тээвэрлэж байна. Инстант Транс ХХК олон улсын тээвэр зуучийн байгууллага нь Японы Ёкохама, Токио, Нагоя, Кобе, Осака, Можи, Наката, Тайваний Каосюн, Тайчун, Килун, Тайпэй, Өмнөд Солонгосын Бусан, БНХАУ-ын Хонгконг, Тяньжин, Австралийн Сидней, Мэлбурн, Брисбан зэрэг ачаа эргэлтээрээ томд тооцогдох далайн боомт хотуудаас УБ хүртэл таны чингэлэгийг COSCO-ын үндсэн тарифаар нэмэгдэл хөлсгүйгээр тээвэрлэн авчрах үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж байна.

Утас: 75856600, 75857700, 94490333

Хаяг: БГД, 4-р хороо, 10-р хороолол UB PLATINUM 7-н давхар 702 тоот

Олон улсын тээвэр зууч ИНСТАНТ ТРАНС ХХК

 

  1. ГЛОБАЛ ВОРЛДБАЙД ХХК

2009 оны 10 сарын 21-нд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн, 100% дотоодын хөрөнгө оруулалттай FIATA болон, МҮХАҮТ-н гишүүн байгууллага юм. Манай хамт олон нь Олон улсын тээвэр зуучийн чиглэлээр олон жил ажилласан өндөр мэдлэг туршлага, ур чадвартай, эрч хүчтэй, найрсаг залуучуудаас бүрдсэн бөгөөд дэлхийн аль ч улс орноос тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

Глобал Ворлдвайд ХХК – Улс Хоорондын Тээвэр

Бид хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж өөрсдийн үйлчилгээг зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд шуурхай зохицуулж, богино хугацаанд шийдвэр гарган ажиллаж чаддагаараа бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ялгардаг.

Прогресс Транс ХХК – Терминал

Манай байгууллага нь “Прогресс Транс” карго терминалыг өөрийн эзэмшилд аван шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүлснээ дуулгахад таатай байна. Олон улсын тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ, гаалийн бүрдүүлэлт, гаалийн баталгаат агуулах, ачилт буулгалт, хадгалалтын үйлчилгээнээс гадна банк, гааль, мэргэжлийн хяналт бүхий “НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг ажиллуулж байна.

Утас: 77220000, 70141926

Хаяг: ХУД, 3-р хороо, Морьтон цогцолбор, 8 давхар

ГЛОБАЛ ВОРЛДБАЙД ХХК

 

  1. MN LINE улс хоорондын тээвэр зуучлал

Манай мэргэжлийн туршлагатай хамт олон 90 гаруй оронд байрлах 500 гаруй агентын сүлжээ ашиглан үйлчлүүлэгч, харилцагчиддаа төмөр замын, агаарын, далайн, авто замын тээврийн бүх төрлөөр улс хоорондын логистикийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, хурдан шуурхай гүйцэтгэж байна. Бид 2015 онд өргөжин тэлж  БНСУ-д МН Лайн Кореа төлөөлөгчийн газраа нээж Монгол улсын тээвэр зуучлалын салбарт анх удаа БНСУ-аас хамгийн хурдан тээвэр буюу 4 хоногийн нисдэг чингэлэг брэндыг үүсгэн бий болгож амжилттай ажилласаар байна. Мөн бид 2018 онд БНХАУ -д төлөөлөгчийн газраа нээж Хятадын хотуудаас бүх төрлийн тээвэрлэлтийг хийж байна.

Утас: 77220000, 70141926

Хаяг: БГД, 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж 37

MN LINE улс хоорондын тээвэр зуучлал

 

  1. ASHLEY TRANS Co.,LTD

Манай компани 2006 онд дотоодын болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. Бид үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлж 2013 онд Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас Агаараар ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэх гэрчилгээ авч агаараар ачаа тээвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд Гаалийн Ерөнхий Газраас Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. 

Тээвэр зуучийн салбартаа олон жилийн туршлагатай тээврийн менежер болон мэргэшсэн нягтлан бодогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нийлсэн нийт 30 мэргэжлийн ажилчин, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хилийн гол боомтууд болох Сүхбаатар, Алтанбулаг, Замын Үүд болон Дархан, Эрдэнэт хотуудад төлөөлөгчидтэй бөгөөд харилцагч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид чиглэсэн тээвэр зуучлалын цогц үйлчилгээг үзүүлж, ачаа барааг цаг хугацаанд нь найдвартай тээвэрлэсээр өдгөө энэ салбартаа мэргэжлийн үйл ажиллагаа, тээвэрлэлтийн хэмжээгээрээ тэргүүлэх зэргийн аж ахуй нэгж болон ажилласаар байна.

Утас: 77242589, 21252589 

Хаяг: БГД, 4-р Хороо, Жасрайн гудамж, Наранбулаг Таун, 28-1

ASHLEY TRANS Co.,LTD

 

  1. МОНРЕ ТРАНС олон улсын тээвэр зууч

Монретранс ХХК нь ОХУ-ын 100% хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголын зах зээлд 2001 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-ын Эрхүү хот болон БНХАУ-ын Эрээн хотод  салбар компаниудтай.Манай компани Монгол улсаар дамжин өнгөрөх транзит болон экспорт, импортын ачаанд төмөр зам, авто замаар олон улсын тээвэр зуучлалын vйл ажиллагааг явуулдаг бөгөөд хамтран ажиллагч БНХАУ, Солонгос, ОХУ, Казакстан, Узбекистан, Украйн болон СНГ,  Балтийн орнуудын тээвэр зуучийн байгууллага, тэдний төлөөлөгчийн газраар дамжуулан дэлхийн аль ч улс орноос ачаа барааг тvргэн шуурхай тээвэрлэн хvргэж байна

Утас: 70116334, 70136334, +7-3952-500846/Орос салбар/, +86-13604799422/Эрээн салбар/

Хаяг: БГД, 2-р хороо, Рокмон 702 тоот

МОНРЕ ТРАНС олон улсын тээвэр зууч

 

  1. ТУУШИН улс хоорондын тээвэр зууч

Улс хоорондын тээврийн зууч Туушин компани нь 1990 оны 6-р сард байгуулагдсан Монгол улсын анхны тээврийн зуучийн компани юм. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирлээ.

Утас: 11320064, 11312092

Хаяг: СБД, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж–15, Туушин ХХК-ийн төв байр

ТУУШИН улс хоорондын тээвэр зууч

 

  1. МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД ХХК

Одоогийн байдлаар манай компани дэлхийн 6 тивийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээ, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуун Сухайт зэрэг хилийн боомтууд, Дархан, Эрдэнэт хотууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бид монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы TUV Rheinland байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн компани боллоо. Манай бүтээлч хамт олон ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлснээр ЭРХЭМ ХҮНДЭТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн чанартай үйлчилгээг хүргэж байна.

Утас: 70115454

Хаяг: ХУД, 11-р  хороо, Зайсан Скүэр Төв, 404

МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД ХХК

 

  1. ЛАНДБРИДЖ ХХК

Ландбридж ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ. Та бидэнд хандсанаар тээврийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээнийх нь хамтаар нэг дороос авах болно.

Утас: 75055000, 75057000

Хаяг: БЗД, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл Бизнес Төв, 6-р давхар

ЛАНДБРИДЖ ХХК

 

  1. ЛАНДЭКС ХХК

Ландэкс компани 2 тивийн 3 улсад /МУ, Япон, АНУ/ /БНХАУ?/ байршин үндсэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дотоодын болон олон улсын хэмжээнд тээврийн аль ч төрөлд түншийн тааламжтай харилцаатай. Ландекс компани ази, европ, америк, австрали тивийн 20 гаруй тээвэр зуучийн компаниудтай гэрээтэйгээр, мөн түншлэлийн журмаар 5 тивийн 60 гаруй тээврийн компаниудтай /давхардсан тоогоор/ хамтран ажилладаг. Бидний ажлын салшгүй нэг хэсэг бол дотоодын ачаа тээвэр. Компанийн төлөөлөгчийн газар Дархан, Эрдэнэт хот, Замын Үүд, Сүхбаатарын боомтод үйл ажиллагаа явуулдаг.

Утас: 11-305450, 77305450 

Хаяг: Газар бизнес төв /Варьете/ 418

ЛАНДЭКС ХХК

 

  1. ЭС БИ ЛОГИСТИКС ХХК

Олон улсын тээвэр логистикийн Эс Би Логистикс ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан. Бид Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас олгодог Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэр зуучлалын гэрчилгээтэй, MТЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, FIATA болон МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага юм.

2017 онд ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Утас: 11-305450, 77305450 

Хаяг: БГД, 4–р хороо, Тээвэрчдийн гудамж, Материал Импекс, 2 давхар 

ЭС БИ ЛОГИСТИКС ХХК

11.”Бөхөө карго”

Манай карго нь бөөний худалдаа болон 1688, ТАОБАО, АЛИБАБА зэрэг сайтуудаас захиалга хийж үйлчилж байна.
Утас: 7277-4744

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал