Төрсөн өдрийн мэндчилгээ найздаа

Мэндчилгээний үгс

 

Хайрын тухай
Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон-Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсъя
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлая !-Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү!

-Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ Чамдаа би хайртай

-Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна

-Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

-Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ

-Танихгүй юм шиг өнгөрдөгтөө нүднээс чинь далд сөгдье
Даанч дэндүү хайртайгаа хүнээс нууж сөгдье
Униарт хавраар учраагүй дээ хайраа нууж сөгдье
Удаан битгий зовоогооч гэж бурхан тэнгэртээ сөгдье

-Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтэй байлгах гэж чамайг боддог
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг
Дурлал хайрын хайранд сэтгэлээр чинь би гоёж явдаг

-Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай

-Салхиар чамдаа захиа хүргүүлье Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчилье Сонсоорой!

******************************************************************

Аз жаргал хүссэн
Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай-Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай-Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг

-Амьдрал чинь аз жаргалаар дүүрэн байг
Ажил чинь үйлс бүтээлээр дүүрэн байг
Хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж байг
Хүссэн бүхэн чинь биелэх болтугай

-Нар дутах хорвоод гэрэл болж
Нас дутах хорвоод жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж сэтгэлээсээ инээж яваарай

-Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Олны дунд од мэт гэрэлтэж
Бусдын дунд бурхан мэт хүндлэгдэж яваарай

-Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай

-Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл

-Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй

-Бүхий л амьдрал минь ганцхан үгэнд багтана. Тэр үг намайг уриагүй, би түүнийг гуйгаагүй. Хайр өөрөө ирсэн.

-Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак

-Уул хэдий өндөр боловч нүүх үүлийг хорихгүй
Газар хэдий хол боловч хоёр сэтгэлийг халхлахгүй
Д.Нацагдорж

-Учирья гэж учраагүй чиний буруу ч юм уу
Учирснаа мартаж чадаагүй миний буруу ч юм уу
Р.Чойном

Аав ээжийн тухай
Бүрхэг л байсан ирээдүйг минь
Бүр тодортол хүслээ надад ивэлгэж
Холхон харагдах жаргалыг
Ойрхон болтол сүсэглэж
Эжий минь намайг энэ хүргэсэн
Эжий минь намайг хүн болгосон-Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ-Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явъя,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ

-Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч
Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ

-Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Тандаа Хайртай

-Хатууг таниулж хайраа өгсөн
Хашир ухаантай аав тандаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе

-Өөдөө тэмүүлэн өндийж,босож зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ

-Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдагийм ээжээ
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдагийм ааваа
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдагийм ээжээ
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг ийм ааваа

-Ханат гэрийн хойморт
Ханхайж суусан аав минь
Хаа ч явсан намайгаа
Хайраар дутаагаагүй шүтээн минь

-Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

-Мөс хайлам халуун хайраар намайг манцуйлж
Мөчир нахиалсан уяхан дуугаар намайг бүүвэйлж
Мичид гудайм шөнө бүр зүүдийг минь манаж хоносон
Миний сайхан ижий орчлонгийн гэгээн наран

-Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

******************************************************************

Төрсөн өдрийн шүлэг

Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз-Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи-Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй
Ирээдүй өөд инээмсэглэж яваарай
Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз-Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай-Амьдрал чинь аз жаргалаар дүүрэн байг
Ажил чинь үйлс бүтээлээр дүүрэн байг
Хүсэл бүхэн чинь сэтгэлчилэн бүтэж байг
Хайр чинь үүрд мөнхөд хуучирашгүй байг-Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай-Эсгий гэрийн минь чимэг
Эр биений минь түшиг
Энхрий үрийн минь хайрт ээж
Эхнэр чамдаа би хайртай Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!-Сэтгэл татаж урам сэргээсэн
Уянга хөглөж найраг бичүүлсэн
Хүн бүхний хайрийг татах
Хосгүй үзэсгэлэн гоо чамд
төрсөн өдрийн баярын мэнд-Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо ...-Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт найз чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай-Урагшилах амьдрал чинь
Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байгээ
Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе
Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай
Найз нар нь чамаас инээд хөөр баяр баясгаланг мэдэрдэг шүү

-Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ

-Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд

-Үүрээр бөнжгөнөх шүүдрийн дагина
Үдшээр гийх сарны дагина
Эр хүний сэтгэлд дурлал бэлэглэсэн үзэсгэлэнт дагина минь
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе

-Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе
Миний амраг бол хамгийн их хүсэл тэмүүлэлтэй хүн юм.
Баяр хүргэе
Чи хамгийн мундаг, сайхан гэдгийг мэднэ

Та хайртай дотны хүндээ гоёмсог цэцгийн баглаагаар гэнэтийн бэлэг барихыг хүсвэл 7734-7799 залгаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

 

Уучлал хүссэн
Чи миний
Хайж хайж олоод харамсаж хоцорсон дурлал
Халуун амьсгалд тачаадсан ч хөлс урсаагүй дусал
Хайрын балыг мэдрүүлсэн ч хагдарч унасан цэцэг
Хангал том хавцалд унаж ойчсон шувуу-Чамайг уурлахад тэнгэр хүртэл сүрдэн айна
Чамайг гуниглахад тэр чигээрээ нөмрөн байна
Чиний л төлөө бүхнээ алдахаас би үл айна
Чиний энгэрт эрхлэн наадахыг хүсэн байна-Гарцаагүй үнээн миний буруу намайг уучил хонгор минь
Ганцхан удаа уучилж өршөө амраг минь
Ижил хонгор заяанд чинь илүүдсэн гэдгээ мэдрэн байвч
Илчилж хэлсэн дурлалыг минь ойлгон байсанд талархан байвч
Эр хүн чамайг л зөвхөн хүсэн тэмүүлээд байна.
Эр хүн чиний л төлөө өтлөлгүй үхэхэд бэлхэн байна.

-Яг л цасан хаялаад хайлахдаа газарт гомдолдоггүй шиг
Яг л цэцэгс ургаад хагдрахдаа намрыг уучилдаг шиг
Яг л бороо унаад шингэхдээ цэцгийн үндэс дэрлэж уйлдаггүй шиг
Яг л ээжүүд үрсдээ гомдоггүй шиг уучлаач хайрт минь
Уруу царайлаад алхсан өдрүүдийг минь инээлгэж уучлаач

-Хажууд чинь суугаад нулимсыг чинь арчиж байгаагүйг уучил
Хэлсэн үгийг чинь мартсанд уучил
Сэтгэлд чинь сэв хийж гомдоосон бол намайг уучил
Сэмхэн ирээд сэмхэн одсон сэтгэлийг мнь уучилаарай.

-Хором агшин бүрд би чамайг гомдоодог
Хосгүй бүхэнийг чинь зарим агшинд мартдаг
Найзгүй болсон цагт би чамайг санадаг
Намайг уучилаарай

-Чанх өөдөөс чинь хараад загнуулж зогсмоор санагдах юм
Чамаас өөр хэнийг ч үл харахыг хүснэ
Чамаас өөр охиныг үл хайрлахыг хүснэ
Чамайг уурлахад тэнгэр хүртэл сүрдэн айна

-Чамайг гуниглахад тэр чигээрээ нөмрөн байна
Чиний л төлөө бүхнээ алдахаас би үл айна
Чиний энгэрт эрхлэн наадахыг хүсэн байна

-Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа

-Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширлаг
Хайртыгаа чи минь уучилаарай...

-Сэрүүн шөнө бээрсэн цэцэг шиг
Сэтгэлийн амраг гомдоосон бол
Санамсаргүй хэлсэн үгээ буцаая
Сайхан цэцгээр чамайгаа аргадъя

-Дандаа л би чамайгаа гомдоож түргэн зан гаргадаг
Дахиад ганцхан боломж гэж албатай юм шиг аашилдаг
Уучлал хүсэх үгс зүрх зүсэн урсдаг ч
Ухаалаг дөлгөөхөн чи минь намайг ойлгож хүндэлдг ээ

-Жирийн нэгэн зуны үдэш амьдрал минь гайхамшиг болсон
Жижигхэн зүрхний бяцхан горхи тэнгис болон цалгилсан
Ухаарч амьдрах хорвоод дэндүү тэнэг би чинь
Уучлаач гэж чамаасаа сүүлчийн удаа л гуйя.

-Дахиад алдвал холдъё гэж би бурханы өнө андгайля
Дараа нь бас ээж аавынхаа нэрээр тангараглая
Нэр төр алдар гавъяа юу байдгаараа амлая
Нэг олдох насныхаа ханийн жаргалаар дэнчин тавья
Үнэхэр би ойлгохгүй тэнэг толгой юм бол
Үүрд бүх амьдралдаа ганц биеэр хорвоог туулаг...

-Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

******************************************************************

Шинэ жилийн шүлэг
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай-Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе!-Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай.

-Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

-Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундаганы жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year!

-Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

-Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ.

-Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай.
Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай.

-Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэл чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй.

-Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ

******************************************************************

Ханийн тухай
Олон жилийг хамтдаа үдэж
Орчлонд бид бие биенээ хайрлаж
Хамгийн нандиан бүхнийг чамдаа би зориулсан
Хайр минь чи надтайгаа Үргэлж хамт байгаарай-Гэрт минь нөмөр
Гарт минь түшиг
Нэрэнд минь чимэг
Нэгэн биенд минь Хань болж яваа
Хайрт хань Чамдаа хайртай шүү-Гуниггүйхэн залуу насаа чамаасааа би олсон
Гайхуулж бас гайхаж үлдсэн сар өдрүүд
Тэнгэрийг одтой нь тэнгисийг устай нь нэмсэн ч
Чиний хайранд үл хүрэхийг би мэдсэн
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Чамайг гунихыг бурхан ч үзэхгүй ээ би амлъя
Чамдаа хайртай шүү

-Чи минь миний сахиус юмуу
Чи үгүйд амьдрал нэг л бүрсгэр юм
Чи минь миний дагина юмуу
Чамаас минь л ганцхан гэрэл цацрах юм

-Зөрүүд хорвоог зөөллөж зөндөө удаан ханьслаа
Зөөлөн анир дэвсэж зүүдэндээ хүртэл нэгдлээ
Зөв буруугийн жимээр зүсээ ижилсүүлж алхлаа
Зөн совингоо таалцаж зөвхөн 2-уулаа л амьдарлаа
Хань минь чи яасан их түшиг бэ? Чамдаа хайртай шүү

-Чангаас чанга хэлмээр санагддаг шүү чамдаа
Хайртай шүү гээд
Чангаас чанга тэвэрмээр санагддаг шүү чамайгаа
Хайртай шүү гээд
Удаанаас удаан хамт алхмаар санагддаг шүү чамтайгаа
Хайртай шүү гээд
Уртын урт замыг туулмаар санагддаг шүү чамтайгаа
Хайртай шүү гээд

-Гол шиш явсан нас чинь миний л өвөрт хайлж
Гомдол баярын нулимс чинь минийл энгэрт шингэсэн
Гил хархан үсэнд чинь мичид шигтгэж гоёогүй ч
Толь тунгалаг магнайд чинь саран ургуулж харсан би

-Сэрүүхэн зүүдний дагина минь байж намайг чи дагана
Сэхүүн гунигийн минь тайлалболж аашийг минь бас аргадана
Сэвтэхийн аргагүй хайраараа чамайгаа би чинь аргадаж
Сэтгэлийн халуун үгсээрээ уруулыг чинь би үнсье

-Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж
Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг
Хархан нүдэт үрийн заяагаа шүтэн дээдэлж
Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа бахархаж сууна. Хань минь.

-Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг
Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье. Хань минь ээ.

-Чамаараа гангарч бардам явъя сэхүүн алхаарай
Чамгүй намайг танихгүй болтол уусаж дасаарай
Хамтдаа урласан хайрын гэртээ жаргал зооглоод
Хамгийн тансаг диваажинг үрсдээ үлдээе

-Аавын охин миний хань үрийн ээж минь
Амьдралд хамт хөл тавьсан үнэнч анд минь
Энгэрт минь эрхлэх бяцхан охин минь
Сайхан хайрын дээдээр гэрээ гийгүүлж
Сайхан үгийн дээдээр зүрхийг минь хөгөлсөн
Сайхан Монгол бүсгүй чамдаа Хайртай

-Өглөөний цэвэр тунгалаг агаараар
Өнө мөнхөд цуг амьсгалъя
Үлгэрийн юм шиг орчлонд
Үүрдийн юм шиг амьдаръя

-Насан туршид намайгаа ивээх
Наран адил хань минь
Нартыг тэгээд хамт туулах
Нэгэн насны хайр минь Чамдаа хайртай

******************************************************************

Анд найзын тухай
Сайхан инээмсэглэлээрээ ирээдүй гэрэлтүүлж
Сэрүүн ухаанаараа зорилгодоо тэмүүлж
Уужуу сэтгэлээр алдсаныг энэрж
Уярал хайраар орчлонг зөөллөж яваарай миний найз-Амьдралын сорилтыг хамтдаа туулах найз минь бол чи
Алдаж гишгихэд минь түшээд босгох нөхөр минь бол чи
Ийм л сайхан найзуудтай болохоор би шантралгүй урагшилдаг юм
Ийм л сайхан нөхөдтэй болохоор би бардам алхдаг юм-Тэнгэрлэг бүгдийн тэргүүнд нь яваарай
Тэмүүлэх зүрхний эзэн нь яваарай
Намраа дуулсан нар нь яваарай
Насан туршийн найз минь яваарай

-Огторгуйн олон хүний дунд
Онцолж миний найз л эрдэнэ
Их хөрөнгө харж нөхөрлөөгүй
Итгэлт найз минь миний эрдэнэ
Зовох цагт намайг татаж авах
Зоригт найз минь миний эрдэнэ

-Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох
Баашлахад занг минь мэдэх
You are my best friend

-Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай
Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд
Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

-Хөөрхөн нүдний чинь гялтганасан оч
Нулимас болон бүү урсаасай
Хүний хүү хайрыг чинь даахгүй бол
Хүрээд ир найздаа
Намар Өвөл Хавар Зун солигдон
Навчис гундаж унаж ургаж
Хорвоо дэлхий өнгөө хэд сольсон ч
Хувьсахгүй нэг л сэтгэлээр
Найз нь чамайг аргадъя

-Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд бололцож
Сарнай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг хорвоод ховор олдох эрдэнэ

-Сансарт нисэх жигүүр минь болж яваарай
Далайд сэлэх сэлүүр минь болж яваарай
Харанхуйг гийгүүлэх гэрэл минь болж яваарай
Хан хорвоог туулах түшиг минь болж яваарай

-Хан хорвоог сэтгэлээрээ ариусгаж
Хайртай хүнээ сэтгэлээрээ татаж
Хатуу хорвоог зөв жолоодож
Харин өөрийгөө инээмсэглэлээрээ чимж яваарай, миний найз

-Зүгээ олохгүй төөрвөл найз нь хөтлөөд алхана, итгээрэй
Зүрх чинь хааяа ганцаардвал тэврээд сууна, инээмсэглээрэй
Зөөлөн нулимс унагавал аргадна, сонсоорой найзаа
Аз жаргалыг би хайраар хэмждэг
Ариун бүхнийг би үнсэлтээр хэмждэг
Амраг хайртыгаа би итгэдээр хэмждэг
Анд найзыгаа би сэтгэлээр хэмждэг шүү

-Жаргал зовлонгоо хуваалцахад
Жаргалтай мөчүүдээ дурсахад
Жавар хоргодсон ертөнцийг
Жаргалаар сольсонтой тэнцүү
Жил жилийн нугачаанд дурсан санагалзаж байдаг
Жаахан багадаа нөхөрлөсөн миний найз

-Давалгаалан хөөсрөх далайн ус хэдий арвин ч
Дархан сарьдгийн мөнх оргил хэдий өндөр ч
Эвхрэн харагдах солонгын өнгө хэдий гоёмсог ч
Энгүй үерхсэн бидний нөхөрлөлийг яахин гүйцэх билээ

-Инээмсэглээд наддаа ирэхэд чинь баярласан шүү найз нь
Итгээд ирсэн болохоор чинь хүндэлдэг шүү найз нь
Эргэж хараад инээхэд чинь хайрладаг шүү найз нь
Ийм найзтай болсондоо баярладаг шүү найз нь
Найз минь чи үүлэн хээтэй тэнгэрийн дагина

-Хаа нэгэн газраас цуурайтах
Хатан мөнх оргил шиг
Үргэлж санан дурсагдах
Хайртай найз чамайгаа
Хаа ч явсан би мартахгүй

******************************************************************

Ах эгчийн тухай
Томоогүй бага насандаа гомдож, тунирхаж
Тантайгаа муудалцаж байсан байх
Гэхдээ тэр бол ахдаа эрхэлсэн дүү байсан
Идэр насандаа танаасаа хол амьдрахдаа
Би ахтай хүн гэж омог бардам дүү чинь
Тандаа хайртай шүү ах минь-Зулайг минь гишгэж төрсөн ахтай байх сайхан
Зулзаган мод шиг нахиалан цугтаа өссөнд баярлалаа
Айлын хүүхдэд шоглуулахад ахаараа түрий барина
Аавын оронд түшиг болсон ахтай байх ийм л сайхан
Ахтай байна гэдэг амьдралын заяа
Ачит аав ээжийн галын багана-Ээж аавынхаа оронд дүүгээ хардаг ахтай байх сайхан
Элэг нэгт заяагаар гагнагдсан хувь тавиландаа баярлалаа
Элээх орчлонд ахыгаа гэж зорин хуучлах сайхан
Энэхэн биений минь хамгаалагч адил ахтай байх ийм л сайхан

-Дүүгээ аргадан тоглож өссөн ахтай байх сайхан
Дундуур энэхэн орчлонг дүүргэсэн дулаан нөмөрт баярлалаа
Буруу зүйл гаргахгүйн төлөө ах минь их л хичээнэ
Бяцхан дүү нараа бөөцийлсөн ахтай байх ийм л сайхан

-Цэлмэг тэнгэр мэлтийх шиг
Цайлган цагаахан сэтгэлтэй
Цомцойн суугаад хөөрөх нь
Цаанаа л намбатай ах минь дээ

-Түрүүлээд ирсэн хүлэг шиг
Тэнгэрлэг сайхан хийморьтой
Тэнүүн уужуу нутаг шигээ
Түвшин амгалан ах минь дээ

-Аавын дайны нөмөртэй
Ахын сэтгэл сайхан даа
Андын халуун сэтгэлтэй
Ай сайхан ах минь дээ

-Хангайн сүрлэг уулс шиг
Хажууд нь байхад нөмөртэй
Хамтдаа жаахан хуучилхад
Ханагар ах минь түшигтэй

-Гаднаа зэмлэсэн ч дотогшоо өмөлздөг
Газрын хаанаас ч зориод ирдэг
Тээглэсэн бүхнийг миний л төлөө түлхэж чадах
Тэр хүн бол миний л эгч

Хажууд минь сэтгэлд минь
Хаана ч хэзээ ч түшиг болдог
Хайрыг бүтэн болгож дүүдээ бэлэглэсэн
Халуун сэтгэлт ухаан заяа минь

Аав ээждээ та минь дүү дагуулсан дээдийн заяа
Ахдаа харин та минь дүү нь болж ирсэн эрхэм заяа
Наддаа бол та минь зулайд минь байрласан тэнгэр заяа
Нартын их тавиланд онож төрсөн бүсгүй заяа. . .

Сайхан эгч минь хажууд байхад
Саараас ч имээхгүй ээ,таныгаа түшиxэд.
Хааяа хатуу үг хэлчихдэг дүүгээ уучил
Хаяанд хамгаалах хүч бий гэдэгт
Хадуурч онгирч буй нь тэр.
Дандаа эгчийгээ зовоодогт өршөө
Жаахан мэт заадaгт нь эрхэлж буй нь энэ

Ангилал