Увс аймгийн үзэсгэлэнт газрууд

Бид монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Увс аймгийн /Увс аймгийн үзэсгэлэнт газрууд/ байгалийн өвөрмөц тогтоцтой түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.

Увс аймаг

Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог.

Увс аймаг бол: - Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг - Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа “Алтан элс” бий. - Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг - “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх - Түүх соёлын нандин өв дурсгал - Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл - Чацаргана, жамц давс, арвайн гурилаараа алдартай. -ОХУ-тай хил залгаа байнгын ажиллагаатай 2 боомттой.

uvs-nuur
uvs-nuur1
1. Увс нуур

Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350  га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур д.т.д 759м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.

hyargas-nuur
hyargas-nuur1
2. Хяргас нуур

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг.

altan-els

3. Алтан элсний дархан цаазат газар
Алс холоос алтран шаргалтах гэдэг утгаар нь Алтан элс гэж нэрийдэх болжээ.
Энэ их элсний урт нь 180 гаруй км бол өргөн нь 50 гаруй км. Нийтдээ 177,5 мянган га газар нутгийг эзлэн оршдог. Энэ их элсэн дунд элсэн манхан дороос “Урт булаг” хэмээх голын эх ундран гарах нь үнэхээр сонирхолтой.

hanhuhii-uuls

4. Ханхөхий уулс
Улаангомоос 270км зайд алслагдсан Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр.

goojuuriin-hurhree

5. Гоожуурын хүрхрээ
Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унах ба Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ан амьтад, 30 гаруй зүйлийн ургамалтай.

mungun-tsahir-uul
6. Мөнгөн цахир уул

Давст сумаас 50 км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй д.т.д 1600 м өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир, тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.

chandmani-uul

7. Чандмань уулын дурсгал
Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэг ажээ. Эл дурсгал нь дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншлийн онцлогийг өөртөө агуулсан өвөрмөц дурсгал юм.

degliin-tsagaan-uul

8. Дэглийн цагаан уул
Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь д.т.д 4096 м өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.

Zuraagiin-hadnii-zurag
9. Зураагийн хадны зураг

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээнэ. Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бий.

Ангилал