Улс хоорондын шуудан буюу гадаад илгээмжийн хаяг хэрхэн бичих вэ?

Улс хоорондын буюу гадаад шуудан илгээмжийн хаяглалт нь дэлхийн стандартын хаяглалтын нэгдсэн дагаж мөрдөх журамтай байх ба хэрхэн хаяглах талаар товч мэдээллийг хүргэе.

Шуудангийн хаяглалт нь дараах бүтэцтэй байна: 

  • Хүлээн авагч буюу явуулагчийн нэр

  • Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол)

  • Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар

  • Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn)

  • Улсын нэр

Мөн эдгээр мэдээллүүдээс гадна:

  • Хүлээн авагчийн холбоо барих утас

  • Эзэмшдэг шуудангийн хайрцагны дугаар, шуудангийн салбарын нэр, дугаар 

  • Байрлалыг тодорхойлох ойролцоох байрлал заасан мэдээлэл /Сүхбаатарын талбайн зүүн талд г.м/ зэргийг нэмж бичнэ

Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцөгт байрлана.

Хүлээн авагчийн хаяг нь : Дугтуйны баруун доод өнцөгт байрлана.

Дугтуйн дээрх хаягийн тэгш өнцөгт блок нь

  • Баруун талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,

  • Доод талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,

  • Дээд талын хүрээнээс 40 мм-ээс багагүй зайд байх ба баруун талын хүрээнээс 140 мм-ээс ихгүй зайд байрлана.

Хаяг бичих талд, баруун дээд хүрээнээс 40 мм-ийн дотор, баруун талын хүрээнээс 74 мм-ийн өргөнтэй тэгш өнцөгт блок-д марк наах буюу маркийг хүчингүй болгох, тамга дарах нөөц зай байна.

Хүлээн авагчийн хаягийн талбайг тойруулан хүрээ юм уу өнгөт тодруулга хийхгүй байх хэрэгтэй. Энэ хүлээн авагчийн хаяганд зориулагдсан талбай байна.

  1. Хүлээн авагчийн хаяг бичих талбай

  2. Хаягийн илрүүлэх талбай (хоосон зай байна)

  3. Кодын талбай (ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй хоосон зай байна)

  4. Үнэ төлөгдсөн болон хүчингүй болгосон зэрэгт үлдэх зай

Эдгээр хэмжээг ДШХ-ноос тодорхойлсон байдаг ба Шуудангийн бичиг захидлын дүрмийн 128-р хэсэг буюу “Стандартчилсан зүйлс”-д заасан байдаг. Энэ хэмжээнүүдийн тогтсон хязгаарыг нь хэтрүүлэхгүйгээр дагаж мөрдөх хэрэгтэй.

Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаяглалт

  • Шуудангийн хаягийг тодорхой, үгийн үсэг хооронд зай орхилгүйгээр, түүний элементийн хооронд тодруулахгүйгээр бичнэ.

  • Хаягийн мөр зүүн талдаа зэрэгцэнэ.

  • Хаягийн мөрний тоо 6-с хэтрэхгүй байна.

  • Хаягийн элементүүдийг маш гаргацтай, тод, бүрэн гүйцэд бичсэн байна.

  • Хаягийг латин үсэг болон араб тоогоор бичнэ.

  • Гардуулах газрын болон улс орны нэрийг том үсгээр, шуудангийн зип кодын хамт бичнэ.

  • Мөн хаягт эзэнд гардуулах газар болон улс орны нэрийг тухайн улс орны өөрийнх нь хэл дээр бичиж болно.

  • Дамжин өнгөрөх орнуудад ямар нэгэн хүндрэлтэй гэж үзвэл гардуулах газар болон улсын нэрийг олон улсад зөвшөөрөгдсөн хэлээр нэмж бичиж болно.

  • Хаягийн хамгийн сүүлийн мөрөнд тухайн улс орны нэр бичигдэнэ.

Ангилал