Усан спортын төвд очихдоо юуг анхаарах вэ?

Эдгээр тохиолдолд хориотой 

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бассейнд орох
  • Биеийн даралт хэвийн бус үед бассейнд орох
  • Ил шархтай буюу халдварт өвчинтэй хүн бассейнд орох
  • Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн үед орох
  • Багшийн зөвшөөрөлгүйгээр бассейны ванн руу орох, ваннаас гарах
  • Ванны шатгүй хэсгээс үсрэх, усны гүн рүү шумбах, усан дотор ноцолдох, бие биенийгээ ус руу түлхэх, ус руу биенийгээ дарах
  • Амандаа бохьтой буюу юм  идэх
  • Чанга дуугаар хашгирч орилох бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах
  • Бие тавгүйрсэн буюу хэт ядарсан үедээ орох
  • Душ болон бассейн дотор гүйж, харайх
  • Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр оруулах
  • Хичээллэх үед зөвхөн шатаар орох, гарах

    Бассейнд ороход шаардагдах хувцас, хэрэгсэл

    • Усны малгай
    • Нүдний шил
    • Плавка, купальник
    • Усны шаахай
    • Бие арчих алчуур /Ус шингээгч жижиг чийгтэй алчуур/
    • Бие угаагч
    • Саван, шампунь /дээрх зүйлсийг авч ирээгүй тохиолдолд бассейнд оруулахгүй/
    • Эмнэлэгийн үзлэгт хамрагдсан байх /Арьс өнгө/мазок/, цагаан хорхойн шинжилгээ/. Энэ заалт нь нийт үйлчлүүлэгч, суралцагчдад хамаарна.

     

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал