Ус цэвэршүүлэх шүүлтүүрүүд

Өнөөдрийн хандалт: 105 RO систем нь маш өндөр шаардлага нэхдэг төхөөрөмж юм. Түүний шаардлагын дагуу цэвэршүүлсэн усыг энэ төхөөрөмж цэнгэгжүүлж чаддаг. Тийм болохоор усыг урьдчилан цэвэрлэж, энэ системээр цэнгэгжүүлнэ. Үүний тулд механик шүүлтүүр зайлшгүй хэрэгтэй. Механик шүүлтүүр – Энэ төрлийн шүүлтүүрүүдийн нэг нь кварцын элсэн шүүлтүүр юм. Усны булингар болон бүхэл хэсгийг шүүж цэвэрлэнэ. Идэвхижүүлсэн […]

RO систем нь маш өндөр шаардлага нэхдэг төхөөрөмж юм. Түүний шаардлагын дагуу цэвэршүүлсэн усыг энэ төхөөрөмж цэнгэгжүүлж чаддаг. Тийм болохоор усыг урьдчилан цэвэрлэж, энэ системээр цэнгэгжүүлнэ. Үүний тулд механик шүүлтүүр зайлшгүй хэрэгтэй.

  1. Механик шүүлтүүр – Энэ төрлийн шүүлтүүрүүдийн нэг нь кварцын элсэн шүүлтүүр юм. Усны булингар болон бүхэл хэсгийг шүүж цэвэрлэнэ.
  2. Идэвхижүүлсэн карбон шүүлтүүр – Энэ төрлийн шүүлтүүр нь хлорминийг 0.1мг бага хэмжээнд хүртэл цэвэршүүлж RO системийн мембрам бөглөрөхөөс урьдчилан сэргийлдэг. Үүний зэрэгцээ усанд ууссан органик нэгдлүүдийг шүүнэ. Мөн хүний биед хортой химийн бодис, исэл, пигментүүд, давс, хужирууд цэвэрлэгдэнэ. Практик амьдрал дээрхи туршилтын дүнгээс харж байхад коллойд материалыг 63% – 86% , метал 50%, органик нэгдлүүд 47% – 60% цэвэршүүлэлтийг дангаараа хийж гүйцэтгэдэг байна.

Идэвхижүүлсэн шүүлтүүр нь ус цэвэршүүлэх хамгийн чухал хэсэг бөгөөд ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэрлэл, цахилгаан статик, гальванжуулалт, химийн үйлдвэрлэлд хэрэглэх усны бохирдлыг цэвэрлэдэг.

  1. Ус зөөлрүүлэх төхөөрөмж – Усны хатуулагыг багасгана. Ялангуяа манай Монгол орны говь хээрийн бүс нутгийн ус ихээхэн хатуулаг байдаг тул энэ төрлийн шүүлтүүр давс хужир, хүнд металуудыг цэвэрлэнэ. Ингэж зөөлрүүлсэн усыг үйлдвэрлэлд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Мөн зөөлрүүлсэн ус нь RO системийн мемберамын насыг уртасгана.
  2. Хамгаалалтын шүүлтүүр – Энэ нь микро шүүлтүүрийн төхөөрөмж бөгөөд ус цэвэршүүлэх системийн баталгааг хангаж өгнө. Механик фильтрүүдийн ажиллагаа хэвийн бус байх үед усны гуурсаар гүйж байгаа бохирдолтой усны урсгалыг хааж өгнө.
  3. RO системийн давс шүүгч – Усны найрлаганд маш олон төрлийн органик бус давс ууссан байдаг. Усанд ууссан давсыг энгийн шүүлтүүр цэвэрлэж чаддаггүй. Энэ төхөөрөмж нь давсыг 98% хүртэл шүүж чадна.

Ийнхүү давхар давхар шүүлтүүрээр дамжсан ус нэрмэл ус мэт цэнгэгждэг.

Ангилал