Ус цэвэршүүлэх RO системийн үндсэн шаардлага

RO системийн үндсэн шаардлага
– Бохирдлын индекс: SDI ≤ 4
– Хлораминий үлдэгдэл: <0.1 ppm
– Булингаршил: <1 NTU
– Усан дахь төмрийн (Fe3+) хэмжээ: ≤ 0.01ppm
– Цэвэршүүлэх усны температур: 100С-300С
– Кальцийн корбанатын нэвчилтийн индекс: LSI 0

Цэвэршүүлэлт хийх нөхцөлүүд
– Цэвэршүүлэлт гэдэг бол шүүлтүүр, шингээлтийн арга бөгөөд RO систем нь дээр дурьдсан бохирдолтой усыг дараах нөхцлөөр цэнгэгжүүлнэ.
– RO системийн хальс нь CaCO3, CaSO4, SrSO4, CaF2, SiO2, төмөр, хөнгөн цагааны исэл болон бусад эрдэсээр бөглөрөхөөс урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй.
– RO системийн хальс нь коллойд уусмал болон бусад бүхэл хэсгүүд бөглөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
– Органик бодисны бөглөрөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
– Микробын бохирдолгүй болгоно.
– Исэлдэлт болон зэврэлтийн бөглөрөлийг таслан зогсооно.
Эдгээр нөхцлийг хангасаны дараа RO системийг хэрэглэж болно.

Цэвэршүүлэлт хийх бодисууд

Түүхий ус нь маш олон төрлийн бохирдолтой байдаг. Ус өөрөө байгалын хамгийн хүчирхэг шингээгч бодис тул түүний найрлаганд олон төрлийн бүхэл болон коллойд, органик бодисууд ууссан байдаг. Мөн органик бус бодисууд ч их бага хэмжээгээр уусдаг.

Усны найрлаганд байгаа бүх бодисыг шүүж цэвэрлэхэд ганцхан шүүлтүүр ямар ч тус болохгүй. Элсэн шүүлтүүр буюу механик шүүлтүүрээр усанд байгаа бүхэл хэсэг, булингар, тундасыг шүүнэ. Харин түүний найрлаганд байгаа хүнд металууд болон органик бус эрдэсийг идэвхижүүлсэн карбон шүүлтүүр болон бусад шүүлтүүрээр цэвэрлэнэ.

Усны ялзмаг, өнгө, үнэр, хлорамин зэрэг булингар бүхий бохирдлын индекс багасгаж өгсөнөөр ус нь үнэргүй цэнгэг болно.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал