Ус цэвэршүүлэх RO системийн цэнгэгжүүлэх процесс

  1. Өндөр даралтын насос – Насос нь усыг RO системээр дамжин өнгөрөх процессийг дэмжиж усны урсгалын хүчийг нэмэгдүүлдэг. Насосоор шахагдан гарсан ус RO системээр дамжин нэн цэвэр ус болно.
  2. RO системийн мембрам – RO системийн давуу тал нь усны найрлаганд байгаа органик бус давс, бөөм, бактери, вирус, нян болон бусад ууссан бодисыг шүүдэг.

RO төхөөрөмж нь АНУ-ын Hydranautics Nitto группийн СРА3 маркийн нам даралтын мембрамаар тоноглогдсон.

  • Дээд температур: 450С
  • рН хэмжээ: 3.0-10.0
  • Дээд даралтын хэмжээ: 4.14MPa
  • Даралт алдах дээд хэмжээ: 0.07MPa
  • Хамгийн их усны бохирдлын индекс: SDI 5
  • Хамгийн их булингаршилтай усны цэвэршүүлэлт: 1.0NTU
  • Хлормины найрлага: 0.1ppm-ээс ихгүй

Энэхүү мембрам нь 3 жил ажиллана.

  1. Автомат ус зайлуулах төхөөрөмж – Герман улсын автомат төхөөрөмж бөгөөд хаягдал усыг автоматаар зайлуулна.

Энэхүү төхөөрөмжөөр цэнгэгжүүлсэн ус нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой. Харин хүнсний хэрэглээнд хэрэглэх нь сайн биш. Учир нь хүн гэдэг байгалын амьтан учраас байгаль дэлхийгээсээ нөхөж байх ёстой маш их эрдэс бодисын ихэнхи хэсэг нь усаар дамжиж хүний биед шингэдэг. Ямар ч эрдэсгүй ус хүний биеийн усны хэрэглээг нь нөхөхөөс өөр ямар ч ач холбогдолгүй.

 

УСНЫ ЦЭВЭРШҮҮЛЭЛТ

Зөвхөн усны молекулд нэвтэрч чадах өндөр нарийвчлалтай бөгөөд усан дахь бичил биетүүд, хүнд металлууд, органик болон органик бус бохирдолыг ионын түвшинд шүүж цэвэршүүлнэ.

First filter 5 micron РР шүүлтүүр. Усанд агуулагдаж буй элс, зэв, болон бусад том биет бохир зүйлсийг шүүнэ.

Second filter carbon block идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр. Хлор, ялзмаг, бусад бохирдолыг шүүнэ.

Third filter 1 micron РР шүүлтүүр. Нян бактери болон бусад жижиг бохирдлыг шүүнэ.

4.Fourth RO MEMBRANE. 0.0001 микрон.бактерийн хэмжээг 4000 дахин, вирусын хэмжээг 200 дахин багасгана. Шүүлтүүр нь бактер вирус болон бусад химийн бодисийг 99.9% шүүнэ.

Fifth carbon post filter. Усны амт, үнэрийг сайжруулдаг.Пестицид, угаалгын нунтаг, фенолыг хлор, хар тугалга, хүнд металлын хордлогоос зайлуулдаг.

Sixth mineral postfilter. Ашигтай эрдэс бодис нэмж, рН-ийг нэмэгдүүлдэг мөн шүүсэн усны амтыг сайжруулдаг.

Ангилал