Фитнесс клубд хичээллэхийн ач тус ба анхаарах зүйлс

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийснээр илүүдэл жин, таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэргээс урьдчилан сэргийлж чадна гэж уриалдаг. Алхах, гүйх, аеробик хийх, усанд сэлэх, бүжиглэх, ууланд алхах, сагсан бөмбөг тоглох, фитнес хийх, гантел өргөх бүгд л идэвхтэй хөдөлгөөн болно. Өнөө үед фитнессээр хичээллэх хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Та ч гэсэн биеийн галбир, эрүүл мэнддээ анхааран фитнесс клуб-д хичээллэж эхлэх гэж байгаа бол бид таньд туслах хэрэгтэй мэдээллийг  хүргэж байна.

Фитнесс клуб -д явахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

1Фитнесст явж байхдаа шингэн зүйл сайн уу

Ус эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн хэм, болон зүрхний цохилтыг зохицуулдаг.  Дасгал хийхээсээ 20-30 минут өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.

2. Өмнө нь болон дараа нь ид

Дасгал хийхийн өмнө уураг, удаан шатдаг нүүрс  ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идэхгүй бол дасгал огт үр дүнгүй болж, булчингаа дэмийн ядрааснаас өөрцгүй болно. Юм идсэнийхээ дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид. Тэгвэл ажиллуулсан булчингуудыг чангалахад ч тустай.

 3. Бие  халаалтаа сайн хий

Дасгал хийхийнхээ өмнө хөлсөө нэг сайн гарга. Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр  үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй биетэй дасгал хийгээд үр дүн гарахгүй. Бас өөрийгөө ч гэмтээж мэднэ. Тиймээс фитнесст мөнгөө дэмий үрье гэж бодоогүй л бол эхлээд заавал хэдэн минут гүйлтийн зам дээр гүйгээрэй. Хэрвээ жингээ хасах гэж байгаа бол богино хугацаанд гүйхээс илүүтэй 10-15 минут тогтмол дундаж хурдаар алхах нь үр дүнтэй байдаг. Гүйсныхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд  хийж байж үндсэн  дасгал руугаа орно.

4. Ачааллаа нэм

Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол эхэндээ жингээ хурдан хаяад байсан хэрнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ больчихлоо гэх. Огт хөдөлгөөнгүй юуг ч хүлээж авахад бэлэн байсан сул бие фитнесст явж эхлэхэд эхэндээ  дасгалыг маш сайн хүлээж авдаг. Учир нь гадар өөхөнд нөлөөлж жин хасагддаг.

Харин дараа нь фитнессийн  дасгал тогтмолжоод эхэлмэгц цаад нягтаршил ихтэй өөхөнд удаанаар нөлөөлж эхэлдэг. Учир нь цаана орших зузаан өөх нь задрахда арай аажуу байдаг байна. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй. Харин өөрийнхөө хийдэг дасгалын жинг тогтмол нэмж, хүндрүүлж байгаарай. Нэг л жин дээр удаан хийгээд байвал үр дүнд хүрэхгүй.

 5. Дасгал хийснийхээ дараа сунгалтын дасгал хий

Сунгалтын дасгал нь булчинг амрааж, цусны эргэлтийг сайжруулж, уян хатан байдлыг ахиулдаг. Гэхдээ халаагаагүй булчинг шууд сунгаж болохгүй. Хөлний дасгал хийснийхээ дараа хөлний сунгалт хийж, нурууны дасгал хийснийхээ дараа нурууны сунгалт хийгээрэй. Сунгалтын дасгал хийхдээ биеийнхээ тодорхой хэсгүүдэд татагдаж, шөрмөс нь сунаж байгааг мэдрэх хэрэгтэй.

6. Системтэй ажилла

Хэрвээ үнэхээр бодит үр дүнд хүрэхийг хүсч байвал багшаараа дасгалын тодорхой хөтөлбөр бичүүлж ав. Тэгээд тэр хөтөлбөрийнхөө дагуу тогтмол дасгалаа хүндрүүлж тэмдэглэл хөтөл. Өнөөдөр 12-ын хурд дээр нэг минут гүйсэн бол дараагийн удаа хоёр минут болго гэсэн зорилт тавь. Зорилттой, төлөвлөгөөтэй  ажиллавал ямар ч системгүй байснаас хамаагүй үр дүнтэй болно. Мөн хийх дасгалаа дур мэдэж сонголгүй, багшаасаа дарааллыг нь нарийн бичүүлж аваарай.

 7. Ариун цэврийг сахь

Хөлсний хэт их ялгаралт арьсний нүх сүвийг бөгөлж, бохирдуулан тууралт үүсгэж мэднэ. Тиймээс дасгал хийж байхдаа хөлсөө байнга цэвэрхэн алчуураар арчиж, ус сайн ууж, дасгал хийж дууссаныхаа дараа бүлээвтэр шүршүүрт орж, хуурай хувцас сольж өмсөх хэрэгтэй. Хоёр ээлжийн фитнессийн хувцастай байвал сайн.

Учир нь хөлстэй пүүз, оймс, майкаа тэр дор нь угааж хатааж амжихгүй байж мэднэ. Мөн хөлсний  булчирхайн идэвхжилээс болоод хөл, суганаас эвгүй үнэр гарч мэднэ. Оймсо байнга сольж, пүүзээ хатааж, сугандаа хөлс дарагч түрхээрэй. Зарим бүсгүйчүүд нүүрний будгаа арилгалгүйгээр шууд фитнесст ордог.

 

Ангилал