Хавай пицца болон бусад төрлийн пицца хийх жор

Хавай пицца

ОРЦ:
пиццаны гурил 250-270 гр
томатны соус 1/2 цайны аяга
хан боргоцой 150-170 гр
хиам 120-140 гр
бяслаг 150-170 цайны халбага
гахайн утсан мах 70-80 гр
ХИЙХ АРГА:
1.Бүх төрлийн пицца хийхэд хамгийн чухал хэсэг бол гурил байдаг. Пиццаны гурилыг тусгай жороор зуурч хөөлгөөд хийсэн пицца улам л амттай болдог. Пиццаны гурилыг зуурч, хөөлгөсний дараа элдэж бэлэн болгоно. Гурилыг сэрээгээр хатгаж цоолж өгөөрэй.
2.Ингээд элдсэн гурилан дээр томатны сүмсийг жийгд түрхэж өгнө.
3.Үрж хэрчсэн бяслагыг жигд тарааж цацаарай.
4.Ананас буюу ханборгоцойг жижиглэн хэрчинэ. Хиамыг нимгэн жижиг хэрчээрэй. Мөн хүсвэл бага зэрэг утсан гахайн махыг нэмж хэрэглэж болно.
5.Шарах шүүгээг 175-205С хэмд халааж 25-30 минут болгоно. Хэрвээ таны пицца зузаан бөгөөд орц, порцыг нэмсэн бол 205С хэмд тохируулан болгоорой.

Өндөгтэй пицца

Орц: 

  • Улаан лооль- 1 ширхэг
  • Сармис- тал
  • Нунтаг орегано- тал халбага
  • Бууцай- 20 гр
  • Пармезан бяслаг- 30 гр
  • Моцералла- 70 гр
  • Өндөг- 1 ширхэг

Хийх арга: 

Улаан лоолио буцалж буй усанд хийж, 2-3 минут чанана. Дараа нь улаан лоолио гаргаж хальслан, жижиглээд орегано, хэрчсэн сармис зэргээ хийж, хутгана. Үүндээ чанаж бэлтгэсэн бууцайг ч мөн нэмэх юм. Харин дараа нь шарах шүүгээгээ 200 хэмд халааж, тавцангаа тосолно. Харин гурилаа дээр дурдсангаар бэлтгэн элдэж тавцандаа дэвсэж өгөөрэй. Дараа нь үүндээ улаан лоолийн хольцоо жигд түрхэнэ. Дээр нь бяслагаа цацаж, зууханд хийн 5 минут байлгах юм. Харин үүний дараа өндгөө хагалж, дахин 7 минут зууханд байлгаарай.

Шоколадтай пицца

Орц: 

  • Масло- 185 гр
  • Элсэн чихэр- 185 гр
  • Бор элсэн чихэр- 150 гр
  • Өндөг- 2 ширхэг
  • Ваниль- 2 халбага
  • Гурил- 335 гр
  • Давс- 1 халбага
  • Шоколадны үртэс- 200 гр
  • Хайлуулсан хар шоколад- 200 гр
  • Цагаан шоколад- 25 гр
  • Гүзээлзгэнэ- 25 гр
  • Хөөсөн чихэр- 25 гр

Хийх арга: 

Урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халааж орхиорой. Масло хайлуулж, элсэн чихрээ хийж, миксердэнэ. Үүндээ өндөг, ваниль, гурил, давс зэргээ ч мөн хийж зуурмагаа бэлтгэх юм. Харин дараа нь зуурмагаа тавцанд тавьж, зууханд 25 минут байлгах аж. Энэ хооронд шоколаднуудаа хайлуулж, нийлүүлнэ. Жигнэмэгээ болмогц дээр нь шоколадаа түрхэж, гүзээлгэнэ, хөөсөн чихрээр чимэглэнэ.

Зайдас, мөөгтэй пицца

Орц: 

  • Зайдас- 4 ширхэг
  • Мөөг- 200 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Моцеррелла- 150 гр
  • Улаан лоолийн соус- 100 гр
  • Бэлтгэсэн талхны зуурмаг

Хийх арга: 

Гурилаа дээр дурдсан аргын дагуу бэлтгэнэ. Харин шарах шүүгээгээ 180 хэмд халааж, тавцанг нь тосолж, үүндээ элдсэн гурилаа дэвсэж бэлтгэнэ. Дараа нь улаан лоолийн соусаа жигд түрхэж тавиарай. Харин зайдас, мөөг болон сонгинио хэрчиж, тосонд бага зэрэг хуурна. Үүнийгээ пиццаны талхан дээрээ цацан тавьж, бяслагаар бүтээх аж. Та пиццагаа 15 минут зууханд байлгасны эцэст гаргаж, амтархан зооглоорой.

Бяслагтай пицца

Орц: 

  • Сармис- 1 хумс
  • Оливын тос- 1 халбага
  • Гурил- аяга илүү
  • Хөөлгөгч- 2 халбага
  • Розмарин- 1 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Давс- халбаганы дөрөвний гурав
  • Сүү- 6 халбага
  • Оливын тос- 3 халбага
  • Бүлээн ус- 6 халбага
  • Улаан лоолийн соус- аяганы дөрөвний гурав
  • Яншуй- 2 халбага
  • Пармезан баяслаг- тал аяга

Хийх арга: 

Шарах шүүгээгээ урьдчилаад 300 хэмд халаана. Ингэхдээ дотор нь 1 бүтэн сармисаа жижиглэн хэрчээд, тавцан дээр тавьж, оливын тосонд шарна. Болсон гэж үзвэл сармисаа гаргаж аваарай. Гурилаа хөөлгөгч, роземарин, элсэн чихэр, давс зэрэгтэй хольж, хутгана. Харин өөр нэг аяганд сүү, оливын тос, давс зэргээ холиод, гурилан дээрээ хийж, зуурах юм. Үүнийгээ бүтээж, бүлээн газар тавин, 1 цаг байлгана. Харин шарах шүүгээний тавцангаа авч тослоод гурилаа дэвсэж, дээр нь улаан лоолийн соусаа түрхэж жигд тараан түрхэнэ. Үүн дээрээ өмнө бэлтгэсэн сармис болон яншуйгаа цацаж, дээрээс нь бяслагаа тарааж тавина. Та үүнийг 25 минут зууханд байлгаж, болгоорой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал