Халаалтын системын шийдлүүд Halaaltiin system

Солонгос бөөн шрүпБарилгын Материалын Нэгдсэн Сан
Шуудайндаа цэвэр 25 кг-тай 3.5см 4см ийн урттай Солонгосын С1022А ангилалын гангийн хольцтой хар шрүп шуудайгаар нь бөөний үнээр зарж байна.
Утас: 9000-3199

“Star хольц”Барилгын хуурай хольц - Huree.mn
Манай үйлдвэр нь чанар стандартын дагуу бүх төрлийн барилгын хуурай хольц үйлдвэрлэл, худалдаалж байна.
Үнийн санал авах
Утас: 7740-0168

1.Нам даралтын систем

Нам даралтыг системийг нь зөв хийж чадвал бага зардлаар бүрэн халаах боломжтой. Гэхдээ байнгын галлагаатай байхгүй бол хөлдөх аюултай. Мөн буруу хийсэн тохиолдолд халахгүй байхаас гадна их хэмжээний нүүрс зарцуулдаг.

2.Нарны эрчим хүчээр халаах

Дан ганц Нарны энергиэр халаах нь бэрхшээлтэй бөгөөд нарны тусгал сайтай хөдөө, орон нутагт 1 хавтгай зай хураагуураар /300,000төг/ өдөржин нар хураагаад орой нь 12 вольтын зурагт, бүдэгхэн чийдэнг 2-3 цаг л асааж дөнгөхөөр тэжээл хураадаг байна. Иймд нэлээд хэдэн хавтгай зай хураагуур хэрэгтэй болох юм.

3.Шалны халаалт

Шалны халаалт нь 2 янз байна. Энэ төрлийн халаалт нь суурилуулах, ажиллуулахад хамгийн хялбар боловч зардал өндөртэй.

Шалнаас нам даралтаар халдаг халаалт тавьж болно. Энэ нь цахилгаанаар дулаан дамжуулагч шингэнээ халаагаад шалнаас халааах юм. Тэсрэх, хөлдөх болон галын аюул байхгүй.

4.Цахилгаан халаалт

  Тог бага зарцуулагдах нь тухайн байшингийн квадратын хэмжээ, дулаан хадгалалттай холбоотой. Халаагуурын зардлыг мэдэхийн тулд өөр дээр нь бичээстэй халаах хүчин чадал бүхий квадратын хэмжээ, зарцуулах киловатт, цагийг нь өдөр, сараар үржээд хэдэн төгрөг гарах нь гарч ирнэ. Сүүлийн үеийн цахилгаан халаагуурууд утаснаасаа мессэж илгээгээд асаачихдаг, цахилгаан паар, шалны халаагуур, хананы халаагуур дотроо чулуутай шөнө нь асаад өдөр нь дулаанаа барьдаг гээд янз бүрийн шийдэлтэй

5.Дулааны насос

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байр орон сууц болон төвлөрсөн бус дулаан хангамжтай газруудын халаалтад дулааны насосыг өргөн ашиглаж эхэлж байна. Тухайлбал, Швед улсад шинээр баригдаж байгаа 10 барилга бүрийн 7, Швейцарт 3 барилга бүрийн хоёрынх нь халаалтад дулааны насос ашиглаж байна.

Дулааны насосын хамгийн онцгой чанар нь түүнийг ажиллуулахад хэрэглэсэн 1кВт цахилгаан эрчим хүчийг 4-7 дахин өсгөн дулааны эрчим хүч болгон өсгөж халаалтад нийлүүлдэг явдал юм.

6.Ханан пийшин

Хэрэв жижиг метр квд-тай байшинтай бол ханан пийшин суурилуулах тохиромжтой. Ханан пийшин нь том тохиолдолд алаг толгойн нүүрс л хамгийн сайн халаах бөгөөд сайтар хөөлж байх шаардлагатай.

7.Амины орон сууцны халалт

  1. Гэр хороолол дахь тоолуурын нэгдсэн щитэд холбогдсон өрхийн тоолуур, автомат нь хамгийн дээд утгаараа 40А авах зориулалттай байдаг. Тиймээс 7.5 кВт-аас бага чадал шаардагдах цахилгаан халаагуур сонгохыг зөвлөе. Өөрөөр хэлбэл 7.5 кВт-аас дээш чадалтай халаагуур залгавал таны тоолуур шатах, автомат унах, эвдрэх болно. Цаашилбал цахилгаан  эрчим хүч дамжуулж байгаа шугам сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон хэрэглэгчийн цахилгаан хангамж тасрахад хүргэдэг.
  2. Нийт хэдэн КВт чадалтай халаалтын систем суурилуулснаас шалтгаалан таны сард төлөх цахилгааны мөнгө гарах тул энэ тоо бага байх нь зохимжтой бөгөөд мөн өрөөг халаах хэмжээний байх нь зүйтэй. Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системүүд нь ийм боломжийг олгодог. Халаагуурын ашигт үйлийн коэффициент нь зарцуулж байгаа нийт цахилгааны хэдэн хувь нь яг өрөөг халаахад зарцуулагдаж байгааг илтгэнэ. Суурилуулахад хялбарыг сонгох нь цаг хугацаа, эд хөрөнгө хэмнэх давуу талтай юм.
  3. Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж аваарай. Энэ нь танд тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой үзүүлэлт юм. Орчин үед технологийн дэвшилд тулгуурлан бүх зүйлс смарт болж байгаа билээ. Иймд өрөөний дулаанаа гар утсаараа алсаас удирдах боломжтой халаалтын систем нь бас нэгэн давуу тал болно. Халаалт бол хүний оролцоогүй ажиллаж байх ёстой.
  4. Тухайн улсын стандартын шаардлагаас шалтгаалан бүтээгдэхүүний чанар харилцан адилгүй байдаг тул үйлдвэрлэсэн улсыг нь харах нь зүйтэй. Мэдээж баталгаат хугацаа их байх тусмаа тухайн бүтээгдэхүүний чанартайг илтгэх бөгөөд баталгаат хугацааны явцад эвдрэл болоход борлуулагч үнэ төлбөргүй засах эсвэл шинээр сольж өгөх давуу талтай.
  5. Халаалтын системийн  хувьд аюулгүй ажиллагаа нь маш чухал үзүүлэлт юм. Халаагуурыг худалдан авахдаа галын аюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй. Халаагуурын халаагч элемент нь улайсч халдаг бол агаарыг шатааж хуурайшуулж байна гэсэн үг. Тиймээс тийм төрлийн халаагуураас зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
  6. Сүүлийн үед цахилгаан халаагуур, бойлуурыг гар аргаар хийх нь ихсэж байгаагаас хүний амь нас, эд хөрөнгөд халтай олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Шинээр тавьсан үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч эдэлгээний явцад чийгтэй нойтон байх, цахилгааны утас ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас, холболт нь тасрах зэрэг нөхцөл үүсэхэд уг халаагуур нэн аюултай зүйл болон хувирдаг. Тиймээс үйлдвэрийн баталгааны бичиг, гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуурыг сонгохыг зөвлөж байна.

Хямд өртөгтэй, чанартай материалаар хийгдсэн халаагуурын тусламжтай өөрийн сэтгэлд нийцсэн тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд халаалтын системээ зөв сонгох нь чухал юм.

Ангилал