Орчин үед эрчим хүчний хамгийн хэмнэлттэй халаалтын шийдэл:
Шөнө дулаан хадгалагч
Давуу талууд
– Бүх ажиллагаа автомат, хүний оролцоо шаардлагагүй
– Дулаанаа хуримтлуулах болон ялгаруулах электрон удирдлагатай
– Өрөө тасалгааны температурыг +10С….+30С хооронд тохируулах термостат тохируулагчтай
– Шөнийн ачаалал багатай, хямд тарифын цахилгааныг ашиглана
– 100% агаарын бохирдолгүй /агаарыг шатаахгүй, хуурайшуулахгүй/
– Бусад халаалтын шийдлүүдтэй харьцуулахад урсгал зардал 2-3 дахин бага
– Ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй
– Хүлэмжийн хий ялгаруулдаггүй эко бүтээгдэхүүн
Танилцуулга
Шөнө дулаан хадгалагч нь төвлөрсөн бус буюу сан техник, дулааны төвийн шугам сүлжээнд холбогдоогүй бүх төрлийн амины орон сууц, жуулчины бааз, уул уурхайн кэмп, үйлчилгээний газруудыг халаахад зориулагдсан цахилгаан халаалтын төхөөрөмж юм.
Энэ нь шөнийн хямд тарифын цахилгааныг ашиглан дулаанаа нөөцлөж, нөөцөлсөн дулаанаа өдрийн цагт ялгаруулах зарчимаар ажилладаг учир уг төхөөрөмж нь орчин үед эрчим хүчний хамгийн хэмнэлттэй халаалтын шийдэл болоод байна.
Ажиллах зарчим:
– Дулаан хадгалагчийн дотор байрлах өндөр багтаамжтай, нягтаршуулсан чулуун тоосгыг 600 градус хүртэл халаах бөгөөд эх бие хэсэгт байрлах зориулалтын дулаан тусгаарлагч нь дулааныг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлдэг.
– Дулаан түгээлт нь дулаан хадгалагчийн дуу чимээгүй зориулалтын сэнсний тусламжтайгаар явагддаг учир халуун агаар жигд, хурдан тархахаас гадна агаар дахь нянгийн хэмжээ ч буурдаг.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал