Хамгийн сайн ц витамин

Төрөл бүрийн витамин С байдгаас шалтгаалан витамин С -ийн концентраци нь янз бүр байдаг. Ерөнхийдөө 5% -30% хүртэл концентрацитай байдаг. Иймээс өөр өөр үйлчилгээтэй байдаг юм байна. Хуурай эсвэл хэт эмзэг мэдрэмтгий арьстай бол бага концентрацтайг сонгосон нь дээр. 5% тай нь хамгийн тохиромжтой, арьсыг цочроодоггүй. Харин тослог болон нөсөө толбо ихтэй арьстай бол концентраци өндөртэйг сонговол зүгээр. Ихэнхдээ 20% тайгаас эхэлж арьсыг цочроох шинжүүд илэрдэг.

Танд зөвлөх хамгийн сайн Ц витамин бол Pure Vitamin C21.5 Advanced Serum юм.

Энэ нь цэвэр витамин Ц-г найрлагадаа агуулдаг. Арьсанд ямарваа нэгэн төрлийн харшил өгч цочроохгүй. 10 зайлшгүй шаардлагатай орц найрлагуудыг багтаасан ба маш хурдан хугацаанд дээд зэрэглэлийн үр дүн өгнө.

Танд хэрэгтэй мэдээлэл:

Витамин С-г зөв хадгалах нь чухал

Витамин С бол эмзэг мэдрэмтгий нарны гэрэлд маш эмзэг. Нарны гэрэлд гармагцаа шууд исэлдэж үйлчилгээ нь мууддаг. Тиймээс витамин С-г агаар нэвтрэх боломжгүй мөн гэрэл нэвтрэх боломжгүй саванд хадгалах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Витамин С-ийн чинь өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг сайн ажаарай.

Таны витамин С өнгөгүй, цайвар шаргал өнгөтэй байх ёстой. Хэрэв исэлдчихсэн бол шар, бор өнгөтэй болж, арьсанд ямар ч үр дүнгүй болно. Ийм болсон тохиолдаолд та үргэлжлүүлэн хэрэглэж болох ч цөөн тохиолдолд исэлдсэн витамин С хэрэглэвэл арьсны өнгө шарладаг нөлөөтэй.Тиймээс өнгө нь огцом хувирчихсан, бүр бор өнгөтэй болж хувирсан байвал шууд хаяарай.

Зөвхөн сэрумээр өөрийн хэрэгцээгээ бүү хязгаарла.

Витамин С -г хэрэглэх хамгийн түгээмэл арга бол сэрум. Гэхдээ зөвхөн сэрум гэж өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ та арьс арчилгаандаа илүү дутуу юм нэмж хэрэглэхийг хүсэхгүй бол орчин цагт витамин С-тэй цэвэрлэгч, чийгшүүлэгч тос, гуужуулагч тэр байтугай нарны тос хүртэл байдаг шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн