Арьс, Харшлын эмнэлгүүдийн жагсаалт, үнийн мэдээлэл

Мөнхжин харшлын эмнэлэг
– Харшлын өвчнүүд болон гуурсан хоолойн багтраа /астма / өвчнийг оношлох эмчлэх, хяналтад намжмал байдалд байлгах эмчилгээ, зөвлөгөө
– Удаан ханиалгаж буй уушгины эмгэгийн оношлогоо, эмчилгээ
– Эрүүл болон хооллолтын бэрхшээлтэй хүүхдийн хооллолт ба эрүүл мэндийн зөвлөгөө
– Эрүүл аж төрөхүйн эрүүл мэндийн зөвлөгөө
-Нярай хүүхдийн үзлэг, зөвлөгөө залуу ээж нарт хүүхдийг хэрхэн эрүүл өсгөх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талаар
-Зонхилон тохиолдох хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх
-Бага насны хүүхдүүдийн суурь өвчлөлүүд / рахит, цус багадалт, уураг илчлэгийн дутагдал/ жингийн илүүдэл, дархлаа дуталыг оношлох, эмчлэх хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчлөмтгий хүүхдүүдийн суурь шалтгааныг илрүүлж, эрүүлжүүлэх, зөвлөгөө, эмчилгээ
-Амьсгалын замын өвчний үеийн утлага эмчилгээ болон шарлага эмчилгээг өдрийн эмчилгээгээр хийж байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0309

1. АӨСҮТ/ Арьс өвчин судлалын үндэсний төв
Арьсны өвчин судлалын үндэсний төв нь даваагаас баасан гарагт 830-1630  хугацаанд өдөрт 350 – 400 үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаар арьс харшлын өвчин, эмчилгээний гоо заслын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Хаяг:  Сүхбаатар дүүрэг, 11-р хороо Цагдаагийн гудамж-78
Утас: 7013-5035

2. ГРАН ПРИ эмнэлэг
БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
-Арьс
-бэлгийн замаар дамжих халдвар
-харшлын оношилгоо, эмчилгээ
-лаборатори
-гоо засал
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 33-р байр, 2 давхарт
Утас: 7012-7070

3. ДАРЬ МАНДАЛ эмнэлэг
Арьс харшил бүх төрлийн өвчнийг оношилж эмчилнэ.  БЗХӨ-г оношилж эмчилнэ.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Зүтгэл найдвар уушиг дотрын эмнэлэг, 1-р давхар
Утас: 9909-7917, 8809-7917

4.  Арьсны өвчин судлалын үндэсний төв
АӨСҮТ-өөр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ. Мөн өөрт холбогдох бичиг баримтаа давхар авч явах хэрэгтэй. Урьдчилан цаг авахын тулд 1800-0119 дугаарт холбогдоорой.
Утас: 1800-0119, 7013-5036

5. АСТМА эмнэлэг
АСТМА нь хүүхэд болон харшлын эмнэлэг юм. БГД болон БЗД-т хоёр салбартай.
Үнийн мэдээлэл: Эмчийн анхан үзлэг 25000, давтан үзлэг нь 15000 төгрөг байдаг. Харшлын сорилыг 3500 төгрөгөөр хийдэг
Утас: 9191-3737, 9900-5410, 9998-6168

6.  Мон медикал

Тус эмнэлэг нь хоёр салбартай бөгөөд та өөрт ойр байрлах газарт очиж үйлчлүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг утсаар нь холбогдон авах боломжтой.

Утас: 7711-7474

7. Интермед эмнэлэг
“Интермед” эмнэлэг нь харшлын шинжилгээг хийж байна. Хэрэв танд харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол “Харшлын багц шинжилгээ”-нд хамрагдах боломжтой.
Утас: 7701-1111, 7700-01038008-1919

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал