Харшлын эмнэлгүүдийн жагсаалт, үнийн мэдээлэл

1. Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв

АӨСҮТ үйлчлүүлэхдээ PCR шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ. Мөн өөрт холбогдох бичиг баримтаа давхар авч явах хэрэгтэй. Урьдчилан цаг авахын тулд 1800-1900 дугаарт холбогдоорой

Утас: 70135036

2. Астма эмнэлэг

Астма нь хүүхэд болон харшлын эмнэлэг юм. БГД болон БЗД-т хоёр салбартай.

Утас: 91913737, 99005410, 99986168

3. Allergy med

”Allergy med”  эмнэлэг нь арьс харшлын  чиглэлээр мэргэшсэн баг хамт олонтой. Мөн олон улсын стандартад нийцсэн орчин үеийн оношилгооны иж бүрдэл бүхий лаборатори ажиллуулдаг байна.

Утас: 70005353, 80105353, 97110047

4. Мон медикал

Тус эмнэлэг нь хоёр салбартай бөгөөд та өөрт ойр байрлах газарт очиж үйлчлүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг утсаар нь холбогдон авах боломжтой.

Утас: 77117474

5.  Интермед

”Интермед” эмнэлэг нь харшлын шинжилгээг хийж байна. Хэрэв танд харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ”харшлын багц шинжилгээ”-нд хамрагдах боломжтой.

Утас: 77011111, 77000103

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн