Хоол хийх арга, Хоол хийх жор

Өндөгтэй бифштекс хийх жор

ЖОР

Үхрийн гол мах – 200 гр
Өөхөн тос- 10 гр
Давс – 2 гр
Повоор – 2 гр
Яншуй – 2 ш
Өндөг – 1 ш
Хачир -150 гр
Шарсан махны шүүс – 50 гр

Хийх  арга:

1. Үхрийн  гол  махны зузаан  талаас  ширхэгий  нь  хөндлөнгөөр, 3-5 см зузаан,  нэг  тавагт  1  ширхэг   байхаар  зүсч аваад,  шарсан  махны  технологиор  амталж болгоно.

2. Таваглаад  дээр  нь  шарсан  махны  шүүс  дусаагаад,  нүдэлж  шарсан  1 ш өндөг   тавьж  шарсан  төмс,  агшаасан  будаагаар  амтална.

3. Шинэ  улаан  лооль,  өргөст  хэмх,  ногоон  вандуй,  шинэ ногоог  нэмэгдэл  хачир  болгоно.

өндөгтэй хуурга хийх жор / өндөгтэй хуурга хийх арга

ОРЦ

  • Үхрийн мах-350-380 гр
  • Өндөг -5-6 ширхэг
  • Чинжүү -2-3 ширхэг
  • Ногоон сонгино-15-25 гр
  • Сармис-2-3 хумс
  • Будаа-500-600 гр
  • Яншуй-5-7 гр
  • Хар перец-1/4 цайны халбага
  • Давс-1/2 цайны халбага
  • Ургамлын тос-2-3 хоолны халбага

Хийх арга

Будааг хүйтэн усанд угааж давс, ургамлын тосоор амтлаад будаа агшаагчинд агшаана. Өндгийг хагалж бага зэргийн давс, хар перецээр амтлаад өндөгний шар задарч холилдтол хутгана. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Ингээд хайруулын тавганд нэг хоолны халбага ургамлын тос хийж халаагаад өндгөө хийж зөөлөн гал дээр 15-20 секунд шарна. Дараа нь хутгуураар хутгаж задална. Өндгийг түлэгдэж болтол нь хуурах хэрэггүй, өнгөцхөн хуураад гаргаж хөргөнө. Өндөг шарж байсан хайруулын тавганд 1/4 цайны аяга ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн ногоон сонгино (бөөрөнхий сонгино байж болно), сармисыг хийж нэг минут орчим хуураарай. Хүсвэл хэрчсэн өргөст хэмх хийж болно. Дараа нь татсан үхрийн махыг (хонь, тахиа, гахайн мах байж болно) хайруулын тавганд хийж давс, хар перецээр амталж хуурна. Татсан мах байхгүй бол махыг зүгээр л урт нарийн, нимгэн хэрчихэд хангалттай. Жижиглэн хэрчсэн чинжүүг мах руугаа хийж үргэлжлүүлэн хуурна. Хэрвээ та хүсвэл эрдэнэ шиш, вандуй зэрэг нэмэлт хүсний ногоо хийсэн ч болно. Ингээд шарсан өндгийг хуурсан мах руугаа хийж зөөлөн гал дээр сайтар хутгана. Мах бараг болсон байх тул жижиглэн хэрчсэн яншуйг хийж амтлаад галаас гаргана. Ингээд агшаасан будаа болон нэмэлт хачраар хачирлан амтархан зооглоорой.

нарийн махан хуурга хийх жор

  • 180 гр мах
  • 278 гр амтат чинжүү
  • 13 гр шар лууван
  • 20 гр бөөрөнхий сонгино
  • 5 гр сармис
  • 14 гр тос
  • 40 гр шөл

ХИЙХ АРГА:

  1. Мах ногоог нарийн гонзгой хэрчинэ.
  2. Халаасан тогоонд тос хийж шар лууван, сонгиныг хуурсаны дараа мах нэмж хутгаж хуурна.
  3. Махны өнгө борлох үед давс, сонгино, сармис шөл хийж таглан 50-10 минут жигнэж болгоно.
  4. Дараа нь нарийн хэрчсэн амтат чинжүүг нэмж 2-3 минут хуурч бэлэн болгоно.  

каш хийх арга

  • Хүүхдийн будаа (каш) – 2 цайны халбага
  • Өлзий сүү 2/1 халбага
  • Ус – 2 хоолны халбага
  • Цөцгийн тос ½ цайны халбага
  • Давс – чимх

ХИЙХ АРГА: Усаа буцалгаад сүүнийхээ талыг хийгээд буцалгана. Сүү нь дээрээ хүүхдийн будаагаа бага багаар хийнэ. Хүүхдийн будаагаа 10-15 минут зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж чанана. Дараа нь үлдсэн сүүгээ хийгээд буцалгана . Бэлэн болсон кашиндаа ЦөцгийнТос хийж хутгана.

Амттай өндөг шарах арга

  • Сонгино – 50 грамм.
  • Лаазалсан вандуй – 100 грамм.
  • Цөцгийн тос – 20 грамм.
  • Өндөг – 2 ширхэг.
  • Улаан лооль – 2 ширхэг.
  • Цөцгий – 50 грамм.
  • Давс, газрын хар чинжүү

Керамик гүн хавтанг цөцгийн тосоор тосол. Улаан лооль, сонгино шоо хийж, вандуй асга. Холимог хийгээд цөцгий нэмнэ. Өндөг дотор жолоодож, шарыг нь цоолно. Давс, чинжүү нэмнэ.

Савтай савыг бичил долгионы зууханд хийхээс өмнө хавтан эсвэл хуванцар малгайгаар хучна (тусгай – богино долгионы зууханд зориулагдсан).

өндөгтэй зраз хийх арга

Хоёр хүний порц
– Машиндсан мах – хагас кг
– Өндөг – 6 ширхэг
– Ургамлын тос – 0.5 литр
– Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг
– Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга

Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно.Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай.Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна.Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй.Ингээд л таны хоол бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал