Хувийн их сургуулиудын мэдээлэл

Их сургуулиудын товч танилцуулга

1. АЧ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

“АЧ” Анагаах Ухааны Дээд Сургууль 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 5 багш, 54 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлэж байсан бол одоогийн байдлаар “АЧ” АУИС нь өөрийн өмчийн хичээлийн I, II, III байр, 18 мянган гаруй ном бүхий номын сан, спортын заал, фитнес төвтэй 120 хүний багтаамжтай оюутны соёлын танхим, 60 гаруй суудалтай багш, оюутны цайны газар, 200 гаруй ортой оюутны дотуур байр зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний байгууламж, аж ахуйн хангамжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр нийслэлд байршилтай II, III шатлалын 20 шахам эмнэлэг болон 80-120 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв дээр оюутны эмнэлзүйн хичээлийн дадлагыг явуулж байгаагаас гадна хөдөө орон нутгийн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд оюутны зуны дадлагыг зохион байгуулж байна.

Тус сургууль нь Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль, Монгол Уламжлалт Анагаах Ухааны сургууль гэсэн 3 салбар сургууль, захиргааны үүрэг чиглэлтэй 5 алба, сургалтыг зохион байгуулах 16 мэргэжлийн салбар, тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургууль
Японы Токушимагийн Их сургууль
Солонгос улсын Лиси Анагаах Ухааны их сургууль
Өвөрмонголын Улаанхад хотын Анагаах Ухааны Дээд Сургууль
Сөүлийн Анагаах Ухааны Хүрээлэн
Англи улсын Худисвилдийн их сургууль
БНСУ-ны Вонгуаны Анагаахын их сургууль

Оюутанд олгогдох тэтгэлэг, хөтөлбөрүүд:

Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал
Монгол Улсын Ерөнхи йсайдын нэрэмжит шагнал
ЭМСХХ-3 төсөл
НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг
Голомт банкны тэтгэлэг
“Хөх сүлд соёл сан”гийн нэрэмжит тэтгэлэг
“Хаан банк”-ны тэтгэлэг
“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тэтгэлэг
“Зориг сан”-гийн тэтгэлэг
Үндэсний тэтгэлэг
Урамшуулалт тэтгэлэг
Сургалтын төрийн сангийн зээл
Замын зарлын хөнгөлөлт
Өнөөгийн байдлаар тус сургуулийн Бакалаврын сургалтанд 1800 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд нийт 15 удаагийн төгсөлтөөр 2700 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсгөж эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгээд байгаагаас 86% нь мэргэжлээрээ ажил эрхлэж байна.

Сургалтын бааз:

Хичээлийн I, II, III байр
Спорт заал, Фитнесс төв
Нүүр ам судлалын сургалтын лаборатори
200 гаруй ор бүхий оюутны дотуур байр;
20000 гаруй номын фонд бvхий номын сан;
Багш, оюутны цайны газар
Интернетийн сvлжээнд холбогдсон компьютерын лаборатори

Тус сургууль нь П.Н.Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэг, УБТЗ-ын төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ароно” шүдний эмнэлэг, “Ачтан”–Элит эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд түшиглэн сургалтаа явуулж байна. Үүний зэрэгцээ оюутны эмнэлзүйн дадлагыг өрхийн эмнэлгүүд болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн Оношлогоо эмчилгээний төвүүдийг түшиглэн явуулж байна.

Хаяг: СХД, 18 –р хороо, Энхтайвны өргөн чөлөө -11, Таван шар

Утас: 77119933, 70172358

Факс: 976-70172358

Э-шуудан: info@ach.edu.mn

Вэб хуудас: www.ach.edu.mn

Бүртгэлийн хуудас: burtgel.ach.edu.mn

Элсэлтийн цахим хуудас: elselt@ach.edu.mn

2. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ 

2017 онд АНУ –ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. 2018 оноос Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Cisco Академийн албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 5 салбар сургууль 50 гаруй мэргэжлээр өдрийн болон оройн ангийн сургалт явуулж байна.

Хүмүүнлэгийн ба нийгмийн ухааны солбилцол дээр мэдээлэл, харилцааны технологийн дэвшилд тулгуурлан олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлэх сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд:

  • Менежмент, эдийн засаг, бизнес, мэдээлэл харилцааны хамтарсан чиглэлээр
  • Боловсрол судлал, сэтгэл судлал, нийтийн менежментийн хамтарсан чиглэлээр
  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, хэрэглээний математикийн хамтарсан чиглэлээр
  • Олон улс судлал, эдийн засаг, бизнесийн хамтарсан чиглэлээр
  • Олон улс судлал, соёл, хэл судлалын хамтарсан чиглэлээр
  • Компьютерийн график дизайн, маркетинг, дижитал сэтгүүл зүйн хамтарсан чиглэлээр
  • Хүний нөөцийн менежмент, боловсрол судлал, сэтгэл зүйн хамтарсан чиглэлээр
  • Тархи судлал, хэл шинжлэл, сэтгэл судлалын солбилцол дээрх шинэ чиглэлээр
  • Мэдээллийн менежмент, тархи судлал ба хүний экологийн хамтарсан чиглэлээр

Хаяг: СБД, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-4,

Утас: 11-318524

Э-шуудан: uh@humanities.mn

Вэб хуудас: www.humanities.mn

3.  ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Их Засаг олон улсын их сургууль эдүгээ Улаанбаатар хотын баруун зүүн талд байрлах 2 цогцолбор, бүрэлдэхүүний 14 сургуультай, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын сургалт хүртлэх боловсролын бүх шатны үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна. Тус сургуулийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Чингис-Тур аялал жуулчлалын сургууль, Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль,  Жэсан-Чингис хаан сургууль, Хятад хэл-Соёлын сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль, Тайз дэлгэцийн урлагийн сургууль, Дархан-Уул  аймаг дахь салбар сургууль гэсэн бакалаврын сургалт явуулдаг 10 сургуульд 40 гаруй мэргэжлээр элсэлт аван сургалт явуулж байна.  Мөн Төгсөлтийн дараах шатны сургалтын алба  эрх зүйн докторантур, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын магистр, эрх зүйн эчнээ, Дархан-Уул аймаг дахь салбартаа эрх зүйн магистр, мөн эрх зүйн эчнээ сургалтыг явуулж байна.

Тус сургуулийн харъяанд Рояал олон улсын дээд сургууль, Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  Их Засаг Лицей сургууль, Их Засаг Тэмүүжин цэцэрлэг ажиллаж байна. ИЗОУИС-ийн харъяа Рояал HD  залуусын телевиз, Малчин суваг телевиз Монгол орон даяар нэвтрүүлгээ байнга цацаж байна.

Их засаг олон улсын их сургууль нь Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургуулийн хувьд дэргэдээ Нүүдлийн соёл иргэншлийн академи, Монголын малчдын алдар холбоо, Чингис хааны онгон шүтээний төв, Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз, Хүннү хөдөө арал жуулчны баазыг байгуулан ажиллуулж байна.

Тус сургууль  2008 онд Олон улсын Bи.Ай.Ди байгууллагын алтан категорийн “Олон улсын чанарын хаан титэм” шагнал хүртэж, 2010 онд Ази номхон далайн бүс нутгийн чанарын сүлжээний гишүүнээр элсэж Дэлхийн энд хүрсэн сургууль гэдгээ харуулсан юм. Их засаг олон улсын их сургууль өнгөрсөн хугацаанд 10 мянга шахам оюутан суралцагсадыг сургаж төгсгөсөн. Энэ жил 1500 оюутан төгслөө. Жил бүр 7 мянга орчим оюутан суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Их Засаг олон улсын их сургуулийн оюутнууд цэвэр, дулаан, тохилог сайхан орчинд сурч хүмүүждэг. Сургалтын 10 гаруй байр, мянган оюутан суух 3 дотуур байр, хүний их эмчийн болон гоо сайхны салбар 2 спорт цогцолбор, 2 соёлын төв, 84 мянга гаруй номтой 5 номын сан, багш оюутны цайны газар, 2 фитнес төв оюутан суралцагсадын тав тухтай сурч өсч хөгжих хэрэгцээнд ашиглагдаж байна.

Тус сургуульд Оюутан сурагчдад цогц боловсрол олгох сургалтын нэгдсэн хөтөлбөр, “Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр, Сурлагын дүн ахиулах сургалтын хөтөлбөр зэрэг оюутанд ээлтэй, тэдний сурч хүмүүжиж, өсч хөгжих боломжийг бүрдүүлсэн олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сургуулийн жилийн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж ар гэрт нь талархлын захидал хүргүүлж байгаа нь оюутнууд, тэдний аав ээж, ах дүү төрөл төрөгсөдийн талархалыг хүлээж улам сайн суралцах идэвхийг нь дээшлүүлж урам  зориг өгч байна.

Их Засаг олон улсын их сургуульд эдүгээ 300 гаруй эрдэмтэн багш судлаачид ажиллаж байна. Нийт багш нарын 80 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой туршлагатай шилдэг багш нар байгаа нь оюутны сурлагын чанарыг дээшлүүж чадварлаг хүний нөөцийг улс нийгэмдээ бэлтгэж өгөх үндсэн нөхцлийг бүрдүүлж байдаг юм.

Монгол Улсын гавъяат хуульч Ж.Авхиа агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, Нэрт монголч эрдэмтэн Д.Б.Улымжиевийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монголын төрт ёсны түүхэн уламжлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Багшийн хөгжил-XXI  зуун” эрдэм шинжилгээний хурал, “Их Засаг-Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал, Ж.Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал, Яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит Яруу найргийн наадам, “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдаан, Математик мэдээлэл зүйн “5+1” олимпиад зэрэг уламжлал болсон томоохон ажлуудаас гадна харъяа, салбар бүрэлдэхүүний сургууль, мэргэжлийн тэнхимүүдээс зохиож байгаа төрөл бүрийн олимпиад, уралдаан тэмцээнүүд нь багш, оюутнуудыг эрдэмжүүлж тэднийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулахад томоохон түлхэц болж байна.

Оюутан сурагчдад гоо зүйн болон бие бялдарын хүмүүжил олгоход жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны намар” урлагийн их наадам, Волейбол, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан, бусад уралдаан тэмцээнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм.

Хаяг: БЗД, 4-р хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

Утас: 70157768, 7015-7761, 7015-7765

Э-шуудан: info@ikhzasag.edu.mn

Вэб хуудас: www.ikhzasag.edu.mn

4. ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Эрүүл мэндийн сургууль:

Анагаах ухааны тэнхим нь 2009 онд 8 багштайгаар байгуулагдахдаа эмчилгээ, эм зүй,био-анагаахын мэргэжлээр боловсрол олгодог байв. Харин 2010 оноос уламжлалт анагаах ухааны ангийг шинээр нээсэн бөгөөд 2012 онд тус тэнхимээс Био-анагаах инженерчлэлийн тэнхим бие даан салбарлажээ. Өдгөө тэнхимийн багш нарын 45 хувь нь эрдмийн зэрэг цолтой аж.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ
Анагаахын оюутнууд хичээлдээ суухдаа цагаан халаад зайлшгүй өмсдөг тул сургуулийн орчин яг л эмнэлэгт буй мэт мэдрэмж төрүүлэх нь бий. Үүнээс гадна эрдэмтэн багш нар ирээдүйн эмч нарт мэргэжлээс гадна хүнлэг чанарыг эзэмшүүлэхэд голчлон анхаардаг юм.

Оюутнууд дадлагаа клиникийн нэгдсэн I, II, III эмнэлгүүдэд, харин үйлдвэрлэлийн дадлагаа хөдөө орон нутагт хийдэг байна.

КАБИНЕТ, ЛАБОРАТОРИ
Тэнхим Морфологи, гистологи, физиологи,эмгэг физиологи, мэс заслын, эмийн ургамлын,уламжлалт анагаах ухааны гэсэн сургалтын кабинетуудад хичээл ордог.

Лаборатори, кабинет болгон өөрийн онцлогтой.Эмийн сангийн болон үйлдвэрийн технологийн лабораторид оюутнууд эм бэлдмэлийг үйлдвэрлэх технологийн шат дамжлагыг гардан хийж сурдаг бол Эмийн ургамлын кабинетад олон зүйлийн эмийн ургамлыг нүдээр харж, таньж сурдаг байна.

Нийт багш: 62
Оюутны тоо: 1950
Төгсөгчдийн тоо: 508

Сувилахуйн сургууль:

Нийт багш: 31
Оюутны тоо: 640
Төгсөгчдийн тоо: 700

Сувилахуйн тэнхим 2002 оноос сувилагч мэргэжлээр бакалаврын боловсрол олгож эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд сувилахуйн бакалаврын ангийн 7 төгсөлт, шаталсан бакалаврын 9 төгсөлт хийж нийтдээ 700 гаруй сувилагч мэргэжилтэн бэлтгэсэн байна.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ
Тэнхимийн багш нарын бахархал бол төгсөгчид юм. Учир нь Этүгэнийг сувилахуйн мэргэжлээр төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагддаг байна. “Этүгэнийг төгссөн сувилагч ажилд авна”гэсэн ажлын байрны зар олонтоо гардгийг тахарсан эсхүл сонссон байж магадгүй. Заримдаа багш нарт “Танай сургуулийг төгссөн сувилагчажилд авмаар байна” хэмээн аминчлан захидагаж. Тиймээс ч улсын болон хувийн, цаашлаад хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд Этүгэний төгсөгч нар эрүүл мэндийн манаанд зогсож байгаа гэдэгт та итгэж болно.

КАБИНЕТ, ЛАБОРАТОРИ
Хичээл болгон онцлогоосоо хамааран бүрэн тоноглогдсон лаборатори, кабинетүүдэд хичээллэдэг. Тухайлбал, Ерөнхий сувилахуйн болон ур чадварын кабинетэд оюутнууд сувилагч болж гараад яг юуг хийж чаддаг болохыг нэг бүрчлэн зааж, тэнхимийн туршлагатай багш нар оюутан нэг бүртэй тулж ажиллан гардан үйлдлүүдийг хийлгэж сургадаг. Түүнчлэн оюутнууд улсын I, II, III шатлалын болон дүүргийн эмнэлгүүдэд дадлага хийдэг.

Инженерчлэл-Эдийн засаг, Менежментийн сургууль

Тэнхимийн үүх түүх Этүгэн их сургуультай нас чацуу гэхэд болно.Өөрөөр хэлбэл 2002 онд нягтлан бодох мэргэжлээр анхны элсэлтээ авсан нь сургуулийн төдийгүй тэнхимийн хувьдч үүсэл хөгжлийн эхлэл болжээ. Анхны анги ердөө 16 оюутантай байсан бол өдгөө тэнхимийн хүрээнд 5 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна.

Энэ хугацаанд тэнхим хоёр ч удаа өргөжин тэлжээ. 2009 онд Нийгмийн ухааны тэнхим нэртэйгээр 4 шинэ мэргэжлийн хүрээнд элсэлт авч эхэлсэн бөгөөд 2012 оноос Бизнесийн удирдлагын тэнхим гэсэн өнөөгийн бүтэц зохион байгуулалтад шилжжээ.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ
Этүгэн их сургуулиас сургалтын хөтөлбөрөө дотоод болон гадаадад магадлан итгэмжлүүлсэн анхдагч тэнхим юм. 2013 онд Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр Нягтлан бодох бүртгэлийн Бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжилжээ.

2014 онд мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөр АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн нь хөгжилтэй орнуудын дээд боловсролын сургалтын стандарттай ижил жишигт хүрснийг илтгэж буй юм. Ингэснээр төгсөгчдийн нийгэмд өрсөлдөх чадвар өндөр өсөж,улам баталгаажих болно.

ЛАБОРАТОРИ, КАБИНЕТ
Нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засагч мэргэжлийн оюутнууд иж бүрэн тоноглогдсон, WI-FI орчин бүхий компьютерийн лабораторид хичээллэж, олон улсын санхүүгийн бүртгэл, тайлангийн тусгай программ дээр ажилладаг аж.

Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн мэргэжлийнхэн хоол,үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тавилга,тоног төхөөрөмжөөр тоноглосон хичээлийн кабинетэд хичээллэдэг бөгөөд зуны дадлагын ажлыг сургуулийн харьяа Харзтай-амралтад хийдэг байна.

Нийт багш: 14
Оюутны тоо: 325
Төгсөгчдийн тоо: 261

Хаяг:

1-р байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-29

2-р байр: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-44

3-р байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж.Батмөнхийн гудамж-37

Утас: 9911-6594, 9999-6594, 9906-4206, 11-319149

Факс: 976-11-319150

Э-шуудан: info@etugen.mn

Вэб хуудас: etugen.edu.mn

Элсэлтийн цахим хуудас: http://burtgel.etugen.edu.mn/

5. ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

1991 онд байгуулагдаж, 1999 онд их сургууль болон өргөжсөн Отгонтэнгэр Их Сургууль олон хүний хувьд амьдралынх нь хамгийн чухал эхлэл болсоор ирсэн. 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, улмаар 2013 онд амжилттай аттестатчилагдсан бөгөөд ОТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулж байна.

2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрүүд БМИҮЗ-өөр тус тус “А” үнэлгээтэйгээр магадлан Итгэмжлэгдсэн. Монгол Улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцож ирсэн.

Отгонтэнгэр Их сургууль шинэ элсэгчдэд зориулсан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Хүмүүнлэгийн сургууль

Багш-Гадаад хэлний боловсрол, Орчуулагч-Гадаад хэлний боловсрол, Багш-сургуулийн өмнөх боловсрол зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн Сэтгүүл зүй, Хэл шинжлэл, Боловсрол судлалын магистрын, Хэл шинжлэл, Боловсрол судлалын чиглэлээр докторын сургалт явуулдаг.

Хүмүүнлэгийн сургуулийн нийт оюутны 80 гаруй хувь нь өдрийн ангид, 20 хувь нь орой, эчнээ ангид суралцаж байна. Төгсөлтийн дараах сургуулийн докторант, магистрантууд нийт суралцагчдын 10 орчим хувийг эзэлдэг.

Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчид Монгол, Хятадын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр гадаадад бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой. Мөн Хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнууд зуны амралтаараа БНХАУ-д соёлын солилцооны аялалд хамрагддаг. Үүнээс гадна, Хүмүүнлэгийн сургуулийн дэргэдэх “ЖЕНИУС” орчуулгын товчоонд ажиллан, дадлагажих бололцоог оюутнууддаа олгож байна.

Боловсрол судлал, хэл шинжлэл, сэтгүүл зүйн мэргэжилтнүүдийг онол, дадлага хосолсон хэлбэрээр сургаж, суралцангаа туршлагажих боломж олгодог онцлогтой.

Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургууль

Тус тэнхим нь өнөөдөр Санхүүгийн удирдлага, Олон улсын худалдааны менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр өдрийн болон Бямба гарагийн ангид сургалт явуулахын зэрэгцээ Санхүү банк даатгал, Нягтлан бодох бүртгэл сургалтын хөтөлбөрөөр магистрантурын ангид сургалт явуулж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нягтлан бодох бүртгэлийн олимпиад БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сангаас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Менежментийн улсын олимпиадад жил бүр оюутнуудаа амжилттай оролцуулж ирсэн.

Хууль зүйн сургууль

1994 оноос эрх зүйн бакалаврын, 1999 оноос магистр, докторын сургалт явуулах болсон.
Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрх зүйн тэнхим 1995 онд байгуулагдаж улмаар 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ОТИС-ийн бүтцийн гурван сургуулийн нэг Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эдүгээ улс эх орондоо эрх зүйн дээд боловсролтой мэргэжлийн хуульчдыг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулж байна. Түүхэн хугацаанд “өдөр”, “орой”, “эчнээ” сургалтын хэлбэрээр Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүй, Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, Эрх зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 онд Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүйн хөтөлбөрүүд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.

Хаяг: БЗД, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж

Утас: 11-453944, 11-454560

Вэб хуудас: www.otgontenger.edu.mn

Э-шуудан: info@otgontenger.edu.mn

6. СИТИ ИХ С УРГУУЛЬ

Эдүгээ СИТИ их сургууль дотроо 8 бүрэлдэхүүн сургуультай. Үүнд:

Бизнесийн сургууль
Урлагийн сургууль
Гоо сайхны сургууль
Хүмүүнлэгийн сургууль
Хууль зүйн сургууль
Архитектур, инженерийн сургууль
Дизайны сургууль
Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль.
Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжил /хөтөлбөр/- ээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. Сити их сургууль Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газар оршдог. Манай материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанар жилээс жилд сайжирч байна. Мөн олон улсын олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.

Ойрын хугацаанд англи хэл дээр мэргэжлийн ангиудын хичээлийг явуулдаг болно. Ингэснээр манай оюутнууд гадаадын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болон гадаад улс оронд оюутан солилцоогоор явах, цаашилбал төгсөөд магистр, докторантурт суралцах нөхцөл боломж бүрдэх юм.

Сургуулийн хичээлийн А байрнаас гадна спорт заал бүхий 4 давхар хичээлийн Б байр шинээр ашиглалтад орлоо. Хичээлийн А байранд ЮНИТЕЛ операторын гар утастай багш, оюутнууд үнэгүй WiFi ашиглах боломжтой. Их сургуулийн шинэ мэдээллийн систем суурилуулж, ашиглаж эхэлж байна. Багш, ажилтнууд Google компаний G-Suite for Education багцын цахим шуудангийн систем ашигладаг.

Сургуулийн байр, сургалтын орчинтой танилцах бол Үндсэн хуудасны Суралцах орчин хэсгээр зочилно уу.

2020 он гэхэд мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах зорилт хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь манай сургуулийг олон улсын төвшинд хүргэх чухал алхам юм.

Манай сургуулийн оюутнууд “ 2+2”, “хос диплом” зэрэг хөтөлбөрт хамрагдан гадаадын их , дээд сургуулиудад суралцах боломжтой ба энэ хичээлийн жилд дараах хамтарсан хөтөлбөрүүдэд суралцахыг санал болгож байна.

Үүнээс гадна, манай сургууль гадаадаас суралцагчын тоог нэмэгдүүлэх, оюутан солилцоог эрчимжүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Урлагийн сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Бельги зэрэг орнуудаас оюутнууд ирж суралцаж байна. Төгсөөд гадаад, дотоодын шилдэг их дээд сургуульд суралцах шалгуур, нөхцөлийг хангах үндсэн зорилготойгоор оюутнууддаа англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулж байна. Оюутнууд мөн тавигдасан шаардлага, хэлний түвшинг ханган хамтрагч сургуулиудын бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Хаяг: СБД, 7-р хороо, 11-р хороолол.

Утас: 77442244

Вэб хуудас: www.citi.edu.mn

Э-шуудан: info@citi.edu.mn

7. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

Мандах их сургууль Нягтлан бодох, Банк, Санхүү, Инженер-Эдийн засаг, Мэдээллийн систем, Програм хангамж хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг.

манай сургууль их, дээд сургуулиудад тавигдаж буй шаардлагын дагуу “Байгууллагын магадлан итгэмжлэл” болон “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”-ийг дараах онуудад амжилттай магадлуусан. Үүнд:

“Байгууллагын магадлан итгэмжлэл”

1999 онд анхан шатанд
2006 онд 2 дахь шатанд
2016 онд 3 дахь шатанд
2018 онд 4 дахь шатанд
“Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”-ийн хувьд

“Нягтлан бодох бүртгэл”-ийн Бакалаврын хөтөлбөрөө

2007 онд анхан шатанд
2012 онд 2 дахь шатанд
2018 онд 3 дахь шатанд
“Нягтлан бодох бүртгэл”-ийн Магистрын хөтөлбөрөө

2018 онд
Үүнээс гадна АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагат 2011 онд гишүүнээр элсэн, 2014 оны 5 сарын 2 нд Сургууль болон Хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр тус сургууль Монголын их дээд сургуулиудын хувьд түүчээлэгч нь байж хөтөлбөрөө болон байгууллагаа анх түрүүнд магадлан итгэмжлүүлсэн анхны хувийн их сургууль болсон.

Хаяг: БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж

Утас: 7018-5950

Вэб хуудас: mandakh.edu.mn

Э-шуудан: info@mandakh.edu.mn

8. ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ

Үндэсний техникийн их сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авдаг:

  • ДУЛААН ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕР
  • ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР
  • АВТО ИНЖЕНЕР
  • АВТО ЗАМЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР
  • ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР
  • САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР
  • ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР
  • УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
  • АРХИТЕКТУР
  • САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

М анай сургууль АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 20 гаруй техник технологи, санхүү менежмент, гадаад харилцааны нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэдний сургалтын арга ажиллагаа, туршлага, ололт амжилтаас суралцан, тэргүүний техник технологийн ололт, сургалтын арга барилыг авч хэрэглэх, оюутан багш нараа хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаадад сургах зэрэг сургууль, багш, оюутнаа хөгжүүлэх үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлж байгаа билээ.

Хаяг: БГД, Чингүнжавын гудамж, 25-р эмийн сангийн зүүн хойно

Утас: 99501903, 94661566, 76109191, 76109292

Вэб хуудас: utis.edu.mn

Э-шуудан: ntu_33@yahoo.com

9. УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛЬ

Улаанбаатар Эрдэм Их Сургууль (УБЭИС) нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж Монгол Улсын хувийн хэвшлийн тэргүүлэх томоохон их сургуулиудын нэг болтлоо хөгжиж ирлээ.

Тус сургууль нь Бизнесийн сургууль, Инженерийн сургууль, Нийгмийн ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүн 3 сургууль, 6 тэнхимтэйгээр тодорхой чиглэлээр бакалавраас докторын төвшинд хүртэлх сургалтыг явуулдаг дээд боловсролын байгууллага юм.

Өнөөдөр УБЭИС нь 30-аад хөтөлбөрөөр бакалаврын, 6 хөтөлбөрөөр магистрын, 3 хөтөлбөрөөр докторын сургалт явуулж байгаагаас гадна Улаанбаатар хот, орон нутагт орой, эчнээ, гарагийн сургалтыг зохион байгуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 2000 оюутан суралцаж, 100 гаруй багш, тэдний 40 хувь нь эрдмийн цол, зэрэгтэй багш, эрдэмтэд ажиллаж байна. Анхны төгсөлт хийсэн 1999 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд УБЭИС-ийг нийт 5700-аад оюутан төгсөж улс орны өнцөг булан бүрд манай сургуулийн нэрийн хуудас болон ажиллаж байна. 2016 оны байдлаар нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгссөнөөс хойш 2 жилийн дотор ажлын байраар хангагддаг.

УБЭИС сургалтын материаллаг бааз, хичээллэх өрөө танхимын хүрэлцээ тохижилт, оюутан суралцах, хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд элсэлт, төгсөлтийн чанарт ихээхэн ахиц, үр дүнд хүрч чадсан юм.

Сүүлийн жилүүдэд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд багагүй ахиц гарч инженерийн салбаруудын сургалтын лаборатори орчин үндсэндээ бүрдсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд “Монголын нууц товчоо” теле фото студитэй болсноор сэтгүүл зүйн мэргэжлийн оюутнуудын мэдлэг, ур чадварыг ахиулах өргөн боломж нээгдсэн төдийгүй сэтгүүл зүйн онол, практик дадлагыг хослуулан эзэмшүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.

Манай сургуулийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өргөжин тэлсээр байна. Эдүгээ тус сургууль ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улсын их, дээд сургуулиудтай ажил хэргийн холбоо тогтоон сургалт, эрдэм шинжилгээний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар тодорхой ахиц гарч, 7 хөтөлбөрөөр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээтэй ажиллаж байна.

Хаяг: ЧД, 4-р хороо, Ялалт талбайн зүүн хойно

Утас: 11-311776, 326295, 366280

Вэб хуудас: www.uberdem.edu.mn

Э-шуудан: info@uds.edu.mn

10. ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

Шихихутуг их сургууль нь Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын өдрийн 16-ны өдрийн 16 тоот шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг. 1991 оноос эрх зүйн, 2002 оноос эрх зүйн магистр, 2004 оноос бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Тус сургууль нь 2001 онд Дээд боловсролын байгууллагын анхан шатны, 2006 онд ахисан түвшний, 2018 онд БМИҮЗ, ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран ижилсэх түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 3-дахь шатны, 2011 онд Эрх зүйн сургалтын хөтөлбөр, 2014 онд Бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус магадлан итгэмжлүүлсэн.

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

Төр, захиргааны эрх зүйн тэнхим нь 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын №33 тоот тушаалаар Эрх зүйн тэнхим нэртэйгээр анх байгуулагдсан.
Төр, захиргааны эрх зүйн тэнхим нь үндсэн 6 багшийн бүрэлдэхүүнтэй. Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багшлах бүрэлдэхүүн төр, эрх зүйн онол, эрх зүйн философи, үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, татварын эрх зүй, гаалийн эрх зүй, экологийн эрх зүй, процессын эрх зүй, гадаад орнуудын төр эрх зүйн түүх, хүний эрх зэрэг хичээлүүдийг зааж, судалгаа шинжилгээний ажил туурвиж байна.

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ИРГЭН, БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхим нь үндсэн 7 багшийн бүрэлдэхүүнтэй. Тус тэнхимийн багшлах бүрэлдэхүүн нь иргэний эрх зүй, өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, гэрээний бус үүргийн эрх зүй, бизнесийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, иргэний процессын эрх зүй, иргэн, бизнесийн хууль тогтоомжийн хэрэглээ, оюун ыөмчийн эрх зүй, нийгэм хамгааллын эрх зүй, арбитрын процесс болон өв залгамжлалын эрх зүй зэрэг хичээлүүдийг зааж, судалгаа шинжилгээний ажил туурвиж байна.

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөтөлбөрөөр төгсөгчийг хөтөлбөрийн зорилго, зорилтод /PEOs/ хүрэх, суралцахуйн PLO-6, PLO-7, PLO-8, PLO-9-д дурдсан үр дүнд хүрэхэд туслах, хамтран ажиллах

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Англи хэл, Сэтгэлгээний түүх, Логик, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, Эдийн засгийн онол, Бизнесийн удирдлага, Шүүхийн няглан бодох бүртгэл, Эдийн засгийн философи, Мэдээллийн технологийн хэрэглээ, Монгол хэл бичиг, найруулга зүй, Монголын түүх соёл, ёс заншил, Монголын төр эрх зүйн түүх, Судалгааны арга зүй

Хаяг: СБД, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1

Утас: 11-320176, 314977, 320812, 323392

Вэб хуудас: shihihutug.edu.mn

Э-шуудан: info@shihihutug.edu.mn, shihihutug1991@gmail.com

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал