Хулгана жилийн зурлага

БААСАН ГАРАГ

2020/03/13ДОЛЛАР (USD)

2,766.69УЛААНБААТАР

-4°C

Хулгана жилийн зурлагаа эндээс үзээрэй

Хулгана жилийн зурлагаа эндээс үзээрэй

“Хотол төгс хэмээх Төмөр хулгана ” жилийн зурлагыг хүргэж байна.


ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛД 2020 ОНД

НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд, хийморь дорой. Ажил үйлс саадтай. Хэл үг, атаа жөтөө дунд. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эр: Олзын үүд нээгдсэн. Хийморийн дарцаг хийсгэ. Засал: Сүлд  дуудуул, Жил орсны засал. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Мандал өргүүл.

1924 он. Модон хулгана: Нас нь: 97. Эрүүл мэнд сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Мах, хурим, оршуулгын идээ, улаан эд авахыг цээрлэ. Унаанд суухдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Тархи толгой, нүд, цээжин биеийн өвчинд өртөх. Засал: Гүмэг (суудал), Мэнгэ (1цагаан), Гогэг, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Цэнд, Галын сан.

Эм нь: Усанд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Идээ, шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал: Гүмэг (суудал), Мэнгэ (8 цагаан), Рүймиг, Шавдаг дором гарга. Адьяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь. Уншуулах ном: Лүмбэнгарав, Лусын сан. Газар усаа тахь.

1936 он. Гал хулгана: Нас нь: 85. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Идээ, шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал нь: Рүймэг, Шавдаг дором, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь. Уншуулах ном: Лусын сан, Доржнамжом, Лүмбэнгарав, Лүйвангон. Нялхас хүүхдэд өглөг өг. Газар усаа тахь.

Эм нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус идээ, улаан эдийг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Тархи толгой, нүд, цээжин биеийн өвчинд өртөх. Засал нь: Сумьяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Алтангэрэл, Цэнд, Галын сан.

1948 он. Шороон хулгана: Нас нь: 73. Эрүүл мэнд, буян хишиг нь дорой.

Эр нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Ууланд авирах, улаан эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой, яр шарх, цээжин биеэ, цусны өвчнөөс сэргийл. Засал нь: Мэнгэ (7 улаан), Гүмэг (суудал), Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь. Уншуулах ном: Ширнэн, Цэнд, Галын сан. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.

Эм нь: Усанд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Ариун бус идээ, шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал нь: Мэнгэ (8 цагаан), Гүмэг (жил), Рүймиг, Шавдаг дором. Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Лүмбэнгарав, Лүйвангон, Лусын сан, Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

1960 он. Төмөр хулгана: Нас нь: 61. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг гарлагатай.

Эр нь: Усанд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Хэрүүл тэмцлээс хол бай, ариун бус идээ, шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Тархи толгой, нүд, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал нь: Мэнгэ (1 цагаан), Гогэг, Рүймиг, Шавдаг дором, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Лусын сан, Алтангэрэл, Лүмбүмгарав, Лүйвангон. Газар усаа тахь.

Эм нь: Галд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Улаан идээ бүү гарга, ариун бус идээ, үхээрийн газар, улаан эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеийн өвчнөөс сэргийл. Засал нь: Мэнгэ (8 цагаан), Адьяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь. Уншуулах ном: Цэнд, Галын сан, Заслын 8 ном, «Сац» 1000 дэлс.

1972 он. Усан хулгана: Нас нь: 49. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Галд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Хурим найр, ариун бус идээ, улаан идээ бүү гарга, улаан эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Тархи толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөх. Засал: Гүмэг (суудал). Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь. Уншуулах ном: До палчин, Нити, Доржнамжом, Галын сан, Цэн. Нялхас хүүхдэд өглөг өг.

Эм нь: Усанд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бич. Хэрүүл тэмцлээс хол бай, идээнээс гэмтэх, шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэх, худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Тархи толгой, нүд, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Засал нь: Гүмэг (суудал), Рүймиг. Шавдаг дором, Сумьяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Алтангэрэл, Лүмбүмгарав, Лусын сан. Газар усаа тахь.

1984 он. Модон хулгана: 37. Эрүүл мэнд сайн, буян хишиг гарлагатай.

Эр нь: Усанд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Шар, хар эд авах, улай үзэх, ууланд авирах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Засал нь: Мэнгэ (7 улаан), Рүймиг, Шавдаг дором, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь. Уншуулах ном: Ширнэн, Лүмбэнгарав, Лусын сан. Газар усаа тахь, Цац 1000 талби.

Эм нь: Галд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Улаан идээ бүү гарга, ариун бус идээ, улаан эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеийн өвчнөөс сэргийл. Засал нь: Мэнгэ (8 цагаан). Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Галын сан, Цэнд. «Сац» 1000 дэлс.

1996 он. Гал хулгана: Нас нь: 25. Эрүүл мэнд дорой, буян хишиг сайн. Шүтээнд даатга, түй мандал өргүүл.

Эр нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Ариун бус идээ, улаан эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Тархи толгой, нүд, цээжин биеэ элдэв өвчинд өртөх. Хэрүүл тэмцлээс хол яв. Засал нь: Мэнгэ (1 цагаан), Гүмэг (суудал), Гогэг, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Цэнд, Галын сан. Цац 1000 талби.

Эм нь: Усанд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус идээ, шар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал нь: Мэнгэ (8 цагаан), Гүмэг (суудал), Рүймиг, Шавдаг дором, Адьяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь. Уншуулах ном: Лүмбэнгарав, Лусын сан, Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Газар усаа тахь.

2008 он. Шороон хулгана: Нас нь: 13. Эрүүл мэнд, буян хишиг нь дорой.

Эр нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Шар, хар эд авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Засал нь: Рүймиг. Шавдаг дором, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь. Уншуулах ном: Лусын сан, Нити, Доржнамжом, Лүмбэнгарав

Эм нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Ариун бус идээ, улаан эд авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Тархи толгой, нүд, цээжин биеэ элдэв өвчинд өртөх. Засал нь: Сумьяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь. Уншуулах ном: Ариун сан, Цэнд, Галын сан.

2020 он. Төмөр хулгана: Нас нь: 1. Эрүүл мэнд маш сайн.

Эр нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Зун, намрын цагт сэрэмжил. Толгой, яр шарх, цээжин биеэ, цусны өвчнөөс сэргийл. Уншуулах ном: Ширнэн, Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Галын сан.

Эм нь: Усанд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Уншуулах ном: Ширнэн, Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Лусын сан.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал