Хуримын ерөөл / Hurimiin eruul

Хурим найрын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан та бүхэнд хэрэгтэй байж болох хэдэн мэдээллийг хүргэж байна.

Хуримын ёслолын үйлдсэний дараа хуримын цайллага найрыг зохион байгуулдаг. Энэ үеэр тал талаас маш их ерөөлийг хэлэх ёстой юм. Хуримын ёслолыг зөвхөн хуримын ордонд хийнэ гэсэн ёс байдаггүй бөгөөд ёслол үйлдэж сурсан туршлагатай хүмүүсээр удирдуулж хүссэн газраа хийлгэж болдог юм байна.

Ерөөл

Зээ
Хуримлагч хосын нэрс
……………………………………………..
……………………………………………..
Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Өнөр өтгөн сайхан айл болоорой.
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй
Насан туршид хамтран жаргаарай.
Амраг хосын эвийн сэтгэлээс мандсан
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг түшиж жаргана гэдэг чинь
Алаг эрээн хорвоогийн жам л юм шүү
Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жам л юм шүү
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жам л юм шүү
Уйлах инээх хоёрт цугтаа байж
Унах босох хоёрт хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай

Хорвоо дэлхийн уудамд

Хос хун шиг амьдрах гэж
Хоёр биенийхээ аав ээжийг
Хамгаас илүү халамжлах гэж
Хонгор үрсийнхээ зулайг
Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж
Хорвоог туулах хамтын амьдралаа
Хотол түмэндээ гэрчлэн андгайлах гэж
Хурим найрын ёслолын хойморт
Хүндэт таныг урин залъя
Гэгээн тэнгэрлэг их хайрын минь
Гэрч нь болж Та минь залраарай

Ерөөл учрал бүрдсэн
Ертөнцийн энэ сайхан өдөр
Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж
Хатан сүйхээр заяа зангидаж байна
Өвгөдөөс уламжлагдсан ган тулганд
Өөдөө бадарсан галаан асааж
Өрхөн дээр цугласан долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо бид хоёр
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай

Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!

Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдар юү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо бидэн хоёр.
Урьсан хосын голомт бадарч
Уригдсан таны буян дэлгэрч
Удам ургийн холбоо зузаарч
Удаан жаргалын ерөөл оршиг

Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлье
Насан туршид хамтран жаргая…

Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл боллоо бидэн хоёр.

Хорвоо дэлхийн уудамд
Хос хун шиг амьдрах гэж
Хоёр биенийхээ аав ээжийг
Хамгаас илүү халамжлах гэж
Хонгор үрсийнхээ зулайг
Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж
Нартын жамыг дагаж
Насаараа хамт амьдрах гэж
Айл боллоо бидэн хоёр
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг

Алтайн хөгөлгөр уулсаас сүлд хийморь буулгаж
Аавын алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж
Танхил залуу насны тавилан заяа гэрэлтүүлж
Тэнгэр бурхны таалал дор наран тооноо өргөж
Удам судраа барилдуулсан
Учралын өлзийт энэ өдөр
Төр улсдаа өрх нэмсний баярт
Түмэн олондоо бүл нэмсний учирт
Төрөл садан, ахан дүүс, анд нөхөд та бүхнийхээ
Түвшин сайхан хурим найрынхаа дэлгэр хойморт урин залъя

Хаан аавын үүсгэсэн голомтыг залгаж
Хатан ээжийн асаасан галыг цахиж
Өвөг дээдсийнхээ ёсыг даган
Өрх гэрийнхээ үүдийг татлаа бидэн хоёр
Ураг холбон барилдах
Учралт энэ өдөр
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан таны ерөөл бат оршиг

Мандах нарны гэгээн цацрагт голомтоо бадрааж
Манцуйд торних нялх үрсийнхээ инээмсэглэлд ариусаж
Өвөг дээдсийнхээ ариун голомтод цучил нэмж
Өрнөх амьдралаа холбон гэр бүл боллоо бидэн хоёр
Урьсан бидний ураг батжижУригдсан зочдын өлмий бат оршиг

Дэлгэр зуны сайхан өдрийг товлож
Дээшлэн дэвжихийн ерөөл дэвшүүлж
Өвгөдийн шийрлэсэн ган тулганд
Өөдөө дүрэлзэх галаан бадрааж
Өөдлөн дэвжихийн ерөөл өргөж
Өрхөө татаж айл боллоо бид хоёр
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан таны өлмий бат оршиг

 

Зочидод хандсан
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!

 

Хуримлагч хос-д хандсан

Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй …….
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү

 

Хуримын цайллагын дэг

Бэлтгэл ажил:

Микрофон, аппарат, камер,
Хэлэх үгс, шилдэг ширээний шагнал
Хуримын дуу, гэр бүл, аз жаргалын тухай дуу, бүжгийн ая
Зурагчин, зураглаач, дуучин, хуурч бэлтгэнэ

Эхлэл:
Суудлын төлөвлөгөө гаргана.
Ширээгээ зассан байна
Зочидоо угтан авч, ширээнд нь урьж суулгана. /2-3 охид/
Ширээ бүрийн сөнчийг сонгоно.
Хүн бүрт цайгаа барьсан байна

Ерөөл хэлнэ

Морин хуур
Уртын дуу /жавар үргээнэ/ /дууч, хуурч/, Энэ үед ширээ бүрийн сөнч нь хундага дүүргэх ёстой
Анхны хундага
Хүлэлцэн ирсэн хүндтэй хүмүүсийг танилцуулна.
2 талын аав, ээжүүд нь сургаалиа хайрлана
Хундага өргөнө
Зураг даруулах үйл ажиллагаа, зурагчин ажиллах хэрэгтэй /нийтээр/,

Энэ үед хоолыг зөөнө.

Зочидоо зоогонд урина
Аяны дугараа /ээлж дараагаар/
Хуримын бэлэг, сэлтээ гардуулна
/Төрөл төрөгсөд, Найз нөхөд нь өөрсдийгөө танилцуулж
Хуримлагч хосдоо захиас сургамж, сэтгэлийн үгээ хэлнэ/
Хуримлагч хос маань төрөл төрөгсөд, найз нөхөддөө сэтгэлийн үгээ хэлнэ
Хуримлагч хосууд ширээ бүр дээр очиж хундага өргөнө.
Аяны дугараа /Хуримын хос ширээ бүр дээр очиж, хундага өргөнө/
Бүжиг
Ширээ бүрийн хооронд тэмцээн /дуу, шүлэг, бүжиг, ерөөл, магтаал/
Ширээнүүдийн хүмүүсийг сольж суулгана. Хүмүүсийг танилцуулна.

хуримын ерөөл 2

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал