Хурим хийх зардал дундажаар 20 сая төгрөг

Өнөөдрийн хандалт: 2,580 Хурим хийхэд тохиромжтой рестораны жагсаалтыг ЭНДЭЭС… Хурим хийх хамгийн гол зүйл мэдээж төсөв байдаг. Бид хуримын төсвийг үндсэнд нь 3 ангилан /бага, дунд, дээд/ тооцож хурим хийх зардал гаргаж үзлээ. Бага / 150 хүнээр тооцов/ 1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал: ✔️Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын […]

New York Empire
Хуримын хүлээн авалтын захиалга авч байна.
Хэзээ ч мартагдашгүй хуримын гайхамшигт өдрөө та бидэнд даатга
Хүчин чадал: 350 хүн хүртэл
Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157
Panorama Wedding Hall
Хурим найр, хонхны баяр гэх мэт бүх төрлийн хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах найрсаг хамт олон таныг хүлээж байна
Хүчин чадал: 120-300
Хаяг: Зайсан , Тескомагийн замын эсрэг талд Цацралт хаусын 4 давхарт
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0186
Lion Tower ресторан
Lion Tower
Хүчин чадал: 100, 150, 500 хүртэлх 3 төрлийн танхим
Багц меню: 89000-119000
Хаяг: 3-4-р хорооллын эцэс буюу Оргил худалдааны төвийн баруун талд төв зам дагуу байрлалтай

Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7740-1307

Shangri-La Hotel
Хүчин чадал: 350
Хаяг: Шангри-Ла зочид буудал
Утас: 7702-9999
Zaisan Hill Event Hall
Хүчин чадал: 500
Хаяг: Zaisan Hill Complex-ийн урд талд
Утас: 7712-8939

Holiday Inn
Хамт олон, Aлбан байгууллагын, Анд найз нөхдийн хүлээн авалтын захиалгa авч эхэллээ. Манайх 100-180 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимаар үйлчилж байна.☎️ Утас: 7014-2222
Blue Sky Hotel
Хүчин чадал: 250
Хаяг: Сүхбаатрын талбайн урд талд
Утас: 7010-0505

Хурим хийхэд тохиромжтой рестораны жагсаалтыг ЭНДЭЭС...

Хурим хийх хамгийн гол зүйл мэдээж төсөв байдаг. Бид хуримын төсвийг үндсэнд нь 3 ангилан /бага, дунд, дээд/ тооцож хурим хийх зардал гаргаж үзлээ.

Бага / 150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
✔️Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
✔️Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
✔️Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
✔️Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг.
2. Ресторанд гарах зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 40,000*150=6,000,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 350 * 150= 52,500
✔️Ундаа 600 * 150= 90,000
✔️Сархад 15 хүнд 4 шил сархад / нэг зочинд 200 грамм/  гэвэл нийт 40 шил сархад болно. 40 шил сархад * 12000=480,000
✔️Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450,000
4. Зурагчин=50,000
5. Бусад зардал= 1,000,000                                                                                                                    6. Хүлээн авалтын хөтөлбөр= 1,000,000
Нийт зардал=9,881,500 төгрөг

Дунд /150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 65,000*150=9,750,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 450 * 150= 67,500
✔️Ундаа 700* 150= 105,000
✔️Сархад 15 хүнд 5 шил сархад / нэг зочинд 250 грамм/  гэвэл нийт 50 шил сархад болно. 50 шил сархад * 12000=600,000
✔️Нэг ширээнд 50.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 750,000
4. Зурагчин=100,000
5. Бусад зардал= 2,000,000                                                                                                                    6. Хүлээн авалтын хөтөлбөр= 1,500,000
Нийт зардал=16,041,500 төгрөг

Дээд зэргийн хурим /150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил /Гэвч өдрөөсөө хамаарч төлбөр нь ондоо шүү дээ. Бид дашням, балжиннямтай өдрийн төлбөрийг тооцоолж бодсон байгаа/
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 700 * 150= 105,000
✔️Ундаа 1000* 150= 150,000
✔️Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000
✔️Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000
4. Зурагчин=500,000
5. Хамтлаг дуучид= 5,000,000
5. Бусад зардал= 4,000,000
Нийт зардал=30,081,000 төгрөг

Мэдээж энд гаргасан зардал ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай.

Хуримын зураг авалтын шилдэг 12 фото студийн жагсаалт

Танд аз жаргал хүсье

Ангилал

Тэнгэр тахилгын нэгдсэн холбоо: Тахилгын бичлэг