Хуримын урилганы үг

Өнөөдрийн хандалт: 18 Хуримын урилганы үг Эрдмийн цэнхэр уулсаас сүлд хийморь буулгаж Эцгийн алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж Танхил залуу насны тавилан заяа гэрэлтүүлж Тэнгэр бурханы таалал доор наран тооноо өргөж Баранзад хөх огторгуйд аранзад галаа дүрэлзүүлэн Өрхөн дээр гэрэлтэх долоон бурханд Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор айл гэр боллоо бид хоёр Туургат их Монголдоо өрх […]

Хуримын урилганы үг

  1. Эрдмийн цэнхэр уулсаас сүлд хийморь буулгаж

Эцгийн алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж

Танхил залуу насны тавилан заяа гэрэлтүүлж

Тэнгэр бурханы таалал доор наран тооноо өргөж

Баранзад хөх огторгуйд аранзад галаа дүрэлзүүлэн

Өрхөн дээр гэрэлтэх долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор айл гэр боллоо бид хоёр

Туургат их Монголдоо өрх нэмсэн

Шинэхэн айлын хоймор гийгүүлж

Төөрөг ихт Монголын буян хурсан

Бидний хуримын зочин болно уу хэмээн заллага айлтгаж байна

 

  1. Тоонот гэрээн барьж

Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ

Тулгандаа галаан бадрааж

Түвшин жаргалтай амьдарюү гэлээ

Өргөө гэрээн барьж

Өнөд жаргалтай амьдарюү гэлээ

Үүрдийн ариун хайраар

Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас

Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс

Урьсан бидний ураг төрөл батжиж

Уригдсан таны ерөөл бат орших болтугай.

 

  1. Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Айл боллоо

Насанд энхжин, жарган дэлгэрэхийн

Хишиг буян, ерөөлийг айлтган

Наран хотолсон халуун голомтдоо

Хүндэт зочдоо өөдөө залъя!

 

  1. Нарт хорвоогийн буяныг эдэлье

Насан туршид хамтран жаргая

Эцгийн ариун голомтыг

Ган тулгандаа бадрааж

Золгон учирсан энэ өдрөөс

Зочин таны сайхан ерөөлөөр

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

 

  1. Хорвоо дэлхийн уудамд

Хос хун шиг амьдрах гэж

Хоёр биенийхээ аав ээжийг

  1. Хамгаас илүү халамжлах гэж

Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж

Хорвоог туулах хамтын амьдралаа

Хотол түмэндээ гэрчлэн андгайлах гэж

Хурим найрын ёслолын хойморт

Хүндэт таныг урин залъя

Гэгээн тэнгэрлэг их хайрын минь

Гэрч нь болж Та минь залраарай

 

  1. Ерөөл учрал бүрдсэн

Ертөнцийн энэ сайхан өдөр

Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж

Хатан сүйхээр заяа зангидаж байна

Өвгөдөөс уламжлагдсан ган тулганд

Өөдөө бадарсан галаан асааж

Өрхөн дээр цугласан долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Айл боллоо бид хоёр

Золгон учирсан энэ өдрөөс

Зочин таны сайхан ерөөлөөр

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

 

  1. Тоонот гэрээн барьж

Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ

Тулгандаа галаан бадрааж

Түвшин жаргалтай амьдарюү гэлээ

Өргөө гэрээн барьж

Өнөд жаргалтай амьдарюү гэлээ

Үүрдийн ариун хайраар

Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

 

  1. Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Айл боллоо бидэн хоёр.

Урьсан хосын голомт бадарч

Уригдсан таны буян дэлгэрч

Удам ургийн холбоо зузаарч

Удаан жаргалын ерөөл оршиг

 

  1. Хорвоо дэлхийн уудамд

Хос хун шиг амьдрах гэж

Хоёр биенийхээ аав ээжийг

Хамгаас илүү халамжлах гэж

Хонгор үрсийнхээ зулайг

Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж

Нартын жамыг дагаж

Насаараа хамт амьдрах гэж

Айл боллоо бидэн хоёр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан зочдын өлмий бат оршиг

 

  1. Алтайн хөгөлгөр уулсаас сүлд хийморь буулгаж

Аавын алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж

Танхил залуу насны тавилан заяа гэрэлтүүлж

Тэнгэр бурхны таалал дор наран тооноо өргөж

Удам судраа барилдуулсан

Учралын өлзийт энэ өдөр

Төр улсдаа өрх нэмсний баярт

Түмэн олондоо бүл нэмсний учирт

Төрөл садан, ахан дүүс, анд нөхөд та бүхнийхээ

Түвшин сайхан хурим найрынхаа дэлгэр хойморт урин залъя

 

  1. Хаан аавын үүсгэсэн голомтыг залгаж

Хатан ээжийн асаасан галыг цахиж

Өвөг дээдсийнхээ ёсыг даган

Өрх гэрийнхээ үүдийг татлаа бидэн хоёр

Ураг холбон барилдах

Учралт энэ өдөр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан таны ерөөл бат оршиг

 

  1. Мандах нарны гэгээн цацрагт голомтоо бадрааж

Манцуйд торних нялх үрсийнхээ инээмсэглэлд ариусаж

Өвөг дээдсийнхээ ариун голомтод цучил нэмж

Өрнөх амьдралаа холбон гэр бүл боллоо бидэн хоёр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан зочдын өлмий бат оршиг

 

  1. Дэлгэр зуны сайхан өдрийг товлож

Дээшлэн дэвжихийн ерөөл дэвшүүлж

Өвгөдийн шийрлэсэн ган тулганд

Өөдөө дүрэлзэх галаан бадрааж

Өөдлөн дэвжихийн  ерөөл өргөж

Өрхөө татаж айл боллоо бид хоёр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан таны  өлмий бат оршиг

 

  1. Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж

Өөдөө ассан галаа бадрааж

Өрх гэрийнхээ үүдийг татаж

Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор

Айл боллоо бид хоёр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан зочдын өлмий бат оршиг

/Хуримын урилганы үг/

Ангилал