Хурим хийхэд анхаарах зүйлс

Өнөөдрийн хандалт: 236 Хурим гэдэг бол мэдээж хэрэг хүний амьдралд ганцхан тохиолдох гайхамшиг билээ.                      Хүн бүхэнд өөрийн гэсэн төсөөлсөн мөрөөдлийн хурим байдаг шүү дээ.                                        Тэгвэл тэрхүү […]

Plus Restaurant and Lounge
💃 50-70 хүн хүлээн авах заал
🎤 10-20 хүн хүлээн авах VIP өрөөнүүд /Караоке/
👨‍🍳Мастер тогоочийн хоол
🎸Сүүлийн үеийн цэвэр дугааралттай хөгжим “Аппартур”
👗Хувцас солих өрөө

🚗Автомашины зогсоолтой
Хаяг: Mаршалын гүүр давах зам дагуу UNIQ CENTER 6 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7763-7107
Lion Tower ресторан
Lion Tower
Хүчин чадал: 100, 150, 500 хүртэлх 3 төрлийн танхим
Багц меню: 89000-119000
Хаяг: 3-4-р хорооллын эцэс буюу Оргил худалдааны төвийн баруун талд төв зам дагуу байрлалтай

Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7740-1307

Shangri-La Hotel
Хүчин чадал: 350
Хаяг: Шангри-Ла зочид буудал
Утас: 7702-9999
Zaisan Hill Event Hall
Хүчин чадал: 500
Хаяг: Zaisan Hill Complex-ийн урд талд
Утас: 7712-8939

Holiday Inn
Хамт олон, Aлбан байгууллагын, Анд найз нөхдийн хүлээн авалтын захиалгa авч эхэллээ. Манайх 100-180 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимаар үйлчилж байна.☎️ Утас: 7014-2222
Blue Sky Hotel
Хүчин чадал: 250
Хаяг: Сүхбаатрын талбайн урд талд
Утас: 7010-0505

Хурим гэдэг бол мэдээж хэрэг хүний амьдралд ганцхан тохиолдох гайхамшиг билээ.                      Хүн бүхэнд өөрийн гэсэн төсөөлсөн мөрөөдлийн хурим байдаг шүү дээ.                                        Тэгвэл тэрхүү мөрөөдлийн хуримаа хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

1. Төлөвлөгөө боловсруулах

Төлөвлөгөө боловсруулах гэдэг бол хамгийн гол хэсэг. Та амьдралдаа ганц тохиолдох хуримаа мартагдашгүй хийхийн тулд маш нарийн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Энэ нь ямар нэг зүйл мартагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх юм.
2. Хуримын ордон болон ресторанд захиалга өгөх
Үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуримын ордон /хуримын ордонд очихдоо авч очих бичиг баримтуудаа мартуузай/ болон ресторандаа 2 сарын өмнөөс захиалгаа өгөх хэрэгтэй. Ачаалал ихтэй намрын улиралд бол түүнээс ч эрт хандах хэрэгтэй.  Ресторан сонгох ажилтай цуг зочдын тоог ерөнхийлөн гаргах ажил хамт хийгдэх учиртай юм. Учир нь зочдын нэрс болон тоо рестораны сонголтод нөлөөлөхөөс гадна хэдэн хүнийг хэдэн төгрөгийн төсөвт тааруулан дайлах санхүүгийн баримжаа мөн гарна гэдгийг та бүү мартаарай.

Хурим хийхэд хамгийн тохиромжтой ресторануудын жагсаалтыг ЭНДЭЭС...

3. Хуримын гоёл

Даашинз, эрэгтэй хүрмэний сонголт хийгдэх хэрэгтэй. Учир нь хуримаараа гоё харагдахад судалгаа, сонголт маш чухал. Эртнээс сонголтуудыг бүгдийг үзэж хараад эцсийн мөчид шийдвэрээ гаргаж гоёлоо сонгоорой. Яарч сандарч сонгосон сонголт тийм ч сайн байдаггүй шүү дээ.
4. Урилга
Энэ бол бас нэгэн сонголт юм. Өнгө үзэмж, бичигдэх үг гээд л бүгд чухал.  Урилгаа сонгоод бичих сайхан үгтэй байх хэрэгтэй.  Урилга өгөх, авах нь их том хүндэтгэл гэж хандах хэрэгтэй.  Зочдод урилгыг 14 хоногоос багагүй хугацаанд өгөх хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт зочид танай хуримд бэлдэхэд хэрэгтэй, нөгөөтээгүүр зочид ирэх эсэхийг нягтлахад танд хэрэгтэй.

5. Зураглаач
“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг байдаг шүү дээ. Та амьдралдаа ганц тохиолдох мартагдашгүй хүслийн өдрөө гэрэл зургийн хальсанд авч үлдэхийн тулд хамгийн сайн зурагчин сонгох хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд хуримын өглөө гарахдаа бэлтгэсэн бүх зүйлсээ мартуузай.                            Бээлий, гивлүүр, гарт барих цэцэг, гутал, нөхрийн зангиа, дээлийн бүс гээд бүгдийг нягтлан нямбайлж урд орой нь сайтар бэлдэж хоноорой.

Танд аз жаргал хүсье

Ангилал