Хурим хийхэд анхаарах зүйлс болон түүнд зарцуулагдах төсөв

Өнөөдрийн хандалт: 149 Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа юун түрүүнд баяр хүргэе. Та өөрийн хүслийн хуримаа хэзээ ч харамсахгүйгээр хийхийн тулд танд хэчнээн төгрөгийн төсөв хэрэг болох талаар мөн юуг анхаарах хэрэгтэй зэргийг хамтдаа сонирхоцгооё. ХУРИМАА ХИЙХЭЭР БОЛЛОО. ЮУНААС ЭХЛЭХ ВЭ? 1.ҮЗЭГ ЦААС Та салфетканы өнгөнөөс эхлээд даашинзын загвараа хүртэл бодох хэрэгтэй. Тиймээс аав, ээж, […]

Steppe Arena
400-1500 хүний хүлээн авалт
Сүүлийн үеийн шинэлэг маш том тайз засалт
Дулаан тав тухтай орчин
Мэргэжлийн өндөр түвшний катеринг үйдчилгээ
1000 машины зогсоол
Нэмэлтээр 360 лед дэлгэц болон 3DLP прожектор
Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7707-2523
Rio Garden Lounge
Манай ресторан нь 35-45 хүний багтаамжтай тав тухтай орчиндоо ,
Шинэ жил Тэмдэглэлт ой, Шоу арга хэмжээ бусад бүх төрлийн хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд хийхээр туршлагатай, найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7740-2563

 

Их бүрд цогцолбор
Бүх төрлийн хүлээн авалтыг тав тухтай орчинд найрсаг хамт олон, чанартай үйлчилгээг таньд үзүүлэх болно. Та манайхыг сонгосноор мэргэжлийн #тогоочийн халуун хоол, хүйтэн пиво, амтат зуушийг амтархан хүртэж үдшийг тансаг сайхан орчинд өнгөрүүлэх боломжийг бид олгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7763-7192
Smokehouse restaurant
Хүчин чадал: 50-60 VIP 15-20
Шинэ жилийн меню: 149000-199000
Facebook хуудас
Хаяг: Шангри-ла IMAX-ын замын эсрэг талд
Утас: 70137013
Дэлгэрэнгүй

Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа юун түрүүнд баяр хүргэе. Та өөрийн хүслийн хуримаа хэзээ ч харамсахгүйгээр хийхийн тулд танд хэчнээн төгрөгийн төсөв хэрэг болох талаар мөн юуг анхаарах хэрэгтэй зэргийг хамтдаа сонирхоцгооё.

ХУРИМАА ХИЙХЭЭР БОЛЛОО. ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

1.ҮЗЭГ ЦААС
Та салфетканы өнгөнөөс эхлээд даашинзын загвараа хүртэл бодох хэрэгтэй. Тиймээс аав, ээж, ах, дүү гээд бусдын хүслийг үл харгалзан өөрсдийнхөө мөрөөдөж байгаа хуримаа бич. Энэ хэсэг бол хамгийн чухал шүү.
2. ЗОЧДЫН ТООГ ГАРГАХ
Ойр дотныхоо хүрээнд хиймээр байна уу эсвэл таньдаг бүх хүмүүсээ цуглуулсан нижгэр хурим хиймээр байна уу. Жагсаалт гаргаад урих хүмүүсийнхээ тоог гаргаарай.
3.ХААНА ХИЙХЭЭ ШИЙДЭХ
Ресторанд, гэрлэх ёслолын ордон, монгол гэрт, гадаа задгай талбайд гэх мэт зочид хаана найрлах газрыг сонгох.
4. ЭНТЕРТАЙНМЕНТ
Зочдын тоогоо гаргачихлаа, хаана хийхээ шийдчихлээ. Харин одоо хуримын урилга, үсчин, нүүр будаг, хөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач гэх мэт бүгдийг шийдэж захиалгаа баталгаажуулах.
 5. ХУРИМЫН ХУВЦАС
Хуримын өдрийн тансаг костюм, үлгэрийн цагаан даашинз. Худалдаж авах уу , прокатлахуу эртхэн шийдэх хэрэгтэй. Цаг нь тулаад ирэхээр эмэгтэйчүүдэд сонголт хийхэд маш хэцүү болдог.
6. ЗАРДАЛ 
Зардлын хэсэг дээр сануулж хэлэх нэг зүйл байна. Урьсан зочид руугаа 3 хоногийн өмнө ” Та хуримд минь ирнэ биз дээ?” гэж эелдгээр асуух. Тэгэхгүй бол 200 хүний ширээтэй 80 зочинтой хурим дээр болох вий.

Одоо нийт гарах зардлаа тооцоолцгооё

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
Хуримын ёслолын захиалга өгөхдөө
-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг.
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 700 * 150= 105,000
✔️Ундаа 1000* 150= 150,000
✔️Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000
✔️Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000
4. Зурагчин=500,000
5. Хамтлаг дуучид= 5,000,000
5. Бусад зардал= 4,000,000
Нийт зардал=30,081,000 төгрөг / Мэдээж энэ бол ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай!/

Хурим хийхэд тохиромжтой рестораны жагсаалт

 

Ангилал