хэвлэлийн эх бэлтгэх программ

“Magic color print”
Бүх төрлийн хэвлэл, хаяг реклам, сурталчилгааны самбар, брошур, шошго, ном, сэтгүүл, стикер хэвлэлийн үйлчилгээ үзүүлж байна.
Хаяг: Монгол 3-ийн автобусны буудал, Алтанбэрсийн хойно байрлалтай
Мэйл хаяг: mcolors107@gmail.com
Утас: 7730-1532


ХЭВЛЭЛИЙН ЭХ БЭЛТГЭХ ПРОГРАМ MICROSOFT OFFICE PUBLISHER
  1. ХЭВЛЭЛИЙН ЭХ БЭЛТГЭЛ  Хэвлэлийн эх бэлтгэл гэдэг нь тодорхой багц мэдээллийг холбогдох текст, зураг чимэглэлийн хамт ойлгомжтой хэлбэрээр, үзэмжтэй байрлуулан цаасан дээр хэвлэхэд зориулж компьютерт оруулсныг хэлнэ.
  2. Microsoft Office Publisher програм нь албан бичиг, баримтын хэвлэлийн эхийг хялбар бэлтгэхэд зориулагдсан Microsoft Office бүлэг програмын нэг бөгөөд бие даасан өвөрмөц хэрэглээтэй. Publisher програм заавал албан бичиг баримтын хэвлэлийн эх бэлтгэх биш ердийн бага хэмжээний хэвлэлийн эхийг бэлтгэх боломжтой програм хангамж юм. Мөн ил захидал, нэрийн хуудас, танилцуулга, сонин, сэтгүүл зэргийг бэлэн загвар ашиглан хялбар аргаар хийх, шинээр өөрийн хүссэн загварыг зохиох боломжтой.
  3. Хэвлэлийн төрөл буюу Publication Type хэсэгт эх бэлтгэлийн төрлийг сонгоно. Сонгосон төрөлд хамааарах загваруудын сонголт Template буюу загвар сонгох хэсэгт гарч ирэх бөгөөд загварын нэмэлт тохиргоог цонхны баруун хэсэгт байрлах Customize, Options хэсгүүдэд хийгээд Create товчин дээр дарж шинээр хэвлэлийн эх бэлтгэх цонх руу шилжинэ
  4. Publication Type буюу хэвлэлийн төрлүүд: Blank Page Sizes – Янз бүрийн хэмжээтэй хоосон хуудаснууд  Advertisements – Зар сурталчилгаа Award Certificates – Гэрчилгээ, өргөмжлөл  Banners – Лоозон Brochures – Товхимол, танилцуулга Business Card – Нэрийн хуудас  Calendars – Календарь
  5. Catalogs – Жагсаалт E-mails – Цахим шуудан Envelops – Дугтуй Flyers – Сурталчилгааны хуудас  Gift Certificates – Бэлгийн карт  Greeting Cards – Мэндчилгээний хуудас  Import Word documents – Word програмын баримтыг үйлдэх Invitation Cards – Урилга
  6. Labels – Хайрцагны савны шошго  Letterhead – Албан бичгийн толгой  Menu – Цэс  Newsletters – Сонин сэтгүүл  Paper Folding Project – Цаас нугалж биет зүйл хийх Postcards – Ил захидал Programs – Хөтөлбөр Resumes – Танилцуулга, намтар  Signs – Тэмдэг Web site – Вэб хуудас  With Compliments Cards – Мэндчилгээ
  7. Нэмэлт тохиргооны хэсэгт дараах командууд байрлана.  Customize талбарт: Color scheme – сонгосон загварын өнгийг сонгох, Font scheme – текстийн хэлбэр хэмжээг сонгох,  Business information – компаний нэр, лого, хаяг, харилцах утас г.м мэдээллийг оруулна. Оруулсан мэдээлэл нь сонгосон загвар дээр автоматаар орж ирнэ. Options – талбарт цаасны тохиргоо зэрэг бусад тохиргоог хийнэ

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал